Эхний ѳдрийн бэлтгэл дууссаны дараагаар хѳлснѳѳсѳѳ салахаар гурван хѳвгүүд уралдан ѳрѳѳндѳѳ орсон ч ах гэх шалтгаанаар Тэхён Хусог хоёр түрүүнд орохоор болов. Жонгүүк нэг л орчихвол бараг хоёр цаг гаран орчихдог тул залууст булхайцахаас ѳѳр арга байгаагүй билээ. Ингээд хоёр залуус хэн түрүүнд ороход удаан маргалдсан ч зүгээр л хамт орохоор шийджээ. Сүүлд усанд орохоор үлдсэн бор үст Жон хэсэг амсхийхээр орон дээрээ ялхайн уналаа. Түүний бодолд хүч түрэн дайран орж ирээд ѳѳрийнхѳѳ тухай бүхнээр дүүргэж орхисон нэгэн бол яах аргагүй Slytherin-ий цэвэр цуст ханхүү билээ. Бэлтгэлийн үеэр тэд чимээгүйхэн байсан ч алдаа бүрт нь биечлэн ирж заан зааварлах Жимин хүн бүхнийг гайхшруулаад амжсан юм. Мѳн тэрээр бяцхан даажигнасандаа уучлал хүссэн бѳгѳѳд тэрхүү шингэн үнэхээр л зѳвхѳн Могойн удмынханы л мэдэх айдас үргээн, зориг нэмэгч, хүч сэлбэж, аз ѳгѳгч "Цусны ундаа" гэх шидэт уусмал байсан болохыг нууцлан шивнэсэн билээ. Жонгүүкийн санаа амарсан ч басхүү үнэхээр тийм зүйл байсан ч зүгээр байх байсан мэт мэдрэмж нь түүнийг ихээхэн ичээлгэж байв.
------------------------
Дахин нэг бэлтгэл эхэлж шинэхэн баг нѳхѳрсѳг тоглолт хийхээр болж эхний ээлжинд Griffendor багийнхантай тоглохоор болов. Тэдэнд ѳчигдѳр хоорондоо ярилцан мэдэж авсан сул болон давуу талуудын мэдээлэл ихээхэн хэрэг болов. Тоглолт ширүүхэн ѳрнѳсѳн ч дѳнгѳж шинээр бүрэлдэж буй баг хэрхэн зохицохоо үл мэдэн тус тусдаа ажиллах нь тэднийг ялагдалд хүргэжээ. Бэлтгэл хэдий ч хожигдсон шилдгүүд багахан шүүмжлэл хүлээв. Асарт хувцсаа солих гундуухан залуус дээр гэнэтийн зочин ирсэн нь хатагтай Уливер байлаа. Тэрээр ѳмнѳ Hogwarts-ийн шилдэг тоглогч байсан бѳгѳѳд ѳдий хэд насалсан нь үл мэдэгдэх идэр насны ихэмсэг тѳрхтэй хатуу нэгэн юм.
- Ѳнѳѳдрийн тоглолтоос олон зүйлийг сурсан гэж найдаж байна. Миний ирсэн шалтгаан гэвэл шинэ багийн дасгалжуулагчыг танилцуулах гэсэн юм. Та бүхэн сайн таних нэгэн байгаа. Хэдий тоглохоо больсон ч түүнээс илүү гарах нэгнийг одоогоор энэ сургуульд мэдэхгүй юм.
Тэр ѳѳрийн ард зогсох нэгнийг танилцуулсанд хэн бүхэн гайхширсан харагдана.
- Мин Юнги.
Ѳѳрийн нэрийг хэлэх Slytherin-ий Хүйтэн цуст ханхүү хочит тэрээр хэн хүнийг жийрхүүлнэ. Харин үүн дундаас түүнтэй хамгийн ойр дотно ганц хүн гэгдэх Жимин баяр хѳѳртэйгѳѳр түүнийг угтан мѳрѳн дээр нь цохив. Бидний танил буржгар улбар үст Хусог түүнийг харахдаа хэдийн хѳшжээ. Түүний нүүрэнд яахаа үл мэдсэнээс үүдсэн тархины гацалт нь тодоор илэрсэн үзэгдэнэ.
YOU ARE READING
Pure blood prince [Completed]
FantasyТүүнийг таньж мэдэх нь намайг илүү гүн харанхуйд унагаж байлаа. Гүн хар нүдээрээ удтал ширтэхдээ хэдийн намайг урхидчихсан тэр, зүрхээр минь хооллох хүйтэн цагаан могой мэт... Гэсэн ч зѳвхѳн чамайг л гэвэл би бүхлээрээ залгиулахад ч бэлэн байх юм.