Үргэлжид тэднээс хүч давуу байдаг Gryffindor багийг олон онооны зѳрүүгээр буулгаж авсанаар Hufflepuff баг сүүлийн шатанд үлдэж чаджээ. Энэ жилийн тэмцээнд тэдний шинэ баригч болох бидний танил бор үст эхний 4 минутанд алтан Snitch-ийг барьсанаар тэд илт давуу ялалт байгуулсан юм. Сүүлийн тойрогт Hufflepuff танхим 2 жилийн дараалласан аварга Slytherin-ий хүчит багтай нүүр тулав. Шинэхэн баригч бор үст Жонгүүк сандарсан байртай шүүрнээсээ чанга зуурсан харагдах ч тэр өөрийгөө сайн хийж чадна хэмээн зоригжуулж байлаа. Түүнээс зайдуу ногоон өмсгөл бүхий 9 дугаартай Slytherin-ий ханхүү түүнийг ширтэн байх үзэгдэв. Тэрээр гэмгүй сэтгэл татам бяцхан инээмсэглээд гар даллахад бор үст гэнэтхэн л илт тайвширах шиг болох нь тэр. Учрыг үл ойлгох ч түүнд одоо хамаа байсангүй. Шохоорхдог нэгнийхээ өөдөөс үл ойшоож чадалгүй хэсэг бүлтэлзсэн ч эргүүлэн эв хавгүй даллах нь Жиминий үсийг энэ удаад нил ягаанаас бүдэг ягаан болгож орхив. Өөр тийш толгойгоо эргүүлэх түүний үзэсгэлэн гоог бишрэхдээ Жонгүүк түүнийг ичсэн хэмээн таамаглаж, энэхүү бодолдоо зүрхнийх нь цохилт хурдсахыг мэдэрнэ. Хэдхэн хормын дараагаар бүрээний чанга дуу хангинаснаар тоглолт эхэлсэнд бор үст багийнхандаа анхаарал хандууллаа. Тоглолт эхэлсэн даруйд Slytherin 10 оноотой болсон байх нь тэднийг хэр сайн гэдгийг харуулна. Жонгүүк ч мөн өөрийн үүргийг ухаарахдаа эргэн тойрноо гүйлгэн харвал яг түүний ардуур шунгинасан дуу өнгөрч алтан Snitch нисэн одов. Түүний араас нисэх зуурт хажуугаар нь түүнээс хурдтай хэн нэгэн өнгөрсөн нь танил 9 дугаарт нөмрөг байлаа. Хэр гүн орсоныг илтгэх зангирсан өтгөн хөмсөг, нухацтай буйг илтгэх улаан өнгийн тод үс нь салхинд хийсэн духийг нь ил болгон байх аж. Жимин Slytherin-ий гол тоглогч бѳнѳѳд түүний араас ширтэх гучхан секундэд тэрээр хэдийн цагирагт бѳмбөгийг оруулж 10 оноог авчээ.
Онооны самбарт оноо нэмэгдсэнийг зарлах зуурт арайхийн ухаан орсон Жонгүүк ѳѳрийн үүргийг биелүүлэхээр доош шумбав. Алтан Snitch-ийг хараахан бариагүй ч цуцалтгүй хөөх хоёр багийн тоглогч шударгаар багахан өрсөлдөж, тэмцэлдсэн билээ. Тоглолтын минут дуусах дөхөж байх мөчид Hufflepuff цагирагт бөмбөгөө оруулсанаар хоёр багийн онооны харьцаа 120-оор тэнцжээ. Энэхүү шийдвэрлэх мөчид бүрээн дуу дуулдаж захирал багш саваагаа ашиглан дуугаа өсгөснөөр чангаар ярьж эхлэв.
-----------------------------------------------
- Тэгэхээр одоо зарлах нэрсээ сайн сонсоод нэр дуудагдсан тоглочид эцсийн тэмцээнд баг болж Hogwarts-тай хийх тоглолтод оролцоно шүү. Slytherin багийн Chaser Пак Жимин, Keeper Пак Чанёол, Beater У Сэүн, Крис Ву. Hufflepuff багийн Chaser Ким Тэхён, Жон Хусог болон Seeker Жон Жонгүүк нар Persona шидтэний сургуулийн шигшээ баг болон хоёр сарын хугацаанд бэлтгэгдэж тэмцээнд оролцох болно. Бүгд дор бүрнээ сайтар бэлтгэлээ хангана гэж найдаж байна.
YOU ARE READING
Pure blood prince [Completed]
FantasyТүүнийг таньж мэдэх нь намайг илүү гүн харанхуйд унагаж байлаа. Гүн хар нүдээрээ удтал ширтэхдээ хэдийн намайг урхидчихсан тэр, зүрхээр минь хооллох хүйтэн цагаан могой мэт... Гэсэн ч зѳвхѳн чамайг л гэвэл би бүхлээрээ залгиулахад ч бэлэн байх юм.