~10~

7.5K 590 4
                                    

Яагаад ч юм түүнд буруу ойлгогдсондоо дотор давчдаад ирэв. Хэдий Даниэл таалагдаж байгаа ч өдийг хүртэл толгойноос салахгүй байгаа түүнийг яах хэрэгтэй юм бол. Түрүүн ч гэсэн Даниэлд үнсүүлж байхдаа би түүнийг бодож байсан.

Түүнийг ирснээс хойш нууцхан надад анхаарал тавьдагийг нь хэсэг бодож хэвтэв. Гэрийнхэнтэй байх бүрд гэрт цуг байж, яг л намайг тэднээс хамгаалж буй мэт. Түүнийг өглөөний цай ерөөсөө уудаггүй гэдгийг Юнги, ээж хоёроос нь сонсоод л ойлгож билээ.

Өглөө болгон намайг тэр ширээнд тэд нарын хортой үгсийг битгий сонсоосой гэсэндээ цуг хооллож, орой ирэхэд надад хоол үлдээдэггүй байсан хүмүүс гэнэт л үлдээдэг болчихсон.

Яриан дундаас нь сонсоход Инжигийн ээж "Манай хүргэн их иддэг бас манай үйлчлэгчийн хоолыг гоё гэдэг болохоор орой их хоол хийж байгаа" гэдэг өгүүлбэр байсан. Дандаа гадуур хоол идэн, эсвэл гоймон чанаж иддэг байсан би нууцхан түүнд баярлаад гэрийн хоол иддэг болсон.

Тэд нартай хооллохгүйн тулд мэдээж шөлийг нь халаагаад бусад зүйлс нь хөрсөн ч гадуур идэхээс хавьгүй дээр.

Усанд орчихоод доош гал тогоо орон шөлийг нь халааж эгнүүлэн идэж байтал Тэхён бууж ирэн удалгүй араас нь Инжи ирэв. Инжи Тэхёнд шөл халааж өгөн хажууд нь сууж харин тэр өөдөөс харан сууна. Би ч тоох гэсэнгүй утсаараа оролдсоор хооллоно.

"Манай Наёон найз залуутай болсон юм уу" яаж ийм сайн жүжиглэдэг юмбэ хариулах хүсэл байсангүй харин тэр ахиад "Хүзүү чинь гоё харагдаж байна" дахиад л юу ч хэлэхийг хүссэнгүй.

Тэхён "Хүн чамтай харьцмааргүй байхад нь битгий ярих гэж хичээж бай" гэж түүнд хэлэв. Харин тэрний хэлсэн дараагийн үг түүнрүү муухай харахад хүргэв.

"Тэр ээжийгээ нас барснаас хойш ийм болчихсон юм"

Харин би утасныхаа дэлгэцийг унтраан ширээн дээр чанга тавиад халбагаа түүний өмнө ширээн дээр шидэв. "Наад заваан амнаасаа дахиад ээж гэдэг нэг үг унагах юм бол алчихна шүү"

"Яаа, Наёон аа битгий уурлаад бай хүн зүгээр санаа зовоод хэлж байхад"

"Битгий жүжиглээд бай наад хүн чинь тэртээ тэргүй чиний болон тэр эмгэн, өвгөн бид хэдийн хоорондын харилцааг мэдэж байгаа. Яагаад зүгээр л амаа татаад нэг гэрт амьдарч болохгүй гэж"

"Чи хэнтэй ингэж харьцаад байгаа юм" гэх аавын хоолойгоор зүв зүгээр мишээж сууж байсан Инжи уйлж эхлэсэнд Тэхён бид 2 гайхаж орхив. Бид хоёр ч гэж би угаасаа энэ үзэгдлийг харж байсан юм байна.

[Сompleted] Stepsister Where stories live. Discover now