~11~

7.5K 550 3
                                    

Өглөө би хэн нэгний дулаахан тэврэлтэд унтаж байгаагаа мэдрэв. Аажмаар нүдээ нээн толгойгоо дээшлүүлэн харвал Тэхёнд тэврүүлчихсэн харин тэр унтаж байлаа.

Өдий танилцаад хэдэн сар болоод бүр нэг гэрт амьдардагч удаан харвал л дурлачих байх гээд айн нүүрлүү нь удаан ширтэж чаддаггүй байснаа санан инээв. Үнэхээр л царайлаг юм. Хараад л баймаар. Гэнэт л тэр нүдээ нээн "Царайлаг байгаа биз"

"Тиймээ"

Тэхён "Бүр иччихлээ чамайг ингэж хэлсэн чинь" харин би түүний хүүхэд шиг царайг харан инээв.

Тэхёг "Чи нойрмог байхдаа их сайхан ааштай юм"

"Зүгээр л муухай ааш гаргах тэнхэл алга"

Тэхён "Шөл захиалж уух уу"

Би хамраа үрчийлгэн толгой дохиод "Ихийг бас шарсан мах бас--" тэр миний хамарны үзүүр дээр үнсчихээд "Ойлголоо би бүх хоолыг нь захиалчихъя" түүний гэнэтийн үнсэлтэд хацар ягаарсан ч зүгээр л ганц удаа түүний халуун дулаан байдлыг илүү их мэдрэхийг хүссэндээ юу ч хэлсэнгүй.

Тэр угаалгын өрөө орж гар нүүрээ угаачихаад гадуур хувцсаа аван өмсөхөд нь
"Явах гэж байгаа хэрэг үү" би өөрийн мэдэлгүй түүнд сая эрхлэчихэв үү дээ?хэлсэн үгэндээ бантан ангайсан аман дээрээ гараа тавив.

Харин тэр бас гайхаж байгаад амаа дөрвөлжин болгон инээгээд "эмийн сан орчихоод ирье" гэж хэлээд духан дээр минь үнсээд гарлаа.

Сая юу болчихвоо би эрхлээд бас тэр намайг дахиад үнсчихэв үү. Бушуухан босож угаалгын өрөө орон усанд орчихоод хувцсаа өмсөн гарж ирэхэд тэр бас хоол ирчихсэн зурагт үзээд сууж байв.

"Чи барах юм уу даа" тэр намайг идэж байгааг харсаар нэг тийм өхөөрдөөд ч байх шиг?

"Эд нар хүрвэл шүүдээ" гэсэнд тэр дахиад л томоор инээн бид хоолны туршид яг л найзууд шиг халуун дотноор ярилцсан юм анх удаа. Утас дугаран харвал Даниэл байлаа.

"Хаана байна"

"Буудал"

"Гэртээ хоноогүй юм уу"

"Тийм ээ"

"Яасан юм"

"Зүгээр хэлэх юмаа хэл"

"Би очлоо аль буудал юм тэгээд ярилцъя"

Би ч хаягаа хэлээд таслав.

Тэхён хэсэг чимээгүй байж байгаад "Тэр үү"

"Тийм ээ"

Тэхён "Салчихсан юмуу"

[Сompleted] Stepsister Where stories live. Discover now