Түүний нууц

934 125 14
                                    

Нуурын эргийн намуухан хөвөөнд бидний танил бор үст хөвгүүн үл ялиг эвгүйцсэн байдалтай суух ба түүний дэргэд арай тайвширсан харагдах цэнхэр үст Жимин болон одоо ч Жиминээс салахгүй үсийг нь оролдох ховор төрөлтөн ихэд сониучирхсан харагдана.

- Кхмм... Тэгэхээр... Хён?

Жонгүүк үг нь эвлэхгүй байгаа бололтой нэг нэгээр нь хэлэх ба нүд нь тогтож үл чадан ийш тийш эргэлдэн хааяахан Жиминий хажууд байх лусын дагины гоёмсог сүүлийг нууцхан харж, хайрс нь наранд хэрхэн гялтганаж буйг ажиглана.Хар ойн энэхэн хэсэгт зун мэт халуун бөгөөд цас огтоос байсангүйд зузаан куртиктай залуус халууцсандаа тайлж тавьсан куртик дээр гурван бяцхан лусын дагинас эвхрэлдэн унтах юм.

- Тэгэхээр Жонгүүк чи тэднийг идэх гэж оролдсон юм уу?

Жиминий асуулт бор үстийг том нүдлэхэд хүргэжээ.

- Үгүй ээ яагаад тэгж бодов?

- Тэр тэгж байна.

Цэнхэрээс нил ягаан руу хувирсан үсийг нь оролдох лусын дагиныг толгойгоороо заан хэлэх түүнийг бор үст бүр ч гайхан харах бөгөөд учир нь тэд огт дуугаралгүй хоорондоо ойлголцож байсан юм.

- Чамайг гайхаж байгааг ойлгож байна. Хэрвээ би чамд өөрийн түүхийг ярьна гэвэл чи чимээгүйхэн сонсох уу? Би энэ тухай Юнги ахаас өөр нэгэнд огтоос цухуйлгаагүй юм.

Бор үст гялалзсан нүдээрээ итгэлтэйгээр түүн рүү ширтэхдээ хөнгөхөн дохих нь итгэж болно гэх шиг.

- Их л хүсэж байгаа бололтой. Тэгвэл намайг ярьсаны хариуд чи надтай болзоонд явах болно шүү.

Нил ягаан үст нүдээ онийлгон инээмсэглэж, хөгжилтэйгөөр хэлэхэд хонхны жингэнээн мэт инээх дуу нь нам гүм байдалд тодоор сонсогдон гагцхүү Жонгүүкийн сэтгэлд бүр ч тодоор тусна. Тэр өөрийн чихийг хэдийн улайчихсан үгүйд санаа зовон ичсэн ч доош харж зүрхэлсэнгүй.

-  Миний ээж лусын дагина байгаа юм. Хүмүүс лусын дагина үснийхээ өнгийг  өөрчилдөг тухай огтоос мэдэхгүй. Учир нь тэднийг хараад амьд үлдсэн хүн  байхгүй. Гэхдээ аав минь амьд гарсан юм. Тэрээр ид залуу байхдаа элдэв  янзын туршилт хийх дуртай ихээхэн хөдөлгөөнтэй нэгэн байсан гэдэг. Нэг  удаа нисдэг шившлэгийг ашиглан үзүүлэнгийн онгоцтой хөөрж яваад хүчтэй  салхинаас болоод нууранд уначихсан. Уснаас айдаг сэлж чадахгүй тэр хэт  их ус залгичихсан болохоор саваагаа ч ашиглаж чадалгүй усанд алдаад  ингээд л өнгөрдөг юм байж дээ гээд нүдээ аньсан гэнэ лээ. Гэтэл түүнийг  сэрэхэд яг үлгэр дээрх шиг үзэсгэлэнт лусын дагина түүнийг аварсан  байсан. Хэтэрхий сониуч тэр лусын дагина түүнийг сэрэхэд гайхсандаа үс  нь шууд л нил ягаан болоод хувирчихсан гэдэг. Ээж хожим хэлэхдээ гялтганасан саарал  үс, хур бор шаргал нүдтэй царайлаг аавыг маань хараад л шууд дурлачихсан  гэсэн.

Pure blood prince [Completed]Where stories live. Discover now