Хар ойн аялал

1K 116 25
                                    

Сургуулийн онцгой амралт эхлэхийн сацуу 4 хоногийн шидэт аялал дөхөж байв. Амралтын эхний 3 хоногт тусгай багийнхан бэлтгэлээ шавдуулж их л шахуу хийсээр шургаж унахын даваан дээр үлдсэн 4 хоногт сайтар амрахыг зөвлөснөөр шинэхэн багийнхан ихэд баярт хөөрт автсан юм. Сургуулийн зул сарын амралтын 4 дэх хоног эхэлж гайхалтай шидэт аялалдаа хөөрсөн хүүхдүүд энд тэнд цүнхээ үүрсээр алхана. Эхний өдрийн аялал бол харанхуй ойд орших шидэт хүрхрээг үзэж, аз таарвал лусын дагинасыг харах аялал байлаа. Гэвч өглөөний цайны цагаар энэхүү харанхуй ойд хийх явган аялалыг бага насны сурагчдад тохиромжгүй гэж үзсэн тул ахлах ангийн 16 наснаас дээш сурагчид аялалд явах тухай сургуулийн захиргаа мэдэгдэл хийснээр бага насны бяцхан шидтэнүүд ихээхэн гутранги үзэгдэнэ. Ийнхүү үд дунд сургуулийн төв талбайд дулаахан хувцасласан ахлах ангийхан болон тэднийг хариуцаж басхүү хамгаалах үүрэг бүхий 5 багш эгнээ болон жагсжээ. Дөрвөн танхимын ахлагчид газрын зургийг агуулсан санамжит бөмбөлөгийг  хүүхэд тус бүрт тараан өгснөөр тэд хар ойн зүг хөдөллөө. Ойн өмнө ирээд тэднийг толгойл явсан амьтан судлалын багш доктор Шивон анхаарах хэдэн зүйлсийг тайлбарлан хэлэв.

- Ойд ороод танхимын хүүхдүүдээсээ холдож болохгүй, юу ч харж юу ч сонссон бусдаасаа холдож ганцаар дур мэдэн явж болохгүй. Элдэв зүйлд хүрж бас хамаагүй удаан ширтэх хэрэггүй. Хэрэв ганцаар төөрсөн, тусламж хэрэг болсон тохиолдолд улаан дохиог саваагаа ашиглан гаргаж бусаддаа мэдэгдэх хэрэгтэй. Өөр бусад зүйлсийг танхимын ахлагч нартайгаа шийдээрэй.

Түүний сануулга ихэнхи хүүхдүүдийг жихүүцүүлж орхисон тул бүгд дор бүрнээ бяцхан айдастай хар ойд хөл тавив. Ингээд хоёр эгнээ болсон дарван танхимынхан биенээсээ арай зайтай алхана. Энэ үед Hufflepuff танхимын ахлах хамгийн урд өөрийн дотны найзуудын хамтаар явах бөгөөд цэнхэр үст Тэхён санамжит бөмбөлөгнөөс ойн үзэгдэх дэлгэгдмэл газрын зурагнаас зүг чигээ баримжаалана. Гэсэн ч нэг асуудал тулгараад байсан нь цэнхэр үст газрын зураг болон зүг чигийн учрыг олохдоо маруухан нэгэн билээ.

- Хён, та зургаа эргүүлээд барьчихаж.

Жонгүүк толгой сэгсэрсээр ахынхаа ардхан алхана.

- Тэгвэл чи өөрөө зам заахгүй юу.

Тэхён хошуугаа унжуулахын сацуу хөмсөг зангидсан хэлсэнд улбар үст Хусог түүнийг шоолон чангаар хөхөрч байлаа. Бор үст ч мөн инээсээр танхимаа ахлан урд гарч цааш явав. Хар ойн өтгөн мананд хажууд байгаа хүнээ ч арайхийн харж байсан ч Жонгүүкт энэ нь тийм хүндрэлтэй биш байгаа бололтой их л итгэлтэй харагдана.

Pure blood prince [Completed]Where stories live. Discover now