~27~

7.1K 454 6
                                    

Бүтэн сарын хугацаа өнгөрч энэ хооронд бүх зүйл цэгцэндээ орон ганц л зүйл хийчихвэл сэтгэл хэзээ ч байгаагүйгээр онгойх гээд баййв.

Инжи болон түүний ээж дээр тэр явдлаас хойш 7 хоногийн дараа очиж бараг л цусаар уйлуулж байж тэднийг явуулсан. Тэдний яаж амьдрах надаа огтхон ч хамаагүй. Бас ч гэж томоохон хөрөнгөтэй хүний хүүхдийг тээж байгаа юм хойно бяцхан жаал зовж зүдрэхгүй байх гэж найдаж байна.

Хоёр компани нэгдэж Тэхёны аав албан ёсоор ерөнхий захиралын суудалд сууж Тэхён гүйцэтгэх захирал болж солонгос даяар "Солонгосын хамгийн том хоёр компанийн нэгдэл" ийн талаар амтай болгон ярилцаж байв. Аль хэдийнээ зуны амралт минь эхлэж дадлагаа ч сайн үнэлгээтэйгээр хаан 3р курсээ төгслөө.

Дүнгээ гаргахын хажуугаар Тэхёнтой хамт өөрийн байшингаа яг таг биш ч хуучин шигээ болгон засварлаад өнөөдөр дуусаж байна. Тэд ирсэн даруйдаа бүх зүйлийг дахин засварласан болохоор ээжийн минь гэсэн бүгд үгүй болсон байсан юм. Азаар дээврийн агуулахад бүхий л тавилганууд байсан болохоор тэднийг сэргээн засварлуулаад, ханаа хуучин ээжийн минь дуртай байсан цагаан саарал өнгийн ханын цаасаар солин, бүх л зүйлдээ гар хүрэн одоо л нэг хуучин сэтгэлд дотно байсан гэр минь эргэж ирэв.

"Ээж ямар цэцгэнд дуртай вэ" хэмээн Тэхён цэцгийн дэлгүүрт орон асуув.

Би: Үнэндээ би жоохон байсан болохоор сайн мэдэхгүй ч И захирал түүнд улаан сарнай үргэлж өгдөг байсан.

И захирал. Хэтэрхий хатуурхаж байгаа юм шиг санагдаж байна уу? Яаж ч хичээсэн би түүнийг "Аав" гэж дахин дуудаж чадахгүй байх.

Тэхён: тэгвэл улаан сарнайнаас боогоод өгөөч хэмээн худалдагчид хэлээд бид замдаа гарав. Түүнийг явуулснаас хойш нэг ч удаа ирж байгаагүй болохоор хаана байдаг гэдгийг нь мэдэхгүй Тэхёноор дамжуулж олуулсан юм. Бүтэн 9 жил өнгөрчээ. Хан Суёон гэсэн шилэн хоргоны өмнө ирээд бид бөхийн хүндэтгэл үзүүлэв.

"Сайн сууж байсан биздээ. Нэг ч удаа тан дээр ирээгүйд гомдож байсан уу Ээжээ. Үнэндээ би танд бага зэрэг гомдсондоо ирж чадаагүй юм. Жоохон л болгоомжтой байж болоогүй юм уу. Дахиад ядаж нэг өдөр ч хамаагүй хажууд минь байж тэр их муухай өдрүүдийг ядаж нэг өдрөөр ч гэсэн багасгаж болоогүй юм уу. Анх удаа ирж байж ийм үг хэлсэнд уучлаарай"

Би нулимсаа арччихаад үргэлжлүүлэн "Та дээрээс охиноо харж байгаа биздээ. Магадгүй таны явуулсан тэнгэр илчийн ачаар би одоо энд тан дээр байгаа байх. Ирээдүйн хүргэн Тэхён чинь тантай танилцана гээд--." Дахин 2 нүдээ нухан нулимсаа арччихаад "түүнгүй байсан бол магадгүй одоо тан дээр оччихсон байсан байх. Би байшингаа нэр дээрээ аваад өмнөх шигээ болгочихсон. Магадгүй надад санаа зовоод та явж чадаагүй бол б-би одоо таныг явуулж байна. Хурдан дараа төрлөө олоод урт удаан, эрүүл энх , аз жаргалтай, үнэнч хайртай учраарай. Дараа насандаа миний охин болж төрөөд надад өгсөн тэр их хайраа надаас буцааж авах хэрэгтэй шүү заавал. Тандаа охин нь маш их хайртай шүү. Би одоо үнэхээр аз жаргалтай байгаа болохоор охиндоо санаа зовох хэрэггүй тайван яваарай"

[Сompleted] Stepsister Where stories live. Discover now