Хайрын гомдол

1K 123 22
                                    

Шинэхэн цас долоо хоногийн эхний өдрийг мялайх шиг малгайлан орох бөгөөд сургуулийн усан оргилуур, олон зууны настай могойн хөшөө зэрэг хэдийнээ зузаан цасанд хучигдсан нь цас өчигдөр оройноос эхлэн орсныг тодоор илтгэнэ. Hufflepuff-ийн шинэхэн хайгч хэдийнээ алдартан мэт нэр хүндтэй болсон ба бүгд тэрнийг дуу нэгтэйгээр  Алтан залуу Жон Жонгүүк хэмээнэ. Түүнийг ирснээс хойшхи хэдхэн сард хүмүүс хэдийн түүнийг гоц авъяастан хэмээн хүлээн зөвшөөрсөн бөгөөд түүнд чадахгүй зүйл өдрийн од мэт ховор тухай охид хөвгүүдгүй шуурч байгаад арайхийн намжсан шинэхэн долоо хоног. Хичээлийн дараах бэлтгэл тусгай багийнханыг багагүй ядраах ч тэд үүнд л бэлтгэгдсэн тул хамаг хүчээ шавхан хичээнгүйлэн ажиллана. Энэ 12 сарын төгсгөл үе тул тун удалгүй болох зул сарын баярт хүн бүхэн догдлон байв. Яг л энэ үеэр Persona долоо хоногийн амтралтыг сурагчиддаа олгохын сацуу олон төрлийн шидийн аяллуудыг зохион байгуулах тухай  зурагт хуудсаа сургуулийн үүдний самбарт наасан байх нь хэн хүний хүлээлтийг ихэсгэжээ. 3 долоо хоногийн туршид Slytherin-ий ханхүүгээс зугтаасныхаа адилаар Жонгүүк дөнгөж сая ч мөн адил шидэт уусмал бэлтгэх ангиас зугтаах шахам гарч үүдэнд хүлээн байсан нэгнийг анхаарахгүйг хичээсэн билээ. Тийм дээ ч амьсгаагаа дарж үл чадан сургуулийн амьтдын өрөөнд орж өвдгөө тулан сууна. Өрийн тэжээвэр гэгдэх хар сүүлт цагаан туулайтай өнөөдрийн талаар ярилцан суухдаа тэрээр үнэхээрийн чин сэтгэлээсээ хандана.

- Түүнтэй уулзахыг хүсэж байгаа ч харах болгондоо махчин харсан туулай шиг л бөндгөс хийтэл цочоод, бөмбөр мэт нүжигнэх зүрхээ яахаа мэдэлгүй хар эрчээрээ л зугтчихаад байх юм. Гэтэл үнэндээ дахиад ганц хором ч болтугай удаанаар харахыг хүсээд байх юм. Үнэхээр яах ёстой вэ?

Түүний бяцхан хүүхдийн гэмээр гоншгоносон  дуунд ч туулай нь үл ажран луувангаа шар шар хийн зажлан идэх нь өхөөрдөм бөгөөд энэ л төрх нь бор үстийг жоохон ч атугай тайвшруулж өөр зүйлсэд анхааруулж байв. Гэсэн ч тэр л нэгнийг орой бүр зүүдэндээ харахын тулд унтахаар яаран ор руугаа гүйдэг өөрийгөө яг яагаад байгааг тийм ч сайн ойлгохгүй байгаа билээ. Үнэндээ багаасаа л гэрээр хүмүүжиж өвчтэй ээжийгээ хичээнгүйлэн сахидаг байсан түүнд дотно гэгдэх асрагч ээжийнх нь хүү Югём гэгчээс өөр найз байгаагүй бөгөөд үерхэл мэтийн дотно харилцааг үзэх нь битгий хэл уншиж сонсож ч байгаагүй нэгэн. Үнэхээр л яахаа ч үл мэдэн гацаж орхисон түүнд туслах зөвлөх нэгэн олдсонгүй. Хүчтэй эсэргүүцлээ хэдийн илэрхийлсэн хамгаас дотно хоёр ах нь түүнд яав ч энэ талаар зөвлөхгүй бөгөөд тэднээс өөр дотно нэгэн хайртай туулайнаас нь өөр байхгүй тул арга ядан ийнхүү суугаа юм.Мэдээж тэрээр бүтэн цаг хагасын туршид өхөөрдөм туулайндаа бүхнийг тоочсон ч түүний хүссэнээр огтхон ч хариу ирээгүй нь хэнд ч ойлгомжтой зүйл боловч Жонгүүк хэдийн гонсойжээ.

