Захирал багш

914 114 35
                                    

Талбайн нэг талд байрлах өндөр модон суудлыг тэмцээн үзэхээр тэсэн ядан хүлээх хүүхдүүд дүүргэсэн байх аж. Hogwarts сургуулийн Gryffindor баг өөрсдийн асартаа бэлтгэлээ ханган суух бөгөөд тэднийг дэмжихээр төгсөх ангийнхан захирал багшийн хамтаар ирж өөрсдийн байрыг ч мөн эзэлжээ. Хоёр сургуулийн захирал гэгдэх ойролцоо насны хөгшид хууч хөөрөн сууцгаах бөгөөд цагтаа тэд нэг ангид суралцан хамтдаа төгсөж байсан дотно анд нөхөд билээ. Цагаан өнгөтэй томоохон асарт Ego багийнхан ч мөн адил бэлтгэлээ хангацгааж, асарын буланд ахлагчийн хувиар алдаа гаргасан ч хэнийг ч өршөөхгүй хэмээн хатуу үгсийг, урмын үгстэй холилдуулан урсгах Хусог гараа ташаандаа тулан шүүрээ баруун гартаа атгаад хөмсөгөө зангидах үзэгдэнэ. Харин багийн дасгалжуулагч Slytherin- ий хүйтэн цуст ханхүү өөрийн байдгаараа арзайчихсан хөвсгөр хар үсийг үл тоон  улбар үст залууг бэлхүүсээр нь тэврэн өргөн нуруунд нь наалдан зогсох юм. Өнөөх нөхөрсөг тэмцээнээс хойш албан ёсоор үерхэж эхэлсэн тэднийг сургуулийн ихэнхи нь мэддэг болсон бөгөөд өнөөх хүйтэн цустыг хайгаад ч олохгүй байгаа хүүхдүүд Мин Юнгигийн эрх муужгай мэт өдөр шөнөгүй Жон Хусогт наалдан явдаг талаар ам уралдан ярьцгаана. Нөгөө талд бас нэгэн шинэхэн хос амралтын урт модон сандалд зэрэгцэн суугаад чимээгүйхэн нэгнийхээ гарыг атгаж хааяахан биендээ зөөлхөн харц шидэлж ойр орчимдоо хайрын аура түгээж байлаа.

Ингээд бүрээ үлээн  тэмцээний цаг болснийг зарлахад үзэгчдийн суудал доргин хүүхдүүд хөөрцөглөн орилцгоож байлаа. Талбайн хоёр захд байрлах асраас багууд гарч ирцгээн тус тусын шүүрэндээ сууцгаана.

- Күүки.

Жимин нил ягаан үсээ арагш боосон байх ба дээш хөөрөх гэж байсан найз залуугаа зогсоон араас нь дуудав.

- Яасан хён.

Тэр нэг жижиг шилтэй шингэний таглааг аваад Жонгүүкт амаараа дамжуулан уулгаж орхив. Бор үст хэдийн залгисан шингэнийг амтаар нь таних агаад үргэлжлүүлэн Жиминтэй халуухнаар үнсэлцээд арайхийн саллаа. Тэдний уруул биенийхээ шүлсээр бүрхэгдэн наранд гялалзан үзэгдэж, хөхрөн инээлдээд тус тусын шүүрэндээ суун дээш хөөрөв. Хоёр багийн тоглогчид бүгд өөрсдийн байраа эзэлсний дараагаар тэмцээн эхэллээ.

Тоглолтын явцад Ego багийн Ким Тэхён бүгдийг илт давамгайлах бөгөөд эхний 10 минутанд хэдийн 40 оноог багтаа авчирж дэмжигчдийнхээ цусыг хөөргөж байлаа. Түүнд бөмбөг холбон дамжуулах Крис нөгөө багийн хүчтэй довтолгоог хаан гайхалтай өрсөлдөөнийг харуулна. Keeper Чанёол өөрийн үүргийг сайтар биелүүлж барагтаа л бөмбөг алдахгүй байх бөгөөд түүний ачаар нөгөө баг тийм ч өндөр оноо авч чадаагүй байлаа.  Энэ хооронд хоёр багийн Seeker-үүд мөн л ширүүхэн өрсөлдөх бөгөөд алтан Snitch-ийн шунгинасан дууг даган хурдтайгаар мушгиралдан ниснэ. Энэ маягаар үзүүштэй тоглолт сүүлийн 5 минутандаа ороход онооны зөрүү ердөө 30 байх бөгөөд одоогоор Ego тэрүүлж байгаа ч тэд оноогоо алдах нь хэдхэн хормын асуудал болоод байв. Үүнийг сайтар ойлгосон Жонгүүк бүхнээ дайчлах бөгөөд шон тойрсон эргэлтэн дээр Gryffindor багийн Seeker хангалттай анхаараагүйгээс болоод цааш чигээр яваад өгөх нь тэр. Энэ боломжийг  ашиглан бор үст улам л хурдлан гараа сунгасаар шунгинан нисэх бяцхан зүйлийг атган авлаа.

