Том хануур хорхой

1K 128 35
                                    

Нар уулсын цаагуур орж ойгоор хүрээлэгдсэн сүр хүчит Persona-г шөнийн харанхуй нөмрөн авчээ. Хоёр давхрын хөхөөтэй цаг зургаан удаа донгодох мөчид сандарч мэгдсэн байдалтай хоёр залуу шатны хажууд уулзалдав. Шар дүрэмттэй бус хав хар хувцастай Жонгүүк цамцныхаа малгайг өмсөн нүүрээ дарсан нь ердөө л ичихээрээ улайж орхидог чихээ нуух гэсэндээ аж.

- Юу.. Явцгаах уу?

Жимин өөрийн бор өнгийн teddy coat-нд улам шигдэн баавгайн чихтэй малгайгаараа үсээ халхалсан нь мөн л өөрийн ичиж сандарч буйг нуух гэснийх.

- Мм.

Авиа төдийхнөөр хариулахдаа гарыг нь хурдхан шиг шүүрэн авч цааш алхах түүний араас өөрийн эрхгүй бүлтгэр бор нүдээрээ тасралтгүй ширтэн, одоо ч болж буй бүхэнд итгэж ядна. Жимин хоёр давхрын зүүн жигүүрт орших могойн танхим руу бус шатаар доош буусанд бор үст гайхсан ч үг хэлэлгүй түүнийг даган алхсаар. Нэг давхрын баруун жигүүрт ихэвчлэн хаягдсан хуучин угаалгын өрөө, агуулах мэтийн хэрэгцээ багатай өрөөнүүд байдаг тул энэ хэсэг чухал бус хэсэгт тооцогддог билээ. Тэд алхсаар баруун жигүүрийн мухарт орших хэн бүхний нүдэнд өртөхөөргүй сургууль даяар хаа сайгүй орших том могойн хөшөөний урд ирэн зогсов. Чимээгүйхэн түүний юу хийхийг ажиглан зогсох бор үстийг ангайтал нь гайхшруулсан зүйл болж Жиминийг хөшөөний доод суурьнаас нэг тоосгыг хөлөөрөө цааш түлхэхэд хөшөөний хажууд хаалга гараад ирлээ. Хаалганд гараа хүргэн шившлэг хэлэхэд түгжээний тог хийх дуу сонсдож Жимин арагш түүн рүү харан инээмсэглээд дагуулан хаалгаар оров.

- Намайг сургуульд орохоос өмнө мөн орсны дараа ч сургууль миний хувьд зуны харш шиг байдаг байсан. Хүүхдүүд урин дулаан цагтай зэрэгцэн тус тусын гэр рүү баяртайгаар буцдаг бол би энд гэр бүлийнхнийгээ ирэхийг хүлээн өвөөтэйгөө өдрийг бардаг хүүхэд байсан. Тийм дээ ч харшид миний мэдэхгүй гарц, нууц хаалга ганц ч үгүй.

Тэд саваагаараа гэрэл гарган, хүйтэн чулуун хонгилоор хэсэг алхаж дээш шатаар дамжсаны эцэст дахин өөр хаалгаар гарж ирсэн нь шуудхан Жиминий өрөөнд хүргэжээ. Өрөө нилээдгүй том агаад түүнийг ганцаараа байдгийг илтгэх мэт зөвхөн түүний үнэр, түүний орон зай өрөөг дүүргэж, Жонгүүкийн сэтгэлийг юунаас ч илүүтэй догдлуулна.

- Тухтай байгаарай. Би жүүс хийгээд ирье.

Тэр цааш эргэн сайтар тохижуулсан бяцхан хоолны хэсгээс хөргөгч онгойлгон шилэн савтай жүүс аягална. Түүнийг араас нь харан зогсохдоо Жонгүүкт нэгэн галзуу бодол орж ирсэн нь түүнийг өөртөө дахин эргэлзэхэд хүргэв.

Pure blood prince [Completed]Where stories live. Discover now