Хэдийн 11 сар эхэлж 4 тэнхим дундын тэмцээн болоход 2 хоног дутуу үлдээд байлаа. Бүтэн нэг сарыг шаргуу бэлтгэл, шахуу хичээлээр нөхцөөсөн Жонгүүк өөрийгөө завгүй байлгахаар ихэд хичээнэ. Тэрээр Slytherin-ийн цэвэр цуст ханхүү гэгдэх өнөөх гайхал Пак Жиминээс энэ бүхий л хугацаанд зугтаж, аль болох таарахгүй явсаар өдий хүржээ. Гэвч энэ бүхий л хугацаанд гярхай Жимин хэдийн түүнийг анзаарсан бөгөөд өөрөөс нь зугатах Жонгүүкийг харах бүртээ үс нь өөрийн өнгөө нил ягаан өнгөөр өөрчлөх нь улам л бор үстийг сонирхоход хүргэнэ. Өвлийн амралт эхэлсэн тул хүүхдүүд өөрсдийн танхимд өдрийг өнгөрөөж харин бидний танил цэнхэр үст Тэхён, улбар үст Хусог нар өдөр шөнийг үл харгалзан бэлтгэлийн талбайд хэт олон цагийг өнгөрүүлэх өрөөний хамтаргч нөгөөтэйгүүр эрхэм найз, бяцхан дүүгээ санаа зовж байлаайф. Тэд түүнийг болиулдаггүй юм аа гэхэд ядаж бага ч болтугай амар хэмээн ятгахыг оролдох ч тэр хангалттай цаг байхгүй гэх шалтгаанаар өдөржин талбайд шүүртэйгээ алтан snitch-ийн араас хөөцөлдөж, зарим шумбах, эргэх, огцом хөдөлгөөнүүдийг туршин сургуулилсаар шөнө ердөө 4-хөн цагийг унтаж өглөө өдөрт 2 цагийг идэж өнгөөрөнө. Оройн хоолны үеэр өдөржин бэлтгэл хийсэн бор үст нэг л сульдсан шинжтэй ширээг зүглэх бол түүнийг хэд хэдэн хүн санаа зовон ажиглаж байсны нэг нь ногоон сүлдэт танхимын цэвэр цуст ханхүү байлаа.
- Үлдсэн хоёр хоногтоо амрах хэрэгтэй Жонгүү. Чи үнэхээр сайн байсан. Ойлгосон уу?
Хусог өөрийн зохиосон шинэхэн хочоор дүүгээ дуудахдаа хөгжилтэйгөөр мөн эвээр хэлэхийг хичээнэ. Тэр түүнийг зөвшөөрөөсэй гэж залбирч байв.
- Үгүй дээ хён. Би одоо ч болоогүй байна.
Тэр өөрийгөө голох аятай хэлэхдээ толгой сэгсрэн өмнөө байх кимчитэй шөлийг халбагадана.
- Жон Жонгүүк түүний үгэнд ор.
Цэнхэр үст энэ удаад илүү өндөр дуугаар анхааруулсан байртай хэлэв. Тэрний царай харж байгаагүйгээр төв үзэгдэнэ. Бор үст хариу үл дуугаран шөлөө уусаар дуусгаад чимээгүйхэн гаран явлаа. Харин санаа зовох хоёр ах нь санаа алдан үлдэв.
Ийнхүү тоглолтын өмнөх өдөр эхэлж өглөөний нарны бүдэгхэн туяа өрөөг гийгүүлнэ. Амралт тул 11 хүртэл унтсан Хусог сэрэхдээ хажууханд байх Жонгүүкийн хоосон орыг ширтэн санаа алдав.
- Тэр ч үнэхээр зовоогч юм даа.
Нөгөө оронд босон суусан Тэхён ийнхүү хэлсэнд улбар үст чимээгүйхэн толгой дохино.
YOU ARE READING
Pure blood prince [Completed]
FantasyТүүнийг таньж мэдэх нь намайг илүү гүн харанхуйд унагаж байлаа. Гүн хар нүдээрээ удтал ширтэхдээ хэдийн намайг урхидчихсан тэр, зүрхээр минь хооллох хүйтэн цагаан могой мэт... Гэсэн ч зѳвхѳн чамайг л гэвэл би бүхлээрээ залгиулахад ч бэлэн байх юм.