~22~

7.2K 481 7
                                    

Усанд орон доогуураа бэлтгэлийн өмдөө өмсөн дээгүүрээ хөхөвчнөөс өөр юу ч гүй гоо сайхныхаа ширээний өмнө нүүрээ будан сууж байхад хаалга тогшин Тэхёны ээж орж ирээд намайг хараад гацчихав.

Би ч бас хэсэг гацаж байгаад бушуухан босон орон дээр шидсэн алчуур нөмөрч аваад худлаа инээмсэглэн "Өө сэрчихсэн үү би ууг нь яг буух гэж байсан юм яасан Инжи явчихсан уу, аав боссон уу" гэсээр түгдчиж байх хооронд тэр өөдөөс зөөлхөн инээмсэглэн ирээд эхлээд бугуйг минь барин харав.

Би бугуйвчаа зүүж амжаагүй байсан тул гараа авах гэсэн ч тэр тавихгүй нөгөө гарыг ч бас шалган дараа нь алчуурыг минь аван гэдэсрүү харан нүдэнд нь нулимс цийлэгнэж дараа нь ард гаран нуруу ч бас харан "бурхан минь" хэмээн уулга алдав.

Харин би зүгээр л түүнийг ажиглаж байлаа. Хэрвээ ээж минь амьд байсан бол хэзээ нэг өдөр ингэж гарч ирээд энэ их соривнуудыг минь хараад их шаналах байсан байхдаа.

"Би багадаа их сахилгагүй юм юмруу их цовхочсон хүүхэд байсан юм л даа тийм болохоор дандаа өөрийгөө бэртээчихдэг байсан юм" гээд инээмсэглэсэн ч түүний итгээгүй нь илхэн харагдаж байв.

"Их зовсон биздээ, их хэцүү байсан биздээ" тэр гарыг минь зөөлөн илсээр хэлэхэд би "Ээжээ энэ нэгтээ болоод өнгөрчихсөн хэрэг одоо өвддөггүй юм аа зүгээр"

"Яаж хүний цэцэг шиг охиныг ийм болгож чаддаг байнаа араатнаас долоон дор амьтад харахаас ч дургүй хүрмээр юм" гэхэд би түүнийг бүгдийг мэдэж байсан гэдгийг ойлгов.

"Та мэдэж байсан юм уу"

"Мэдэх болохоор битгий нуу, зүгээр уйлмаар байвал уйлаад ээждээ сэтгэлээ онгойлго, ээж нь тэд нарыг яасан ч зүгээр өнгөрөөхгүй алив миний охин ямар хэцүү байсан бол" гэсээр намайг орон дээр суулган тэвэрч би харин түүний бэлхүүсэнд нүүрээ наан уйлж эхлэв.

"Үнэ-хээр хэцүү байсан үнэхээр үхчихмээр өдрүүд зөндөө байсан" гэсээр арай гэж ээрч мууран хэлж харин ээж үс болон нурууг минь илэн нулимс дуслуулж байлаа.

Би арай тайвшраад түүний өвдгийг дэрлэн хэвтээд "Анхандаа ээж минь үхээгүй хэрвээ гэнэт яг л тан шиг гарч ирээд миний соривнуудыг харчихаад намайг тан шиг аргадаж, нулимсыг минь арчаад дараа нь аав дээр минь очиж охиныг минь ийм болгосон өөдгүй амьтан гэж хэд сайхан алгадаад хамгийн сүүлд тэр өөдгүй 2 эмэгтэй дээр очоод бас л шанг нь өгөх юм шиг санагддаг байлаа. Би үнэндээ зүгээр л Инжид атаархсан юм. Тэр дандаа аавын төрсөн охин шиг байж хайр энхрийлэл хүртдэг байсан. Бас түүнд ээж нь байсан. Тэгсэн хирнээ л тэр болохгүй зүйлс хийж буруу хүмүүстэй нөхөрлөж хүссэн бүхнээ хийнэ.

[Сompleted] Stepsister Where stories live. Discover now