Нүдээ нээн хамгийн түрүүнд харсан зүйл минь үс байлаа. Тэр намайг бэлхүүсээр минь чанга тэврэн нүүрээ цээжинд минь наан унтаж байсанд өөрийн эрхгүй инээмсэглэл тодрон цаг харах гэж бага зэрэг хөдлөхдөө түүнийг сэрээгээд хаячихав.
Тэхён дээш өндийгөөд хацрыг минь илэн: Хэзээ сэрсэн юм
Би: дөнгөж сая сэрлээ тэгсэн харин нэг жаал чанга тэврээд унтчихсан байдаг шүү
Тэхён: За яахав өнөөдөртөө жаал чинь болчихоё гэсээр буцан цээжинд минь нүүрээ наан хэвтэв.
Би: би цаг харах хэрэгтэй байна
Тэхён тэвэрсэн гараа цааш явуулан шүүгээн дээрээс утсаа харчихаад 4 болж байна.
Би: Би өлсөөд байна
Тэхён: Тавхан минутын дараа аав нь хооллох болноо
Би: Чи булхайцаад байна одоо чамд ганцхан минут үлдсэн
Тэхён: үлдсэн нэг минутаа тэгвэл жоохон ашигтай өнгөрөөх хэрэгтэй юм байна гээд өндийгөөд уруул дээр минь үнсэв.
Дараа нь бид доош буун намайг унтаж байх хооронд юу болсон талаар ярилцангаа хоол идэцгээв. Намайг босож ирэхээр идүүлнэ гээд ээжээр баахан хоол хийлгэчихсэн ч байх шиг.
Би: Энэ арай их санагдахгүй байна уу
Тэхён: Холлл, чи хэзээ их гэдэг байсан юм дуусгачихдаг л биздээ
Би: Би гэхдээ танайд ирснээсээ хойш таргалаад байгаа юм шиг санагдахгүй байна уу
Тэхён: Тиймээ би их баяртай байгаа шүү цаанаасаа илүү гэрэлтээд л улам үзэсгэлэнтэй болчихсон
Би: гошгоруулахаа боль гэхэд тэр амаа дараад: өөхх яаж мэдсэн юм гэж хэлэхэд нь би гарыг нь зөөлөн цохив.
Тэхён: Тоглосон юмаа чи үнэхээр улам гайхалтай харагдаж байгаа болохоор сайн идэх хэрэгтэй гээд нэг амруy хоол чихэн нэг уруул дээр үнссээр бид буцан унтахаар хэвтэцгээв. Гэвч нойр хүрсэнгүйд өглөө болтол бид юм ярилцан тэврэлдэн хэвтсэн юм.
Өглөө босоход л интернэт гэлтгүй сонин сэтгүүлийн нүүр Тэхён болон Инжигийн сүй цуцлагдсан талаарх мэдээлэл эзлэж байлаа. Аав (Тэхёны аав) үнэхээр дуусгахаар шийдсэн бололтой Инжигийн өөр хүнээс жирэмсэлсэн гэдэг мэдээллийг хүртэл өгчихөж. Аавыг бас прокурор, цагдаа нар хахууль, мөнгө завшсан гээд барьж явсан нь бичээтэй байсан ч би нэг их эмзэглэсэнгүй.