Хүн нэг хүнээ хайрласаар л дахин дахин хайрласаар л байх боломжтой гэж үү?
Би итгэсэн
Хайр үүрд үргэлжилж болно оо гэж
Би л хичээвэл хайртай хүнтэйгээ аз жаргалтай төгсгөлийг бий болгох боломжтой гэж
Гэхдээ хэчнээн хүссэн ч боломжгүй зүйл гэж байдаг юм байна лээ.
Хайр гал халуун байх тусмаа цэв хүйтэн төгсгөлтэй байдаг.
Заримдаа чиний хүртэж буй хайрыг бурхан ч мэдэрч чадахгүй болохоор чамд атаархсандаа, энгийн нэг хүн гэх төрлийг өөрөөсөө илүү байлгахгүй гэсэндээ хувь заяаг чинь сорьдог.
Харин тэр сорилт миний амьдралыг тэр чигээр нь өөрчилчихнө гэж яаж мэдлээ.
Цэцэг хүртэл хагдардаг энэ орчлонд мөнхийн зүйл гэж байх нь өөрөө л боломжгүй зүйл байсан шүү дээ.-"Ээж ээ"
Охиныхоо дуудлагаар арай гэж орноосоо өндийлөө.Шөнөжин хамаг бие янгинаж хоносон учир олигтой ч унтаж чадалгүй сэрсэн минь энэ.
-Ээж ээ, та зүгээр үү?
-Зүгээр дээ, ээж нь унтаад л сэрсэн чинь зүв зүгээр болчихлоо.Миний охин яагаад хичээлдээ яваагүй байдаг билээ?
-Таньд санаа зовоод байсан болохоор зутан хийх гээд.
Энэ үгийг сонсоод яагаад ч юм зүрх минь шимширлээ.
Охин минь дөнгөж бага сургуулийн 2р анги шүү дээ.Үеийнхэн нь бүгд тоглож наадаж, хүссэнээ авч байхад охины минь бага нас энэ муу ээжээс нь л болж хэтэрхий өрөвдөлтэй өнгөрөөд байх шиг.
-Юүжин аа, ээж нь зүв зүгээр болохоор хурдан хичээлдээ яв даа, мэдэж байгаа биз дээ? Миний охин....
-Хичээлээ сайн хийгээд том болж ээждээ тус нэмэр болох хэрэгтэй
-Тийм шүү, миний охин ухаантай юм чинь чадна аа
-Тэгвэл би хичээлдээ яваад ирье
-За, зам гарахдаа болгоомжтой яваарай.
Охиноо гармагц инээж байсан царайгаа төв болгоод орноосоо хүчлэн бослоо.Хамаг бие минь хөхөрч, гар цэврүүтэн эвэршжээ.Нүүрэн дээр минь хөхрөлтийн тэмдэгүүд харагдах бөгөөд одоогийн царайг минь хэн ч ахлах сургуулийнхаа охин тэнгэр гэж нэрлэгддэг байсан гэж хэлмээргүй.
Өглөөний цайгаа ч ууж амжилгүй ажилдаа гарлаа.
Өдрийн цагаар аяга таваг угаана, оройн цагаар барилга дээр хэдэн юм зөөж,цэвэрлэгээ хийж амжиргааныхаа зардалд арай хийж хүргэнэ.Хаана ч байсан хүн биш юм шиг дорд үзэгдэнэ.
"Ганц бие ээж" "Биеэ үнэлэгч" "Тэнэг авгай" гэх үгс энгийн мэт сонсогдох болжээ.Би ганцаараа байсан бол тоохгүйгээр ажлаа шууд орхихсон.Даанч надад тэгэх зориг байхгүй.Би чинь хүүхэдтэй эх хүн шүү дээ.
Ахлах сургуулийн сурагчид намайг өөртөө арчаагүй, хямдхан гэж дуудна.
Гэхдээ тэд эндүүрч байна аа.
Би бүх цаг үед ийм байгаагүй шүү дээ.
"Жиын аа, чи ирээдүйд ямар хүн болох вэ?" гэж асуувал эргэлзэлгүйгээр "загвар зохион бүтээгч" гэж хэлдэг хүн байсан.Хөвгүүд араас минь шуурч сургуулийнхаа хамгийн хөөрхөн охиноор жил дараалан шалгардаг байлаа.Тэр үед ирээдүйгээ ийм болно гэж яаж төсөөлөх вэ.Хүн бүр л ирээдүйгээ гялтганасан, аз жаргалтайгаар төсөөлдөг атал амьдрал дээр биелэх боломж хэтэрхий бага байх юм даа.
Хүсэл зорилго минь салхи болон хийсэх үед бодит байдал гэх ширэн хаалга нүдний минь өмнө гараад ирсэн юм.
"Жиын аа, 2р ширээн дээр 2 сөжү аваачаад өгчих"
"Ойлголоо"
Хэдэн ах нар хуурч хөөрөн сууна.
-Аая манай Жиын хөөрхөн хэвээрээ байх чинь
-Орой ах нартайгаа хэдэн шил юм хамт уухгүй биз?
-Хонож ч болно ш дээ
гэснээ тас хийтэл хөхрөлдөв.Тэнэг юмнууд.Ийм хүмүүсийн гар нь татаасай билээ.Гэхдээ надад хэлэх зориг байхгүй.
