a/n: Vote хэдий хүрээгүй ч гэсэн та нар зөндөө хөөрхөн сэт бичсэн болохоор сэтгэл хөдөлсөндөө оруулж байна.😊
Бусан хотын захад бусдаас онцгой эртний харш сүндэрлэнэ. Энэ бол Пак гэр бүлийн харш бөгөөд тэдний гэр бүл өдгөө олон зууны түүхтэй агуу шидтэний гэр бүл билээ.
- Энэ гэр бүлийн нэр хүндийг ингэж шалбаагт хутгах гэж. Чамайг миний хүү гэхээс ч ичиж байна.
Гунтгтай буйг нь илтгэх цэнхэр үстэй залуу толгой гудайн зогсох бөгөөд хоёр хацар нь халуу дүүгэн хорсох ч дахин дахин ирэх эцгийн алганы амтыг тэвчээртэйгээр хүлээн авч байлаа.
- Тэр Жон гэр бүлтэй дахин орооцолдох хэрэггүй. Эс бөгөөс тэднийг хүйс тэмтэрнэ гэж мэдээрэй!
- Ааваа!
Аавынхаа өмнөөс үг хэлэлгүй тэвчин зогссоор байсан ч энэ удаад дуугарахгүй байж чадсангүй.
- Амаа тат! Ямар гавьяа байгуулсан гэж дуугаа өндөрснөөд байгаа юм! Жигшмээр юм! Муу ичгүүртэй новш!
Уур хилэнд автсан эцэг хүүгээ хайр найргүйгээр цохих бөгөөд үүнийг ажлын өрөөний гаднаас сонсох ээж дүү хоёр нь нүдэндээ нулимс цийлэгнүүлэн салганана. Тэд хэчнээн гуйж гувшсан ч хаалга түгжээтэй байх агаад хэнийг ч оруулахгүй гэх шидийн бүрхүүлээс болж Жиминийг хамгаалах хэн ч байсангүй. Өнгөрөөд удаагүй Пак захиралын орыг залгуулан Жиминий аав захирал болсон ч хүүгийнхээ үерхэлийн харилцааг олж мэдсэн даруйдаа ийнхүү арга хэмжээ авч байгаа нь энэ.
- Таныг яаж ч хэлсэн, яаж ч ихээр тамласан би түүнээс холдох бодолгүй.
Жимин ийнхүү ам нээсэн даруйдаа асар их өвдөлтийг мэдэрсэн нь хориотой гурван хараалын нэгийг түүнд ашиглах эцгээс нь үүджээ.
-Би чамайг тамлахыг хүсээгүй ч чи л энэ замыг сонгосон.
Жиминий тарчлаан харшид чангаар цуурайтаж сонссон хүн бүхний сэтгэлийг сийчих аятай өвтгөх ч хэн ч энэ байдлыг зогсоож үл чадах нь харамсалтай.
------------------------------------
- Бурхан минь, Хён! Таньд юу тохиолдоо вэ?
Асар их тамлалтын дараа ээжийнхээ тусламжтай эцгийнхээ гараас мултарсан Жимин яг одоо Жонгүүкийн гэрийн үүдэнд цустайгаа холилдон зогсох бөгөөд хөл нь чичрэн хэзээ мөдгүй уначих аятай харагдана.
- Күүки... Чи надад хайртай юу?
- Мэдээж би таньд хайртай.
YOU ARE READING
Pure blood prince [Completed]
FantasyТүүнийг таньж мэдэх нь намайг илүү гүн харанхуйд унагаж байлаа. Гүн хар нүдээрээ удтал ширтэхдээ хэдийн намайг урхидчихсан тэр, зүрхээр минь хооллох хүйтэн цагаан могой мэт... Гэсэн ч зѳвхѳн чамайг л гэвэл би бүхлээрээ залгиулахад ч бэлэн байх юм.