----------------------------------------------------------

Зул сарын шидэт аялалд явахаар догдолсон хүүхдүүд энд тэндгүй гүйлдэн үзэгдэж найз нөхдөөрөө тойрон хийх зүйлсээ төлөвлөн инээлдэнэ. Бор үст Жонгүүк ч мөн тэдний адил цэнхэр үст Тэхён болон цоглог Хусог нарын хамт сургуулийн цайны газар руу хөл хөөрцөг болон явна. Тэд ширээнд суусны дараагаар Жон гараа сунган өөрийн дуртай гадилтай сүүг аван аягалахдаа хажуугийн ширээнд харалдаа суух өнөөх гайхал саарал үст царайлаг ханхүүг олж харав. Тэр хэзээд байдаг шигээ ихэмсэг гайхалтай төрхөө тодруулан суух агаад сонирхолтой нь гэвэл түүний хажууд адил ногоон дүрэмт бүхий шаргал үстэй хүүхэлдэй мэт хөөрхөн охин хичээнгүйлэн нэг зүйлийг гуйж буй харагдана. Тэрээр 90 хэм бөхийж, гартаа бор үстийн таамагласнаар хайрын захиа бололтой цэнхэр дугтуй сарвайн байх юм. Харин түүний төсөөлөөчгүй зүйл нь өнөөх цэвэр цуст бардам ханхүү түүнд өгөх дугтуйг инээмсэглэн авч, гайхаж балмагдсан бяцхан охины толгойг хөнгөхөн илэх үзэгдэнэ. Түүний үйлдэл яагаад ч юм шударга бус мэдрэмжийг бор үстийн сэтгэлд хурааж байсанд тэр давчдах амьсгал, зангирсан хөмсөг басхүү хоосон мэт жихүүцүүлэх ч, жинтэй мэт хүндрэх зүрхэндээ хэзээ ч хэн нэгнээс мэдэрч үзээгүй хайрын гомдолыг тээсэн юм. Заналтай гэгч нь түүний зүг удаанаар ширтэн суусан ч түүний найдсан шиг түүн рүү хялам хийж ч харсангүйд бодол нь талаар өнгөрч ширүүхэн суудлаасаа босож, хурдтай алхсаар хоолны танхимаас гарав. Түүнд дараагийн цагийн хар шидээс хамгаалах урлагийн аймшигт багш профессор Ларк-ын хатуу шийтгэл, яхир зан, хүйтэн үгс огтоос хамаа байсангүй. Тэр зүгээр л юу ч бодохгүй байхыг хичээсээр танхимынхаа хаалганд тулан ирэв. Гэсэн ч тэр үнэний толинд өөрийнхөө гунигт тусгалыг олж харахдаа хэдийн нулимсаар дүүрчихсэн бүлтгэр бор нүд, улайчихсан хамараа олж харлаа. Тэр өөрийн арчаагүй төрхөнд уурссан ч үүнээс илүүтэй одоо ч бодолд нь тэр бүү хэл сэтгэлд нь оршин буйгаа үргэлжид сануулах шиг тархинаас нь гарч өгөхгүй байсанд Жонгүүк хана налан суухдаа өөртөө ч үл сонсогдом бувтнах ч түүний хоолой асар их эргэлзээг агуулжээ. Тэрээр хүндээр санаа алдан босохдоо өмнөө байх толинд өөрийн улаан мананд бүрхэгдэх зураглалыг олон харав. Үнэний толь түүнийг шүүжээ. Худал үгсийн илрэл улаан утаа түүнийг айлгана. Тэгээд тэр дахин бодов. Өөрийн хэлсэн худал үгсийг..

"Пак Жимин би чамд хайргүй"

Худал үгийг мянга давтвал үнэн
болдог гэдэг.
Мянган удаа өөрт худал хэлсэн ч хэзээ ч үл өөрчлөгдөх энэ үнэн.
Би түүнд...

Pure blood prince [Completed]Where stories live. Discover now