"Чи яагаад буцаад ороод ирсэн юм"
"Машиныхаа түлхүүрийг орхисон байналээ. Буцаад ирсэн үйлчлэгч яг гарж таарсан тэгээд арай ч ирж амжаагүй байх гэсэн чи яг түүнийг алгадаж байсан би ууг нь сонсохыг хүсээгүй ч сонсчихсон"
Тэр өдөр бид утаснуудаа унтрааж хаячихаад дахиад тэврэлдээд хоносон юм. Хамтдаа хооллож, цуг кино үзэж, бие биенийхээ сэтгэлрүү өнгийж илүү ойлголцож бас би өөрийнхөө түүнийг гэх сэтгэлээ дахиж хорихыг хүсэхгүй байгаагаа мэдэрсэн.
"Би чамайг хамгаална аа бяцхан охин минь"
-----
Өглөө бид үүрээр гэрлүү хамт орцгоов. Бүгд унтаж байгаа бололтой гэрт чимээ анир байсангүй.
Бид хувцсаа сольчихоод тэднийг боссоны дараа цуг хооллохоор доош бууцгаалаа.
Түүний хэлсэн үгэнд би өөрийгөө хүч орсон мэт мэдэрч одоо дайн эхлүүлэх гэж байна.
"Юу хүссэнээ хий, тэднийг хүссэнээрээ дорд үз, бах таваа ханга. Энэ хэдий надад ашигтай ч чи Инжигээс намайг булааж өшөөгөө авж болох юм" тэр дэггүй царай гаргасаар хэлэв.
Би хариуд нь жуумалзаад "Би аль хэдийн булаасан гэж бодож байна"
______
"Тэхён чи хэзээ ирсэн юм" хэмээн Инжи гайхан асуухад Тэхён "Дөнгөж сая" гэж хэлчихээд байнга суудаг шигээ л миний хажууд Инжигийн өөдөөс харж суув.
"Утас чинь унтраалттай байсан 2 хоног ирсэнгүй санаа зовлоо" хэмээн түүний ээж нэмэрлэнэ.
"Чи ч бас хоёр хоног ирсэнгүй ядаж хэлж болсонгүй юу" хэмээн аав ундууцав.
"Тэр надаас чөлөө авсан, эмнэлгээс залгаж" хэмээн Тэхёныг хэлэхэд би юу сэдээд байгааг нь ойлгосонгүй.
"Чи яагаад эмнэлэг явсан юм" хэмээн аавыг асуухад Тэхён "Эмч түүнийг бие султайг дээрээс нь их олон шархтай юм гээд гайхаад л байна лээ" хэмээн хэлэхэд Инжи болон ээжийнх нь царай хувьсхийв.
Аав "Юун шарх чи яачихсан юм"
Намайг хариу үл хэлсэнд Тэхён "Яг аль шархаа юм бол гэж бодож байх шиг байна"
Аав "Наёон аа хариул би чамаас юм асуугаад байна"
"Та нартай харьцах хүсэл алга. Тайван хоолыг минь идүүл. Ингээд нэг ширээнд суух ч бөөлжис хүрч байхад ямар их ярьдаг юм"
"Ий Наёон" хэмээн аавыг ширээ цохиход би цочсончгүй хоолоо үргэлжлүүлэн идэж харин хажуунаас Тэхён аяганд минь хачир тавьж өгч байв.