~6~

7.7K 583 12
                                    

"Өөрийгөө юу хийж байна гэж бодоов" гэж шүдээ зуусаар Тэхён Инжигийн бугуйг хугалчих шахам барьж байв.

"Тэ-Тэхён аа чи буруу ойлгоод байх шиг байна тавьчих тэгэх үү өвдөөд байна" гэж хэлсний дараа түүний гарыг цааш шидэн шууд л миний гараас чирэн хаа нэгтэйрүү явж эхлэлээ.

Надад зогсоох хүсэл ч байсангүй хий дэмий л түүнийг араас нь харан харцаа нэг доошлуулан бидний хөтлөлцсөн гарлуу харав. Үнэхээр том, дулаахан гар. Гарлуугаа харах төдийд л түүнд үнсүүлж байсан үе шиг догдлол намайг бүчиж авах шиг. Тэр явсаар нэг цэцэрлэг шиг газар ирэн цааш харсан чигтээ зүгээр зогсоод л байв.

Би тэсэлгүй толгойд эргэлдэж байсан бодлоо хэлж орхилоо. "Дулаахан юм"

Үүнийг сонсоод тэр өөдөөс жоохон хүүхэд шиг гайхан харахад түүний царайг хараад тэсэлгүй би инээчихэв.

"Наад царай чинь юу вэ" харин тэр хөтлөлцсөн гараараа огцом намайг өөртөө татан бэлхүүсээр минь тэврээд нэг гараа хацарт минь байрлуулж бидний хооронд өчүүхэн зай үлдэх нь тэр.

"Харин чи үзэсгэлэнтэй юм. Би чиний энэ инээдийг өдөр болгон харахын тулд юу хийх хэрэгтэй юм. Юу хийвэл би чамайг инээлгэдэг хүн чинь болох юм" түүний хэлсэн үгэнд миний оюун санаа хоосорч тэнгэрт дүүлж байгаа юм шиг л санагдаж байлаа.

"Бидний зам огтлолцох ёсгүйг бид хэн хэн нь мэдэж байгаа" харин түүнд хэлсэн хариу минь энэ байлаа. Үнэн шүүдээ бид
огтлолцох ёсгүй.

"Хэдийнээ бид огтлолцчихсон гэж бодож байна" гэж хэлээд тэр уруул дээр минь үнсэв.

Би хэсэг өөртэйгөө тэмцэлдэж огтхон ч хариу үйлдэл үзүүлээгүй ч эцэст нь өөрт мэдрэгдэж буй энэ мэдрэмжиндээ бууж өгөн хариу үнссэн юм. Урьд өмнө хэнтэй ч ингэж зөөлөн, энхрий, хайр амтлагдсан үнсэлт хийж байсангүй.

Үнсэлт дууссаны дараа тэр "Харж байна уу, зүгээр л мэдрэмжээ дага, би чамайг мэдэхийг хүсэж байна, чамайг өдөр болгон юу боддог тухай, өглөө босоод юу хийдэг орой унтахдаа бас юу хийдэг, ямар хоол, амттанд дуртай, мөрөөдөл чинь юу болохыг бас өнгөрсөн чинь"

"Би хүнд өрөвдүүлэх дургүй"

"Хэн нэгэнд өнгөрснөө ярих өрөвдөлтэй хэрэг биш шүүдээ, эцэст нь хүн болгонд санахыг хүсэхгүй өнгөрсөн зовлон байдаг надад ч бас байгаа"

"Би сая ердөө л мэдрэмжээ дагасан хэрэг, илүү юм бодох хэрэггүй" хэмээн түүнийг өөрөөсөө түлхэн гараа элгэндээ авахад тэр
"Чи догдолсон биздээ надаас болж тэгээд л эргүүлж үнссэн" хэмээн амаа дөрвөлжин болгож инээлээ.

Анх удаа түүний чин сэтгэлээсээ инээж байгааг харсанд зүрх минь хурдан цохилов. Арай гэж намдаж байсан зүрх минь дахин галзуу мэт цохилж эхэлсэнд өөрийгөө зүгээр л царайлаг залуу хараад догдолж байна хэмээн итгүүлээд "Зүгээр л чи сайн үнсэлцдэг болохоор үнссэн юм"

Тэхён "Тэгвэл би чамайг өдөр болгон үнссээр байгаад өөртөө дурлуулж болох уу"

Би хөмсгөө өргөн "Хоёулаа нэг зүйлийг тодруулъя, чи яг надаар яах гээд байгаа юм, чи 3 хоногийн дараа хараал идсэн галзуу хойд эгчтэй минь сүй тавих гэж байгаагаа мэдэж байна уу"

Тэхён "Тийм ээ хойд эгч чинь болохоор л ингэж байна. Чи ч гэсэн энийг бизнес гэдгийг харж байгаа. Би зүгээр л дурласан эмэгтэйтээгээ хамт байхыг хүсэж байна"

Би "Чи намайг өөрийнхөө нууц амраг болгох гээд байгаа юмуу"

Тэхён шоолж инээгээд "Үгүй ээ, хойд эгчийг чинь нууц амраг болгох гэж байна"

Би "Солиотой амьтан чамайг тэрэнтэй сүй тавих гэж байгааг гайхаж байсан юм чи ч ялгаагүй солиотой байсан юм байна"

Тэхён "Зүгээр өөрт чинь би таалагдаж байгааг хүлээн зөвшөөрвөл яасан юм"

Би "Би чамайг надад таалагддаггүй гэж нэг ч удаа хэлж байгаагүй"

Тэхён "Воа би тэхэр чамд таалагддаг байхнээ"

Би "Тийм ээ, гэхдээ энэ бодит байдлыг огтхон ч өөрчлөхгүй"

Тэхён "Өөрчилнөө би энэ бүгдийг гэрлэлтээс өмнө дуусгаад дараа нь чамайг эхнэрээ болгож авах болно"

Би "Юу ч өөрчлөгдөхгүй гэдгийг санаж ав зүгээр л хийх ёстой юмаа хийгээд компаниа хөл дээр нь босгодогсон уу яадагсан уу хүсвэл тэр хөгшин өвгөнийг дампууруулсан ч болно надад хамаагүй. Надад чи таалагдлаа гээд би чамайг хэзээ ч хайрлахгүй. Би зүгээр л их сургуулиа төгсөөд эндээс энэ хараал идсэн болгоныг там руу нь тонилгоод дэлхийгээр аялаж, амьдрах газар энэ хогийн оромжноос хангалттай их гэдгийг мэдрэх миний мөрөөдөл"

Тэхёныг "Одоонооос миний мөрөөдөл өөрчлөгдлөө" гэж хэлэхэд нь асуулт ирсэн харцаар түүн рүү харвал тэр нүүр дүүрэн инээгээд "Чамтай хамт дэлхийгээр аялаж танай хогийн оромжноос их амьдрах газар байгаа гэдгийг мэдрэх" гэж хэлэв.

Надад үнэндээ хэлэх үг олдсонгүй зүгээр л эргэж хараад Такси барьхаар зам руу алхлаа.

"Болгоомжтой яваарай ирээдүйн эхнэр минь" гэх түүний хоолой гарсанд зүгээр л урагшаа харсан чигтээ нүүр дүүрэн инээгээд дунд хуруугаа гарган булан эргэж хойно үлдсэн Тэхён уруулаа нэг хазан "Аввв, яахлаараа дунд хуруу нь хүртэл ийм хөөрхөн байдаг байна аа" гэж хэлэн өөрийгөө нэг шоолчихоод гэрийн зүг инээмсэглэн алхав.

[Сompleted] Stepsister Where stories live. Discover now