Өдөр хоногууд урсан өнгөрсөөр хэдийн хичээлийн 3 дах долоо хоног эхэлжээ. Хоёр дох өдрийн эхний хичээл бол шидэт амьтадтай харилцах урлаг билээ. Ойн гүн дэх шидэт амьтдыг сургах төвд практикд суурилсан энэхүү хичээлийг ордог бөгөөд мэргэжлийн сургагчид хичээлийг заана. Энэхүү хичээлийг энэ жилээс шинээр судалж буй тул ахлах гурван анги группт хуваагдан үздэг. Тийм дээ ч бор үст Жонгүүк өөрийг нь тасралтгүй ширтэх цайвар үстээс болж хичээлдээ төвлөрч үл чадан гараа атган зогсоо юм. Жонгүүк энэ хичээлийг өрөөний хамтрагч дотно найз Ким Тэхён болон нууцхан сэтгэлийг нь татагч Slytherin-ий саарал үст, түүний үргэлжийн цуг явагч нойрмог хар үст нарын хамт үздэг билээ. Энэхүү хичээл бүтэн хоёр цаг ордог тул хичээл завсарлаад тэд шуудхан хоолны танхимд үдийн хоолоо идэхээр явцгаав. Хоолны танхимд Hufflepuff-ийн шар бүтээлэг бүхий ширээнд тухлах гурван залуу урдаа байх хоолноос амтархан иднэ. Үдийн хоолыг тэд дарааллын дагуу зогсоод авдаг бол оройн болон өглөөний хоол ширээнд өрөөстэй байдаг билээ. Жонгүүк өөрийн хоолыг чимээгүйхэн идэх зуурт Тэхён өөрийн цэнхэр үсийг арагш илэн хөмсөг зангидаж, Хусогийн чихэнд ямар нэг зүйлийг шивнэн байв. Ийнхүү үдийн цайны цаг чимээгүйхэн өнгөрч дараагаар нь дахин ганц цагийн хичээлтэй байж таарсан Жонгүүк өдрийн 2 цаг гэхэд хэдийн өрөөндөө иржээ. Тэрээр өөрийн оронд ялхайн унахдаа нууцлаг саарал үст Пак Жиминий тухай бодолхийлнэ. Энэ бодол түүний хэр сэтгэл татам бөгөөд хоёр ч удаа харсан энгийн бус гэмээр үсний өнгөө өөрчлөх чадварын талаар байлаа. Шидийн ертөнц өргөн дэлгэр цар хүрээтэй хэдий ч түүний мэдэхээр ингэж чадах шидтэн, шившлэг гэж үгүй аж. Энэ бүх бодлыг тасалдуулан хаалга онгойн өрөөнд хэдийн цэнхэр болон улбар өнгийн үст залуус орж иржээ.
- JK бид ярилцах хэрэгтэй байна.
Тэд ойрын хэдэн өдрүүдэд түүнийг ийнхүү дуудах болсон нь түүнд ихээхэн таалагдаж байгаа билээ. Бор үст орноосоо өндийн суухдаа хоёр залуугийн нухацтай харцтай тулгарах нь тэр.
- За Хусог хён?
Юу болсонд гайхсан байртайгаар ширтэх түүнийг тэдний царайны хувирал бараг л айлгаж байв.
- Бид удаан ажиглалаа. Энэ Пак Жимин та хоёрын талаар.
Нэрийг нь сонсох төдийд л хэдийн улайж орхисон чих нь хоёр залууг илүүтэй хөмсөг зангидахад хүргэнэ.
- Бид анхандаа тийм ч их тоогоогүй. Түүнийг чам дээр ирж танилцахдаа хэрхэн үснийх нь өнгө өөрчлөгдөхийг бид харсан. Учрыг нь сайн мэдэхгүй ч түүний үсний өнгө сэтгэл хөдлөлийг нь илэрхийлдэг гэдэг юм.
YOU ARE READING
Pure blood prince [Completed]
FantasyТүүнийг таньж мэдэх нь намайг илүү гүн харанхуйд унагаж байлаа. Гүн хар нүдээрээ удтал ширтэхдээ хэдийн намайг урхидчихсан тэр, зүрхээр минь хооллох хүйтэн цагаан могой мэт... Гэсэн ч зѳвхѳн чамайг л гэвэл би бүхлээрээ залгиулахад ч бэлэн байх юм.