Өвлийн шидэт аялалын 3 дахь хоног эхэлж том том цүнх үүрсэн хүүхдүүд хөл хөөрцөг болон галт тэрэгний буудлыг зүглэнэ. Энэ жил сургуулийн зүгээс онцгойлон нэг шөнө хоёр өдрийн аялалыг бэлдэж, хамгийн гайхалтай гэгддэг Сарны зочид буудалд очицгоохоор болсон аж. Энэхүү шидэт дэн буудалд зөвхөн тэндээс л харж болох олон гайхамшиг байдаг ба шөнийн тэнгэрт бүртийх үзэсгэлэнт сарны тусгалд бяцхан дагинас бүжин хурсан зочдыг баясгадаг гэнэ.
- Ахх үнэхээр гайхалтай. Хүлээж тэсэхгүйнээ. Сарны зочид буудал хэт их эрэлттэйгээс болж том язгууртнууд ч дараалалд зогсдог гэсэн.
- Би багадаа нэг л удаа очиж үзсэн ч хоолны хордлогоноос болоод Сарны дагинасын үзүүлбэрийг үзэж чадаагүй.
Хусог Тэхён хоёр ам уралдан чалчицгааж, нүдэнд нь оч үзэгдэх нь тэднийг хэр их хөөрсөнийг харуулна.
- Өглөөний мэнд Күүки.
Бор үст өөрийн мөрийг давуулан харваас нил ягаан үсээ хөвсийлгөн зассан, өнөөх л дур булаам инээмсэглэлээ нүүрэндээ тодруулсан Slytherin-ий цэвэр цуст ханхүү өөрийн өхөөрдөм гарыг түүний бүсэлхийгээр чангалан ороожээ.
- Өглөөний мэнд... Хён.
Тэд өнөөх бяцхан нууцат ярианы дараагаар нилээдгүй дотноссон бөгөөд өмнөх өдрийн тосгоны аялалд ч мөн хамт элдвийг ярин хөтлөлцөн алхаж, хоёулахнаа амттаны мухлаг, хувцасны дэлгүүрээр зочлон бяцхан болзоо өрнүүлээд амжсан билээ.
- Сайхан амарсан биз дээ? Хөөрхнөө.
- Тийм ээ.
Унтахынхаа өмнө тэд зурвас бичилцсэн бөгөөд гэмгүй нялуун үгс, догдлуулам хоч нэрнүүд хэн хэнийх нь зүрхний цохилтыг түргэсгээд амжсан билээ.
- Сайхан зүүдэнд чинь би байсан гэж найдъя.
Сээтэгнүүр Жимин түүн рүү нүдээ ирмэн инээмсэглэхэд бяцхан Жон дорхноо улайж орхив. Харин тэднийг хэрхэн эрээ цээргүй сээтэгнэлцэж буйг харах гурван хүн аль хэдийн ярвайжээ.
- Хараал идсэн нүднээс минь далдуур заваарцгаа.
Хүйтэн цуст гэгдэх Мин Юнги тэдний голоор ширүүхэн зөрөн галт тэрэг рүү орж тэрний араас Хусог Тэхён хоёр ч мөн оров.
- Атаархуу Мин.
Жимин хүүхэд аятай түүний араас хэлээ гаргахыг харахдаа бор үст өхөөрдөнгүй инээнэ.
Тэд инээлдсээр галт тэргэнд орон тус тусын суудлаа олохоор салан явав. Жонгүүк өөрийн суудалд суухдаа ч мишээсээр байх нь түүнийг хэр их жаргалтай байгааг харуулна.
YOU ARE READING
Pure blood prince [Completed]
FantasyТүүнийг таньж мэдэх нь намайг илүү гүн харанхуйд унагаж байлаа. Гүн хар нүдээрээ удтал ширтэхдээ хэдийн намайг урхидчихсан тэр, зүрхээр минь хооллох хүйтэн цагаан могой мэт... Гэсэн ч зѳвхѳн чамайг л гэвэл би бүхлээрээ залгиулахад ч бэлэн байх юм.