---Тэхён--
Хувь тавилан гэж үнэхээр байдаг юм шиг санагдаж байх чинь. Нэг өдөр санамсаргүй гурван ч удаа таарна гэдэг миний сонирхлыг улам ихээр татаж байна. Танилцаад 12 цаг болж буй энэ бүсгүй яагаад намайг ингэж их татаад байгааг ойлгох юм алга.
Түүнийг уурласаар гэрээсээ гарахад би ч мөн адил түүнийг алдахгүйг хичээн тэдэнд оройтсоноо хэлэн араас нь дагав.
Ширүүн, зоригтой аура түүнээс анх уулзахад л мэдрэгдсэн ч гунигтай хөлөө зөөж ядан алхах түүний алхаа, түрүүхэн л гал дундуур ч хамаагүй гүйгээд орж чадахаар байсан тэр одоогийн нулимс дуслуулан тамхи сорон суугаа 2 дэндүү их ялгаатай санагдаж байна.
Магадгүй тэрний хэлдэг үнэн. Би түүнийг тийм ч муу охин гэж харахгүй байна. Яагаад ч юм анх удаа эмэгтэй хүний уйлж бас тамхи татан бүр юу ч хийгээгүй сууж байгаа нь хүртэл үзэсгэлэнтэй харагдаж цээжинд гал авалзах шиг болов.
Гунигтайяа уйлан суугаа түүнийг харах төдийд өмнөх өөрийгөө олж харах шиг. Үнэхээр тааварлашгүй юм энэ бүсгүй. Түүнийг явуулчихаад оройноос хойш залгаж байсан найзуудруугаа явсан ч тэнд дахиад л түүнийг олж харсанаар бидний гурав дахь уулзалт болсон юм.
Яагаад ч юм одоо л зөв цаг нь зөв хүн нь юм шиг санагдан түүнрүү бага багаар дөхөхөд, нүдэнд бусад хүмүүс үл харагдан зөвхөн тэр л онцгойрно. Танихгүй хүнд хүзүүгээ өгөн үнсүүлж байгаа түүнд бага зэрэг урам хугарсан ч түүний миний хоолойноос цочирдоогүйг бодоход намайг таньсан гэдгийг мэдэн өөрийн эрхгүй догдлов.
Түүнээс бөөрөлзгөний ялдам үнэр анхилна. Өөрлүүгээ эргүүлэн харуулж гараа шанаанд нь байрлуулан хацрыг нь илбэхэд бүдэг гэрэлд түүний үзэсгэлэнтэй атлаа гунигтай нүдэнд ховсдуулах шиг л боллоо.
Түүний ягаахан уруул нүдэнд харагдан бага багаар дөхсөөр хэдхэн мм ийн зайтай байхад тэр долоовор хуруугаа уруул дээр минь авчран зогсооход хуруун дээр нь үнсчихээд гарыг нь нөгөө гараараа доошлуулан энэ удаа арай шийдэмгийгээр уруулыг нь эзэмдэв. Эхлээд намайг багахан түлхэж эсэргүүцэж байсан ч түүнийг улам өөртөө наан уруулных нь завсрыг долоосонд уруулаа салган намайг дотроо нэвтрүүлж харин би өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй тэр мэдрэмжийг хэсэгхэн хугацаанд мэдэрсэн юм.
--Наёон--
Түүний уруул миний уруул дээр буухад тийм гэхийн аргагүй мэдрэмж төрөв.