~8~

7.2K 533 4
                                    

"Их жаргалтай харагдаж байна" хашааны гаднах харанхуй хэсгээс Тэхёны хоолой гарсанд цочин гараа цээжин дээрээ авав

"Бурхан минь, ингэж цочих гэж"

Тэхён "Болзоо чинь таалагдсан бололтой"

"Тиймээ" гэж хэлчихээд хажуугаар гарах гэсэн ч түүний гар намайг явуулсангүй.

"Тавь Тэхён аа"

Тэхён "Дахиж битгий уулз"

Би түүнрүү эвгүй хараад "Чамтай юу, дуртайяа"

Тэхён "Тэр новштой"

"Новш шиг байгаа нь одоо чи л байна. Битгий миний амьдралд оролцоод бай, бас надад хамааралтай юм шиг байхаа боль чи сүй тавьсан хүн"

Тэхён "Хараал идсэн наад сүйг чинь би хүссэндээ тавиагүй"

"Наадах чинь чиний л асуудал хийх ёстой юмнуудаа хийгээд мөрөөрөө явъя гэж хэлсэн биздээ" гээд гарыг нь савчихаад дотогш оров.

Өрөөндөө ороод бухимдаж байсан тул шургуулганаас тамхиа гарган асаагаад тагт руу гарав.

Би өөрөө насаараа өөрийнхөө хамгийн их гэгээлэг байх ёстой аз жаргалтай байх ёстой хүүхэд насаа нууц амрагийн асуудлаас болж тэр чигт нь хар бараанаар будчихаад байхад намайг өөрийнх нь нууц амраг болж амьдар гэх гээд надаас салахгүй аашилж байгаа түүнд уур хүрнэ.

Очиж очиж Инжигийн сүй тавьсан залуугийн нууц амраг болж, Инжигийн үнссэн уруулыг үнсэж, тэвэрч хэвтдэг биеийг нь тэвэрч, хөтөлдөг гараас нь хөтлөх надад бөөлжис хүрмээр байна.

Би тийм л хэмжээгээр үзэн яддаг энэ гэрт байгаа бүх хүнийг. Ээжийгээ өрөвдөлтэйгөөр энэ хорвоогоос явуулчихаад өөрийнхөө бас ээжийн минь аз жаргалыг авч явсан энэ 3 хүнийг би хий дэмий үзэн ядахаас өөрийг хийж чадахгүй арчаагүй өөрийгөө бодон тэссэнгүй нулимс урсав.

Хэдий юунд ч санаа зовохыг хүсэхгүй дураараа зугаацаж явдаг ч өдөр болгон би энэ бүхнийг бодож цээжинд минь уур хилэн тодордог. Тэр их нулимс дуслуулж, өвчиндөө баригдаж, цөхрөнгөө бартлаа чарлаж амь гуйж цус, нус, нулимстай хутгалдан хүйтэн шал дэрлэж хоносон шөнүүд.

Тамхиа унтраан хаячихаад өргөн хар бугуйвч зүүсэн зүүн гарлуугаа харан бугуйвчныхаа түгжээг мултлан хашлаган дээр тавьчихаад нүд хальтрам болсон урд аргүй зүсэгдэж, түлэгдсэн гараа хараад уйлж орхив.

Дахиад ганцхан, дахиад ганцхан удаа уйлчихъя гэж өөртөө тасралтгүй хэлэн одоо ганцхан жил төгсөөд л энэ хараал идсэн газраас яваад ор сураггүй алга болно гэж бодох төдийд тайвшран нулимсаа арчин нусаа нэг татчихаад бугуйвчаа хашлаган дээрээс аван дотогш орох гээд эргэхдээ хажуугийн тагтан дээр өмдөндөө гараа хийж над руу ширтэх түүнийг олж харав.

