Утасны ядаргаатай дуугаар сэрээд уураа арай хийн барин утсаа авав.
"Бурхан минь, Сүжон таслаад байхад битгий нэмж залгаад бай гуйя, би шөнө нойргүй хоноод бараг цагийн өмнө л унтсан байх"
"Албатай юм шиг шөнөжин кино үзчихээд, цаг хэд болж байгааг мэдэж байна уу, 4:45
болж байна хурдан босоод бэлдээд байж бай""Би гарахгүй ээ, буцаад унтлаа" гэж хэлчихээд утсаа унтраагаад зүүдний орон руугаа явав.
------
Сүжон "Яаа, босоочээ хүн бэлдэж бай гэж байхад буцаад унтчихсан байхдаа яадаг юм, алив яг одоо бос"
Би нүдээ анисан чигтээ "Амаа татаад явахгүй бол би алчихна шүү, Сүжон би унтмаар байна"
Сүжон "Хүн чамайг гэж бодоод ингээд байхад босолдоо" хэмээн намайг сэгсчсээр өндийлгөн суулгахад би сая л нэг нүдээ нээв. Нээсэн даруйдаа харсан хүн рүү гээ муухай харан "Чи энд юу хийж байгаа юм өрөөнөөс гар"
Сүжон "Битгий муухай аашлаад бай, хаалга тайлж өгсөн ачтаныг минь"
Би "Тайлаагүй байсан бол би өдийд унтаж байх байсан юм"
Тэхён "Эгч чинь, ээжтэй чинь хамт их дэлгүүр хэсэж байгаа гэсэн, тэгээд би онцын ажилгүй болохоор эрт ирчихлээ" хэмээн тэр хэлээд хаалга налсан хэвээрээ зогсов.
"Битгий эгч, ээж гээд бай бөөлжис цутгамаар юм"
Тэхён "Та 2 хаачих гэж байгаа юм" намайг хариулахгүйг мэдсэн болохоор Сүжон руу харцаа шилжүүлэн асуув
Сүжон "Энэ л маяглаад байх юм байна шд, явахгүй гээд би бүүр бүтэн 1 сар гуйж байна. Ямар сайхан залуу гэж бодож байна"
"Амаа тат Сүжоноо, би усанд орлоо" гэж хэлчихээд угаалгын өрөөрүү орж тэр хоёрыг үлдээв.
Ким Тэхён, Кан Инжи хоёрын сүй болоод 7, манайд Тэхён нүүж ирээд 6 хонож байна. Энэ хугацаанд аль болох тэднийг тоохгүй байхаар хичээсэн ч өөрийн эрхгүй түүний талаар бодож, бяцхан атаархлын нүдээр тэр хоёрыг хардаг болсон. Аль болох тэрэнд мэдэгдэхгүйг хичээж муухай аашласаар байгаад одоо бүүр өөрөө ч тэрнээсээ болоод стрестчихдэг болчихсон.
Харин Сүжоны хувьд сарын өмнөөс нэг чигтэйхэн төгс амьтан байгаа танилцаадах гээд шалсаар өнөөдөр тэр уулзалт нь хэдий ч би явахгүй гэж бодож байсан ч явахаас өөр аргагүй болох шив.
"Би сая сайн ойлгосонгүй" хэмээн Тэхён Сүжон руу харан асуув
"Наёоныг сохор болзоонд явуулах гэсэн явж өгдөггүй ээ үнэхээр ааш зан, царай гээд бараг л төгс гэмээр залуу байгаа дээрээс хойш Наёоныг сонирхоод уулзуулаад өгөөч гээд байсан юм"