- Ego багийн seeker Golden Snitch-ийг барьж авснаар онооны зөрүү 110 болж ийнхүү Persona шидтэний сургууль энэ жилийн Quidditch-ийн тэмцээний ялагчаар тодорлоо.

Талбай нижгэнэх ташилт, дэмжсэн баярын орилооноор дүүрэх үед Жонгүүк баяртайгаар багийнхнаа харсан ч удалгүй нүдэнд нь өндрөөс шүүрнийхээ хамтаар унах тэр нэгэн харагдлаа. Газартай ойрхон шүүрнээсээ буугаагүй байсан тэрээр хурдлан ниссэн ч амжиж барьж чадалгүй унахын даваанд Пак Захирал шившлэгээр түүнийг агаарт тогтоов. Жонгүүк яаран түүнд очиж тэврэн газарт хэвтүүлэх үедээ хэдийн ухаан алдчихсан хайртыгаа санаа зовнисон харцаар ажиглана. Ингээд тоглолт дууссан тул тэр яаралтай ирэх дамнуурганд түүнийг өргөн хэвтүүлээд даган сувилагчийн өрөөнд хүрлээ. Эмч түүнийг ядаргаанаас үүдсэн бөгөөд тоглолтын үед толгойндоо хүчтэй цохилт авснаас үүдэн цочиролд орон хэсэг зуурт ухаан алдсан хэмээн оношлов.

- Тэнэг хён.

Хөшиг татаж хоёул үлдэх үед ухаангүй байх хайртынхаа гарыг атган хажууд нь суухдаа амандаа бувтнав. Хайртай эрхэм хүмүүсээ өвдөж шаналахыг харж тэвчдэггүй тэрээр том алаг нүднээсээ нулимс бөмбөрүүлэн суухад хөшиг татагдан хэн нэгэн орж ирлээ. Жонгүүк эргэн харваас энэ Захирал Пак буюу түүний хайртын өвөө гараа ардаа аван зогсоно.Бор үст түүнийг харсан даруйд сандлаасаа босон бөхийх бол хөгшин захирал өмнөө байх залуу хүүгийн нулимс цийлэгнэн улайсан нүд, нусаа татах хамрыг ажиглана.

- Жиминий найз нь уу?

- Аа юу... Тийм ээ. Бараг л...

Жонгүүк үнэхээр юу хэлэхээ мэдэхгүй сандрах бөгөөд хэрхэн өвөөд нь дотно харилцааныхаа талаар ойлгуулах аль эсвэл бүр ор тас хав дарах талаар бодон салганах аж.

- Жон гэр бүлийн хүү билүү? Энэ жил шинээр элсдэг.

- Тийм ээ.

- Аав чинь хайртай шавь нарын минь нэг байсан болохор хүсэлтийг нь сонссон ч чамайг ихээхэн авъяаслаг тул шалгалтаа өлхөн давчихсанд их бахархсан шүү.

Захирал инээмсэглэх бөгөөд хатуу ширүүн харагддаг түүний инээд хангалттай зөөлхөн сэтгэл тайтгаруулам байсанд Жонгүүк сая нэг амьсгаа авав.

- Би үнэндээ Жимин хёнтой илүү дотно харилцаатай... Тэр нөгөө...

- Найз залуу нь биздээ.

Бор үст гайхширсандаа томоор харан  бүлтэлзэх бөгөөд ам нь ангалзах ч юм хэлж үл чадна.

- Сургууль даяар зарлачихаад хаа сайгүй нялуурч явдаг байж намайг мэдээгүй гэж бодоо юу?

Жонгүүк үнэхээр яахаа үл мэдэн доод уруулаа хазлан чимээгүйхэн зогсож гэмтэй хүүхэд шиг л бүлтэлзсээр.

- Та хоёр тохирно гэж бодож байна уу? Үнэхээр бүтнэ гэж бодож байна уу?

Түүний үгсэд яагаад ч юм нулимс нь цийлэгнэж байсанд Жон доош харан түүнээс нуух аядана.

Pure blood prince [Completed]Where stories live. Discover now