Тэхён: Чи тамхи татчихаа юу?
Би уруулаа хазсаар гэм хийсэн хүүхэд шиг нүдээ доошлуулав.
Тэхён: Битгий хошуугаа унжуулаад бай Наёон аа эгдүүтэй байлаа гээд би чамайг загнахаа болихгүй
Би: ...
Тэхён: Наёон аа наашаа хар
Би түүнрүү харахад тэр эрүүг минь өргөөд: Бид тохиролцсон тийм биздээ, хэдийг татсан
Би: 2 хагас
Би: Тэхён аа
Тэхён буйдангаас босон ширээнийхээ ард суугаад намайг үл тоож түүний нэрийг дуудсан ч нэмэр байсангүй хажууд нь ширээг нь налан зогссон ч намайг байхгүй мэт л аашилж байв.
Би: аливээ Тэхён намайг уучлаарай би дахиж татахгүй ээ
Тэхён цаасаа тавиад сандлаа хойш налан элгээ тэврээд надруу дээш харахад би солиорхоо шахав. Нэг нүдэнд нь давхраа нь хальт орж их ууртай харж байсан ч би түүний хэтэрхий халуухан царайлаг төрхөнд улам хайлж байна.
Би: ингэж харахаа боль
Би: Чи хэтэрхий халуухан харагдаад байна
Тэхён: Битгий зальтай байлдаа. Чи бүтэн 5 жил тамхи татсан чи хэрвээ үргэлжлүүлээд татаад байвал миний хүүхэд яаж эрүүл төрөх юм.
Миний инээд гайхшрал зэрэг хүрэн түүний хацарт гараа хүргэхээр сунгахад тэр барьж аван намайг татаад өвөр дээрээ суулгав.
Тэхён урт амьсгаа аваад үс илэнгээ: Аавтайгаа тийм ч сайн ойлголцоогүй бололтой тийм үү тэгээд надруу залгатал би утсаа аваагүй тэгээд татсан уу
Түүний хурдан юм ойлгох чадварыг би үргэлж л магтмаар байдаг. Зарим зүйлсийг тайлбарлах шаардлагагүй шууд л ойлгочихно. Царай хараад л намайг ямар байгааг мэдчих нь. Юу ч хэлээгүй байхад л тайтгаруулах үгийг яг оноод хэлчихнэ.
Би: Тэр уйлаад байсан. Зүгээр уйлахгүй зогсож чадахгүй мөр нь чичрээд гаран дээр нь нулимс хэдэн арваараа дусалж байсан
Тэхён: Тэр юм хэлсэн үү
Би: Хамгийн дургүй хүрмээр нь тэр дуугүй байж хэлсэн үг нь бүр ч дургүйг минь хүргэсэн "уучлаарай". Аавыгаа уучлаарай гэж эхлүүлчихээд гүйцээж ч чадаагүй. Өмнө нь түүний ийм байхыг харж байгаагүй болохоор зүгээр л ... Мэдэхгүй ээ хэлж мэдэхгүй юм би үнэндээ хэвийн бус байна
Өөрийн мэдэлгүй нулимс минь урсчихсан байсныг түүнийг гайхалтай хуруугаараа хацарт минь хүргэн арчихад л мэдэв. Тэгээд дараа нь би бүр их уйлсан.