Цайвар өнгөтэй жижигхэн өрөөнд тасралтгүй холхих залуу ихэд л тогтворгүй байлаа. Тэр гартаа тас атгасан утас нь чичирхийлэн зурвас ирэхэд л сая нэг зогсон утсаа харав. Зурваст түүний найз залуу ажлын ачаалал их байгаа мөн товлосон цагтаа ирж чадахгүй тухайгаа хэлэн уучлал хүссэн байв.
--------------------------------------------------------------------
- Хонгор минь, өнөөдөр юу болсныг сонсоод чи итгэхгүй дээ.
Хар үстэй залуу хаалгаар орж ирэн урт хүрэмээ тайлан өлгүүрт тавихад гэрт нь хүн байгаа шинж байсангүй. Тэр гайхан найз залуу руугаа залгахад утас нь дуудсан даруйдаа тасарч дахин залгахад холбогдох боломжгүй болсон байв. Удалгүй дахин өөр дугаар руу залгахад удаан дуудсаны эцэст авсан ч цаана нь чанга чимээний улмаас сайн сонсогдохгүй байлаа.
- Жимин хён таньтай хамт байна уу?
- Хэн бэ чи муу? Яагаад миний нөхөр рүү залгаад байгаа юм?
Утасны цаанаас сонсогдох чанга хөгжмийг давах гэсэн мэт чанга дуулдах хоолой яах аргагүй улбар үстийнх байсанд залуу санаа алдана.
- Хусог хён би Жонгүүк байна аа. Та Жимин хёнтой хамт байна уу?
- Айн? Юу гээд байгаа золиг вэ? Мин Юнги минийх шүү.
Жонгүүк хэдийн түүнийг согтсон болохыг ухаарахдаа дэмий л арга баран санаа алдана. Тэр аргагүйн эрхэнд халаасаа уудлан саваагаа гарган ирэхдээ зөвхөн онцгой нөхцөлд ашиглахаар хадгалсан шившлэгээ шивнэн саваагаа дөрвөнтөө дохиход бүдэг ногоон гэрэл дөрвөн зүгт цацран тархаж тун удалгүй хар үстийн савааны үзүүр гэрэлтэн чиг заах нь тэр. Жонгүүк даруй буцан хүрмээ аван гэрээсээ гарч зогсоолоос машиндаа суун явахад энэ нь шидтэнүүдийн клаб гэгдэх алдарт Singularity буюу түүний дотны ах Ким Тэхёны цэнгээний газар байсан юм. Энэ газарт зөвхөн онцгой эрхтэй шидтэнүүд л ордог дээд зэрэглэлийн газар гэж хэлж болно. Жонгүүк хашаагаар нэвтрэн машинаа зогсоол байрлуулан дээш хаалгаар ороход хамгаалагч түүнээс тусгай эрх шаардан зогсоов. Гэвч дахин нэг хамгаалагч ирэн түүнийг харсан даруйдаа толгой бөхийн дотогш оруулаад шинээр орсон залууг дагздан авч буй үзэгдэв. Үүдний хэсэгт шилэн хоргонд саваагаа үлдээн тусгай шившлэгээр түгжүүлэх ёстой тул аргагүйн эрхэнд Жонгүүк ч бас үлдээлээ. Хар үст дотогш ороход цэнгээний газар олон салаа хуваагдах бөгөөд шидэт үзүүлбэр, lounge, club зэрэг олон хэсэгтэй бөгөөд чангаар сонсогдох хөгжмийн зүглэн зүүн гар тийшээ эргэхдээ түүний хөмсөг багахан зангирсан харагдана. Хамгаалагчид хаалгыг онгойлгож өгөхөд дотор олон хүн үзэгдэх бөгөөд бүгд л уух зүйл барин явж буй чанга хөгжим уусан бүжигдэж байлаа. Текний ард шидийн ертөнцөд л үзэгдэх зургаан тэмтрүүлтэй аварга Оргунтас зогсон сурамгай гэгч нь үзүүлбэр үзүүлнэ. Саваагүй тул хэрхэн олон хүн дундаас сүйт залуугаа хайж олохоо мэдэхгүй тулгамдан зогсоход дуу тасалдан DJ-гийн хажууд микрофон барьсан нэгэн гаран зогсов.
YOU ARE READING
Pure blood prince [Completed]
FantasyТүүнийг таньж мэдэх нь намайг илүү гүн харанхуйд унагаж байлаа. Гүн хар нүдээрээ удтал ширтэхдээ хэдийн намайг урхидчихсан тэр, зүрхээр минь хооллох хүйтэн цагаан могой мэт... Гэсэн ч зѳвхѳн чамайг л гэвэл би бүхлээрээ залгиулахад ч бэлэн байх юм.