~14~

7.6K 552 6
                                    

"Хаашаа явах юм" би түүний машинд суусан даруйдаа асуулаа.

"Манайх руу" түүнийг ийн хэлсэнд би том нүдэлсээр "Юууу"

"Ээж гарынхаа хоолыг хийж байгаа үнэхээр амттай шүү"

"Би ядаж ээжид чинь цэцэг авмаар байна" түүний их ятгалгын үр дүнд би санаа алдсаар түүнд хэлэв.

Тэр уруулаа хазсаар "Аввв,  яг л миний эхнэр ээжтэй минь танилцхаар явж байгаа юм шиг санагдчихлаа"

"Амаа тат. Ээж чинь ямар цэцгэнд дуртай вэ?. Сарнайд тийм ч дуртай биш байхаа тэ Лили д дуртай болов уу" гэж асуухад тэр хариулсангүй

"Хөөе"

"Чи өөрөө намайг амаа тат гэж хэлсэн" тэр явсаар цэцгийн дэлгүүрийн гадаа зогсон өөрөө буугаад тойрч ирэн хаалгыг минь онгойлгон суудлын даруулгыг минь тайлаад надад ойртоод эхлэв.

Би сандарсаар "Би одоо чиний нууц амраг болчихсон уу"

Тэр чангаар инээчихээд намайг шоолсоор "Би чамд Инжиг нууц амраг болгоно гэж хэлсэн шдээ"

Би бага зэрэг гомдонгуй "Гэхдээ би л юм шиг санагдаад байна"

Тэхён өөдөөс ширтсээр "Ямар өхөөрдмөөр харагдаж байгаагаа мэддэг ч болоосой"

"Би чамтай ямар их сайхан харьцаж байгааг харин чи мэддэг ч болоосой"

Тэхён "Мэдэж байнаа, би үнэхээр жаргалтай байна. Намайг ойрд ямар их инээж байгааг мэдэж байна уу"

"Тийм ээ" гэж хэлээд уруул дээр нь хурдан үнсчихээд буух гэсэн ч тэр хашиж зогсоод буулгасангүй. Харин эсэргээрээ над руу ойртон "Бидэнд байсан хоёрхон үнсэлтийг хэдэн өдөр бодсон гэж бодож байна" гэсээр намайг үнсэв.

Нэг гараараа шанаанаас минь барин илүү гүнзгий үнсэн хэлээ амруу минь хийв. Уруулыг минь хазаж, хэлийг минь сороход би дуу алдаж харин тэр хамар дээр минь үнсээд "Сахилгагүй охин"

Бид хөтлөлцсөөр дэлгүүр ороход худалдагч биднийг угтаж аван Тэхён руу хараад "Та найз охиндоо авч өгөх гэж байна уу" хэмээн асуусанд би олон юм тайлбарлахаас залхан "Үгүй ээ би ээждээ авах гэж байгаа юм" хэмээн хэлэхэд Тэхён "Сайхан сонсогдож байна, Тэр Лилид дуртай"

"Тэгвэл Лили боогоод өгөөч"

_______

Тэдний гэрийн гадаа машин ирсэн ч би машинаас бууж чадалгүй суусаар хажууд тэр оръё гэж шалсаар тэсэлгүй буугаад миний хаалгыг онгойлгоод "Алив ээ чи өмнө нь уулзаж байсан шдээ"

[Сompleted] Stepsister Where stories live. Discover now