Шидтэний ертөнцийн эгэл бус өдөр эхэлж үүр хаяарч наран цухуйж үзэгдэнэ. Хэдийн 10 сар болсон бөгөөд сурагчид дүрэмтнийхээ урт нөмрөгийг нөмөрч, сургуулийн хашаанд байх модод шарлан байх нь намрын төрхөндөө орсон Persona хэчнээн үзэсгэлэнтэй болохыг гайхуулах мэт. Өглөөний цайны цагаар хүүхдүүд ширээндээ суун халуун дулаанаар яриа өрнүүлэн инээлдэнэ. Гэвч энэ амар тайван байдлыг таслан заалыг доргирх шахам хэн нэгэн орилсон нь бидний хэдийн танил болсон Hufflepuff-ийн улбар үст Жон Хусог байлаа. Тэрээр ихэд ууртайгаар өмнөө суух нэгэн рүү харах бөгөөд өнөөх нь ч гэмээ хүлээх аятай доош харан толгой гудайн сууна. Үүний учир юу вэ гэвэл уламжлал болсон Hogwarts болон Persona шидтэний сургуулийн дундах Quidditch-ийн тэмцээн болоход 3 сар дутуу байв. Энэхүү тэмцээн 10 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд үүний 3-т нь л Persona ялж байсан юм. Тийм дээ ч Hogwarts-ийг бодвол арай бага залуу сургууль маань илүү их хичээн бэлдэж байсан билээ. Энэхүү уламжлалт сургууль дундын тэмцээнд оролцох шилдэг багийг сонгохоор дөрвөн танхимын дунд тэмцээн зохиодог уламжлалтай. Гэвч тэрхүү танхим дундын тэмцээн болоход 1 сар дутуу байхад сайтар бэлтгэсэн багийнх нь нэг гишүүн болох хамгийн чухал үүрэг бүхий Seeker тоглогч нь хар шидээс хамгаалах хичээлийн үеэр гараа гэмтээчихсэн тул Hufflepuff багийн ахлагч Хусог ийнхүү уурлан буй аж. Seeker бол алтан Snitch гэх хурдтай нисдэг бяцхан бөмбөгийг барих үүрэг бүхий тоглогч бөгөөд үүнийг барьсан нь багтаа 150 оноо авчирдаг билээ. Бөмбөг цагирагт орох бүрт 10 оноо авдаг тул давуу хожих эрхийг бий болгох чухал тоглогч юм.
- Хусогаа тайвшир чи бусдад төвөг учруулаад байна.
Цэнхэр үст Тэхён хэлсээр босон зогсох найз руугаа санаа зовсон байртай ширтэн шар өнгөтэй ноосон цамцнаас нь чангаана.
- Бурхан минь Тэ. Биднийг ямар их бэлтгэсэнийг чи ч мэдэх байтал намайг түүнд уурлахгүй байх нэг шалтгааныг надад хэлээч.
Бухимдалтай хоолой дахин чангарч улбар үст суудалдаа лагхийв. Түүний хөмсөг зангирч нүүр нь улайн, гүрээний судас нь илт товойн үзэгдэнэ.
- Тийм хэцүү юм уу?
Бүгдийн анхаарлыг татан ийнхүү хэлсэнд ярианд анхаарч байсан хэд хэдэн хүнийг бор үст бүлтгэр хүү рүү харахад хүргэв. Тэрээр багахан толгойгоо гилжийлгэн асуух аятай харах нь зарим нэгнийг инээлгэж байсан ч Хусог гэнэтхэн л орилох нь тэр.
- Тийм шүү дээ.
Тэр томоор инээмсэглэн бүлтгэр хүүд ойртон очоод суудлаас нь татан босгоод тэврэн авав.
- Бидэнд чи байхад 1 сарын бэтгэл хангалттай биз.
Улбар үст их л баяртай харагах бол бусад нь юу ч үл ойлгон гайхацгаана.
- Чи түүнийг баригч болгоно гэх гээд байна уу?
Цэнхэр үст баргил хоолойгоороо гайхан асуух ба найзыгаа юу бодож буйг тааж үл чадна.
- Тийм ээ. Тэгэхээр Жон Жонгүүк одооноос албан ёсоор манай багийн Seeker болж байна. Бүгд түүнд баяр хүргэе.
Хоолны цаг дуусаж одоо үл итгэх цэнхэр үст Тэхён болон томоор малийх улбар үст Хусог түүнийг бүлтэлзэн дагах бор үст Жонгүүк нар хонгилоор алхах зууртаа ярилцана.
- 1 сарын хугацаа гэдэг тоглоом биш. Хэн ч үүнийг ийм хурдан сурахгүй шүү дээ.
Тэхён санаа зовсоор доод уруулаа хэлээрээ долоох нь зуршил гэмээр байнгын давтагдагддаг билээ.
- Зүгээр дээ. Бид түүнийг өмнө нь амьдралдаа анх удаа шүүрэн дээр суухдаа л бусдаас хурдан байсныг харсан шүү дээ.
Хусог инээсээр найзынхаа хүзүүнд гялтганах барны хэлбэр бүхий зүүлтийг янзалж өгөн тайвшруулах мэт хэлэв. Цэнхэр үстийн гэр бүлийн сүлд бар аж.
- За яахав. Гэхдээ ядаж чи түүнээс огт асуусангүй ш дээ.
- Жонгүүкаа чи хийхийг хүсэж байна уу?
Улбар үст түүний хажууд чимээгүй зогсох хүүгээс асуухдаа нүд нь гялалзан итгэл дүүрэн үзэгдэх юм.
- Танийг гуйж байвал би мэдээж хийнэ ээ. Хён.
Бор үст жирийнээр хэлэхдээ үнэхээр л ахынхаа төлөө бүхнийг хийж чадахаар харагдана. Тэр үнэхээр ах нартаа хайртай билээ.
-Тэр тийм гэж байна.
Цэнхэр үстийн бууж өгөх мэт санаа алдалт нь улбар үстэд ялалтын инээмсэглэл тодруулах аж. Ийнхүү тэр багийн гишүүн боллоо.
Жонгүүкийн аав томоохон язгууртан бол түүний ээж хагас цуст шидтэн билээ. Иймд ч тэр яг ч хагас цуст биш бөгөөд түүнд ¾ язгууртаны цус бий. Мөн түүний ээж саяхныг хүртэл өвчтэй байсан бөгөөд өдий олон жилийн туршид тэрээр аппаратны тусламжтай амьсгалдаг үхэл амьдралын заагт байдаг хүн ургамал гэж нэрлэгдэгч байсан юм. 1 жилийн өмнө түүний ээж нас барснаар явж чадаагүй шидтэний сургуульдаа явахаар болсон билээ. Түүний аав түүнд биечлэн заадаг байснаар тэр үнэлэхүйц чадвартай шидтэн болсон бөгөөд түүнд заяагдмал авьяас ч багагүй. Үүний нэг нь шүүр унах бөгөөд тэрээр анх удаа шүүр унасан ч зарим төгсөх ангийнхнаас ч хавь илүү байсан билээ.
YOU ARE READING
Pure blood prince [Completed]
FantasyТүүнийг таньж мэдэх нь намайг илүү гүн харанхуйд унагаж байлаа. Гүн хар нүдээрээ удтал ширтэхдээ хэдийн намайг урхидчихсан тэр, зүрхээр минь хооллох хүйтэн цагаан могой мэт... Гэсэн ч зѳвхѳн чамайг л гэвэл би бүхлээрээ залгиулахад ч бэлэн байх юм.