~21~

7.4K 474 2
                                    

Саяхан болоод өнгөрсөн зүйлд Сүжон гэлтгүй би ч шоконд орсоор үлдэв.

Хэн ч бүхэл бүтэн тэнгэрт буудах гал дунд "И Сүжон надтай гэрлээч" гэж гарч ирнэ гэж төсөөлөхгүй шүүдээ.

"Чи яг л өөрөө гэрлэх санал авчихсан юм шиг харагдаж байна" Тэхён намайг хажуунаас харсаар хэллээ.

Би "Бараг л авчихаад байна бурхан минь тэр үнэхээр солиотой юмаа яаж тархинд нь тийм юм орж ирдэг байна аа"

Тэхён "Үнэндээ тэр солиотой залуу чинь би л юмсан. Найзынхаа аз жаргалын төлөө өөрийнхөө бүсгүйд тавих саналаа хүртэл түүнд өгч байхад" гэсээр санаа алдан харин би түүнийг шоолон бэлхүүсээр нь тэврээд "Тэхээр санаагаа хулгайд алдчихсан юм биздээ"

"Зальтай новш би лав Наёоныг тэгж гуйх байсан гэж хэлсэн биш ёстой нээрээ, гэхдээ санаа зоволтгүй ээ би дахиад өөр чамайг гайхшруулах санаа олчихно"

Би "Өршөөгөөрэй би чамтай гэрлэх эсэхээ сайн мэдэхгүй хэвээрээ байгаа шүү"

"Надад хангалттай чамайг өөртөө авах хугацаа байгаа" гэсээр уруул дээр минь үнсэв.

______

Үүнээс хойш 2 сар гаруй болсон бөгөөд энэ хугацаанд бид бусад хувьцаа эзэмшигчидтэй уулзан бараг л бүгдэнг нь зөвшөөрүүлж дөнгөөд байв. Өөдгүй амьтад мөнгөний төлөө энэ олон жил аав гэх хүнтэй минь ажилчихаад урваж л байдаг. Инжи ч бас нилээн их хувьцаа эзэмшдэг болохоор одоогийн байдлаар санал асуулга явагдахад бид яг л тэнцэхээр байсан нь санааг минь зовоож байлаа. Нэгхэн хүнтэй уулзаж чадаагүй. Ядаж тэр хүнтэй уулзчихад л манайх ялалт байгуулахаар байсан тул өдөр шөнөгүй л гэрийнх нь гадаа хүлээн эсвэл ажил дээр нь очиж хоол идэхэд нь хүртэл бараг шахуу дагаж явна. Залуу хүн байж яагаад ийм ааш муутай бас гүргэр байгааг нь ойлгох юм алга.

Тэхён "Хэрвээ ялагдчихвал бидний хийсэн бүхэн үнэгүйдэж юу ч гүй замхрах болно"

Т.аав "Бид түүнд татгалзахын аргагүй санал тавьж байж л тэр зөвшөөрнө"

Би "Тэр одоо дэлбэрэх дөхөж байгаа 3 хоног л үлдэж энэ хооронд тууштай байж чадвал ядаж л болзлыг минь сонсох болно"

Тэхён "гэхдээ огтхон ч үг дуугарагүй байгаа гэсэн биздээ"

Би "Хэн л өдөр шөнөгүй дагаад хачиг шиг наалдаад байхад удаан тэсхэвдээ"

Т.аав "Инжи хуралд оролцоно биздээ, тэр өдөр бүгдийг дуусгах болохоор нөгөө бэлд гэсэн юм яасан" гэсээр туслахруугаа харахад туслах "болчихсон" гэж хэлэн бид түүнд тавих саналаа илүү дээрдүүлэн би түүнтэй уулзахаар бас л компаниас гаран гэрлүү нь явав.

[Сompleted] Stepsister Where stories live. Discover now