Тэхён: И НАЁОН түүнрүү далайн бүлээн уснаас цацчихаад зугтахад түүнийг араас ингэж орилсонд би байрандаа зогсон түүнрүү үнэхээр үү гэсэн харцаар харав.
Тэр дорхноо урд минь ирээд: Битгий сахилгагүйтээд бай И Наёон
Би хөмсгөө зангидан: Чи намайг хоёр ч удаа И гэж дуудлаа
Харин тэр огтхон ч гэмшсэн шинжгүй: Яасан чи дургүй байгаа юм уу, И Наёон
Тэхён: Аливээ И Наёон, хэрвээ дургүй байгаа бол аавынхаа Ким овгийг авмаар байна уу?
Би: Чи чинь яачихаавээ, намайг наад овгоороо 4 удаа дуудсанаа чи сая мэдсэн үү, намайг дургүйг мэдсээр байж хэргээр ингээд байгаа юм уу воах ёст---- чи намайг шоолоод байгаа юм уу, би чамд уурлаж байхад чи зүгээр л өөдөөс хараад намайг шоолж байгаа юм уу
Тэхён: Чи түрүү намайг юу гэж хэлэхийг сонсоогүй юм уу
Би: И Наёон гээ биздээ
Тэхён: Би чамд бүхэл бүтэн 3 дахь удаагаа гэрлэх санал тавьж байхад чи ганцхан наад үгээ л сонссон юм уу
Тэхён чанга инээгээд: Ойрд миний охин их ааштай болоод байх юмаа. Ким Наёон болмоор байна уу? Надтай гэрлэх үү? Миний эхнэр болооч? Надтай үлдсэн амьдралаа хамт өнгөрөөх үү? Миний хүүхдүүдийн ээж болох уу? Аль нь илүү таалагдаж байна?
Би: би аль хэдийн зөвшөөрчихсөн. Гэхдээ энэ бүгд хэтэрхий хурдан өнгөрөөд байгаа юм шиг санагдаад байх юм
Тэхён: Мэдэж байна аа, гэхдээ зөв хүнтэйгээ учирахад нэмж илүү их цаг хугацааг алдмааргүй санагддаг юм байна. Бүх л юм эмх цэгцэндээ орж зөвхөн чамтай л учирхаа хүлээж байсан мэт санагдаж байна. Гэхдээ би чамайг хүчлэхгүй ээ чамд бэлэн биш санагдаж байвал хариугаа буцаагаад хэсэг хугацааны дараа хэлж болно. Чамайг тавьж явуулна гэсэн үг биш чамайг итгэлтэй болтол хүлээнэ гэсэн үг боло----
Би түүний уруул дээр үнсээд: Хэн үгүй гэсэн юм чамайг л итгэлтэй байгаа үгүйг чинь асуусан юм чи л харамсахгүй бол шүүдээ
Тэхён: Дэбаккк, Ким хатагтай чи яаж надад ингэж хэлж чадаж байна аа, чамаас болж өдөр болгон зүрхний минь хэм алдагдаж байхад
Би: Гэхдээ
Тэхён: Гэхдээ?
Би: Миний бөгж хаана байна
Тэхён: Холлл чи надаас хоёр бөгж авахыг хүсээюу
Би: Гурав гээч!
Тэхён: Чиний бөгж чамд байгаа, чи үнэхээр шуналтай юмаа гэхэд нь би хөмсгөө зангидсан ч хошуугаа унжуулж байлаа.
Тэр хацрыг минь хуруугаараа илбэн: Би чиний бүх төрхөнд чинь хайртай. Ичээд улайсан байхдаа ч чи хамгийн гайхалтай хэвээрээ байдаг. Чи өдөрт хэдэн удаа хэдэн янзын нүүрний хувьрал гаргадгаа мэдэх үү, тэр болгонд би байж сууж чадахгүй байдалд ордог аххххх Ким Наёон чи намайг яагаад хаячихсан юмбэ
Би гүнзгий амьсгаа гарган: чи намайг улам ичээгээд байна
Тэхён: Харж байна аа, хацар чинь миний гарыг шатааж харин уруул чинь гэж хэлээд уруулаа хазаад: Гэрлэх саналын дараа дандаа үнсэлцдэг биздээ
Би гарынхаа алгыг дээш нь харуулж түүний урд авчраад: Би одоо хүртэл бөгжөө аваагүй л байна миний бөгжийг өгөөдөх
Тэхён хуруунд минь байх бөгжөө илэн дараа нь гарыг минь өргөн үнсээд: Гайхалтай харагдаж байна
Би: Жаргалтай байна, би өөрийгөө ингэж их жаргалыг мэдэрнэ гэж төсөөлж ч байсангүй чамд баярлалаа намайг хайрласанд, намайг жаргалтай болгож байгаад
Тэхён: Одооноос миний үүрэг зөвхөн Ким Наёон -г жаргалтай амьдруулах
Тэхён: Харин одоо бид үнсэлцэж болох уу
Би түүнийг шоолж инээгээд: Чи хэзээ асуудаг байсан юм
Халуухан үнсэлтийн дараагаар бид буудал руугаа буцан Япон дахь сүүлийн өдрөө тэврэлдэж ирээдүйгээ ярилцан өнгөрөөхийг илүүд үзэв.