Хамт

997 122 12
                                    

- Та хоёр хязгаарыг давсан уу?

Энэ үгс шуудхан л Жонгүүкийг улайлгаж орхих нь тэр. Тэр улайсан чихээ нуух гэж оролдох ч хүзүүн дээрх мөрөө нуухаа мартжээ.

Өчигдөр орой

- Хувцсаа тайлахгүй хэрэг үү? Би халаалт асаачихсан.

Жимин шүлсээ гүд хийтэл  залгихдаа түүнд мэдэгдэхгүйг хичээн харцаа буруулахыг оролдоно. Тэгээд  буцан түүн рүү шийдэмгий харахдаа бага багаар ойртож эхлэв.

- Жимин хён?

Түүний гайхширсан бүлтгэр нүдийг үл тоон нил ягаан үстэй залуу хэдийн түүний өвөр рүү авирч байх юм гэнэ.

- Бид хамт унтаж болох уу?

Жонгүүк түүн рүү нүд салгалгүй гөлрөх зуурт Жимин ялдам инээмсэглэн түүний улайсан чихэнд уруулаа шүргүүлэн түүнийг өдөөхийг оролдож байлаа.

- Юу.. Хён би өлсөөд байна.

Бор үст гэдэс нь хонхолзон дуугарахыг мэдрэхдээ түүнд хэлэхэд Жимин түүнээс холдон хэр мэдрэмжгүй тухай нь бодон санаа алдав.

- Гоймон идмээр байна уу?

Үнэхээр их өлссөн бололтой тэрээр толгойгоо дохин нүд нь гялалзах шахна. Тэд хоолны дараагаар орондоо орохоор болж нүцгэн унтах дуртай тул Жонгүүк хувцсаа тайлан тавиад санаа зовонгүй хөнжилд шигдэхэд Жимин унтахдаа өмсөхөөр шийдсэн өөрийн нимгэн цагаан пудволкыг тайлан түүний хажууд суув.

- Күүки. Чамд хэлэх зүйл байна.

Бага зэрэг сандарсан бололтой улбар шаргал болох үс нь түүнийг яг л жүрж шиг харагдуулахад Жонгүүк инээж байлаа.

- Би сонсож байна аа хён.

- Тэгэхээр.. Чамайг мэддэг эсэхийг мэдэхгүй. Гэхдээ би бол мэднэ. Юу гэхээр..

Үл ойлгогдом зүйлс амандаа бувтнах тэрээр их л сандарсан бололтой нүдээ эргэлдүүлнэ.

- Би чамд сэтгэлтэй болохоор.. Миний найз залуу болох уу?

- Нэр төрийн хэрэг.

Бор үст толгой бөхийн ёслох нь нүцгэн түүнд зохиогүйд хоёул инээлдэнэ. Жимин аажуухан түүнд ойртохдоо инээмсэглэхээ зогсоож үл чадан эцэст нь тэд анх удаа биенээ үнссэн юм. Жонгүүк найз залуугийнх нь бамбагар зөөлхөн уруул өөрийнх нь уруулыг үмхлэн авч хэрхэн сурамгайгаар зөөлхөн хазалж, хүчтэй сорж буйд таашаан юу ч хийж үл чадна. Нил ягаан үст түүний уруулаар хэсэгхэн наадаад доошлон хүзүүнд нь шургахдаа дахин инээмсэглэв. Тэр хангалттай гэж үзэн түүнээс холдохдоо хэн ч харсан илт байхаар шинэхэн улаан толбонуудыг бахдалтай ширтсээр.

Pure blood prince [Completed]Where stories live. Discover now