Том танхимд шинээр элсэгчдийн халуун дотноор хүлээн авч сурагчид алга ташиж байв. Ингээд захирал Пак үг хэлснээр албан ёсоор тэнхимийн хуваарилалт хийгдэж эхлэв. Persona болон Hogwarts сургуулиудын хичээлийн шинэ жил зөрүүтэй болдог тул тэд өнөөх хуучин бүрх малгайг хуваарилалт хийхээр урин залжээ.
Эр зоригтнууд сурдгаараа алдартай
Энэхүү Gryffindor-т ч орж болно.
Тийм хүмүүс хүчтэй, алдартай
Тэгээд ч эелдэг байдаг юм.
Ажил хөдөлмөрөөс айдаггүй хэн ч
Ашид Hufflepuff холбогдох болно.
Чинхүү үнэнч чанартай хүмүүс л
Чигээрээ зүтгэх тэсвэртэй байдаг.
Уураг тархи чинь зүгээр бол
Уншиж мэдэхийг хүсдэг бол
Хошин зантай мэдлэгтэй бол
Хойшлуулалгvй Ravenclaw- г зорих хэрэгтэй.
Магадгүй зарим нь Slytherin очоод
Мадаггүй андаа олж авна.
Овжин зальжин хэн ч гэсэн
Огт эргэлзэлгvй тийшээ явна.
Хуучин бор бүрх малгай ид шидээр амилж өнөөх л дуугаа дуулан танхимд цугласан хүүхдүүдийг тойруулан харна. Нэрний дарааллын дагуу захирал өөрийн биеэр элсэгчдийн нэрсийг дуудаж байв. Нэр дуудагдсан нэгэн индэрт гаран модон сандалд сууж, бүрх малгай түүнийг хаана тохирч хаа хувиарлагдахыг олны өмнө чангаар зарлах юм.
Урт ширээнд шинэхэн танил Хусогийн хамтаар жүүс уун суух бор үст хүү сандралаа дарж үл чадан уруулаа хазлан, гараа чангалан атгажээ. Тэрээр байн байн шүүснээс балгасаар хэдийн хоёр аягыг уучихсанд үүнийг анзаарсан Хусог түүний мөрийг алгадан тайвшруулахаар инээмсэглэнэ.
-Чи ACE болохоор Ravenclaw-т орж магадгүй. Тэд ухаалаг хүмүүсийг сонгодог юм. Хэрэв цэвэр цуст бол Slytherin-д хуваарилагдах гарцаагүй. Магадгүй чи эр зоригтон бол Gryffindor-т орох байх. Харин гурван танхимд орж чадахгүй бол Hufflepuff үргэлж халуун дотноор чамайг угтах болно.
Тэр инээмсэглэн хэлэхдээ бүх зүйл зүгээр, энэ бүхэн болох ёстойгоороо л болно гэх шиг. Энэ бүх байдлыг эвдэн түүнийг дахин сандрааж орхисон зүйл нь түүний чангаар дуудагдах нэр байлаа.
- Ахлах 1-р ангийн элсэгч Жон Жонгүүк.
Түүнийг ахлах ангийн элсэгч болохыг сонсохдоо танхим багахан шуугиж, хүмүүс хорондоо шивнэлдэн байх нь үзэгдэнэ. Хусог түүнийг түлхэн босгоод амжилт хүссэнээр тэр индэрийн зүг алхаж эхлэв. Түүнийг сандарсаар сандалд суухад эрхлэгч багш түүнд бүрх малгайг өмсгөлөө.
YOU ARE READING
Pure blood prince [Completed]
FantasiТүүнийг таньж мэдэх нь намайг илүү гүн харанхуйд унагаж байлаа. Гүн хар нүдээрээ удтал ширтэхдээ хэдийн намайг урхидчихсан тэр, зүрхээр минь хооллох хүйтэн цагаан могой мэт... Гэсэн ч зѳвхѳн чамайг л гэвэл би бүхлээрээ залгиулахад ч бэлэн байх юм.