Юу ч өгүүлэхгүй түүний нүд. Энэ л дутаад байж гэнэ. Миний тагт ард тал руу харсан бас хэн ч хэрэглэдэггүй агуулах маягийн өрөө хажууд байдаг болохоор би тагтан дээр гарч тамхи татаж, хааяа нэг ингэж уйлдаг байсан болохоор хүн байна гэж төсөөлж ч байсангүй. Гэнэт гараа санан баруун гарынхаа алгаар тийм сайн хааж чадахгүй ч бага зэрэг далдална гэж бодон хаагаад өрөөлүүгээ оров.

Бугуйвчаа гоо сайхны ширээн дээрээ тавьчихаад хувцаснуудаа тайлж шалаар нэг хаячихаад усанд орохоор угаалгын өрөөг зорилоо.

Тэхён түүнийг өөрт нь уурлан орсны дараа чулуугаар хийсэн өндөр хашааг гараараа хэд хэд цохив. Гарнаас нь цус урсан хорсож эхлэхэд л хийж байсан үйлдлээ болиод гэрлүү орсон ч Инжитэй цуг байхыг хүсээгүйдээ тэдний хүн ашиглаад байдаггүй өрөө рүү орон давчдаад байсан тул тагтных нь хаалгыг онгойлгон хана налан суув.

Амьдралд нь анх удаа түүний анхаарлыг татаж, өөртөө дурлуулсан энэ бүсгүй түүний сэтгэлийг дэндүү ихээр шаналгана. Яагаад цор ганц удаа авахыг хүссэн зүйл нь өөрийг нь үзэн ядаж байгаа юм бэ. Арай эрт учирч болоогүй гэж үү. Ядаж л тэдний төрсөн хүү нь байсан бол хар амиа бодож эсэргүүцсээр эцэстээ одоо Наёонтай цуг тэврэлдээд хэвтэж байх байсан болов уу, хөтлөлцөөд алхаж чадах байсан болов уу, тэр уруулыг дахиад илүү удаанаар үнсэж, цээжиндээ тэвэрч чадах байсан болов уу.

Бага насны минь тэр л тамын өдрүүдээс салгаж намайг үрчилж авч надад амар тайвныг мэдрүүлсэн тэр хүмүүст би хэзээ ч тэгж амиа бодсон зан гаргаж чадахгүй шүүдээ. Өөрийг нь төрсөн хүү шигээ хайрладаг хүмүүсийн урмыг хугалаж даанч чадахгүй юм. Хэрвээ энэ бүхэн буруугаар эргэвэл би гэрлэхээсээ өмнө Инжигээс салж чадахгүй болно.

Бодлыг минь таслан өрөөнд тамхины утаа үнэртэж цонх руу харвал гаднаас утаа орж ирж байв. Наёоныг тамхи татаж байгааг мэдэн зөөлхөн алхан тагтан дээр гарахдаа дахиад л энэ бүсгүйн уйлж байгаатай тааран сэтгэл өвдөнө.

Бусад үед юу ч хамаагүй юм шиг, зүрх сэтгэлгүй юм шиг жүжиглэдэг тэрнийг ийм байдалтай таарсан хоёр дахь удаа. Гэвч удалгүй тэр байнга зүүдэг өргөн хар бугуйвчаа авахад би гацаж орхив.

Түүнийгээ харсан даруйдаа л улам мэгшин уйлж буй түүнийг очиж тэврэхийг хүссэн ч тэр намайг үзэн яддаг шүүдээ. Энэ эмэгтэйн өнгөрсөн амьдралыг гадарлаж байсан ч бүр ингэтлээ гүнзгий гэж бодож байсангүй. Бүдэг гэрэлд тийм сайн харагдахгүй байгаа ч харахад тийм ч таатай биш сорив бас миний хамгийн сайн мэдэх түлэнхийн сорив байсан юм. Тэр даруйд л гараа явуулан хэвлий дээрээ барьлаа.

[Сompleted] Stepsister Where stories live. Discover now