-Та нар намайг ажилтайг мэдсээр байж.
-Манай Жиын хэтэрхий их ажиллах юм аа
-Ганц бие ээж хүн шүү дээ
гэсээр буцлаа.
Аяга таваг угааж байхад 4р ширээн дээр дахиад захиалга ирэв.
Очтол саяын ах нар шиг хэдэн хүмүүс сууна.
?:Эндээс нэг сөжү авбал урамшуулал өгдөг гэсэн үнэн юм болов уу?
Би:Ямар урамшуулал билээ?
?:"Эмэгтэй хүн" гэснээ нүдээ ирмэлээ.Арчаагүй амьтад.
Би:Өө яадаг билээ би сүүлийн үед завгүй байгаа л даа.
?:Маягтай юм аа~~ Эндэхийн эзэн нь байна уу?
Энэ ах нар чинь яах гээд байна аа?
Эзэн авгай:За үйлчлүүлэгч ээ, юу болсон бэ?
?:Танай үйлчилгээ хэтэрхий муу юм аа, гомдол мэдүүлмээр байна.
Эзэн:Юу болсон юм бол?
?:"Үйлчлүүлэгч бол хаан" гэсэн зарчимаар ажиллах ёстой байх аа.Гэтэл танай энэ ажилчин чинь бид нарын хүслийг ч биелүүлэхгүй юм.
Уур хүрч гар минь өөрийн эрхгүй зангирлаа.Тэвчих ёстой Жиын аа, чамд үүнээс өөр ажил олдохгүй шүү дээ.Тэвч И Жиын.
Би:Үйлчлүүлэгч та тэгээд юу хүссэн юм бэ дээ?
?:Утасны дугаарыг чинь?
"Би биеэ үнэлэгч, эсвэл хямдхан эмэгтэй биш" гэж хамаг чангаараа өөдөөс нь хашхирмаар байгаа ч надад тэсэхээс өөр сонголт байхгүй.
Эзэн авгай:Юу хийгээд байгаа юм бэ? Жиын аа, хурдан дугаараа өг л дөө.
Хэдий тийм ч гэсэн энэ арай л хэтэрхий доромжлол биш гэж үү?!?
Хоолны газар орж ирчихээд уушийн газар орсон юм шиг л их юм хүсээд байх юм.
Эзэн:Жиын аа
Хүүхэдтэй гэхээр юу гэж? Би амьдралдаа цор ганц хүнийг аминаасаа ч илүү хайрласан.Тэр хүнийхээ хүүхдийг төрүүлсэн болохоор л биеэ үнэлэгч болж байгаа юм уу? Та нар ядаж амьдралдаа нэг ч болов үнэн сэтгэлээсээ дурлаж байгаагүй гэж үү?
Эзэн:И Жиын
Ядаргаатай юм.Гаднах байдлаас минь болж дотрох хүн минь хэн гэдгийг шууд дүгнээд байхаар...
Эзэн:ХӨӨШ И ЖИЫН!
Би:Намайг тайван орхи.
Эзэн:Юу гэнэ ээ?!?
Би:Би энэ хараал идсэн ажлаас чинь гарах болохоор намайг тайван орхиодох.
Эзэн:Хөөе И Жиын чи эрүүл ухаантай байна уу?
Би:Тийм ээ, би галзуу.Юу ч хийж чадна. Тийм болохоор биеэ үнэлэгчтэй ярьж байгаа юм шиг надтай харьцахаа боль!
?:"Энэ муу хүүхэн чинь яахав яахав гээд байхад" гэснээ архины шил над руу далайлаа.
Шууд л нүдээ аниж орхив.Анхны удаагийнх биш.Иймэрхүү зүйл зөндөө тохиолдож байсан.Тийм болохоор л бие минь шарх сорвиор дүүрэн хэрэг.
Юу ч болсонгүй.Би гайхан нүдээ нээхэд урд минь хослолтой залуу тэр ахын гарыг барьчихсан зогсож байлаа.
Тэр залуу:Бүдүүлэг юм аа
?:Юу гэнэ ээ?
Залуу:Түрүүнээс хойш ажиглаад л байлаа.Энэ бүсгүйтэй яг л хог шаартай ярьж байгаа юм шиг харьцаад байх юм.Өөрөө жинхэнэ хог новш нь байж
?:Чи ярьж дуусав уу?
Тэр залуу нөгөө ахын энгэрийн халаасанд нь мөнгө хийснээ:"Амаа татаад арилж үз" гэв.
Тэд нар архины мөнгөө олсон учир баярласандаа ч тэр үү хурдхан шиг гүйгээд явчихав.Ойлгож байна аа, би ч мөнгө харсан бол ингэх л байсан.
Нөгөө залуу мухлагаас гаран явахад би араас нь гүйцэж очлоо.Яагаад ч юм заавал очих ёстой юм шиг санагдсан.Энэ хүнийг ингээд л явуулчихвал нэг л зүйл дутчих гээд байгаа юм шиг.
-Нөгөө баярлалаа
-Чи загвар зохиодог байх тийм үү?
-Юу?
-Гарны чинь доод хэсэг будаг болчихсон байсан ихэнхдээ зураг зурдаг хүмүүсийнх л ийм байдаг болохоор.
-Тийм ээ
-Өөрийгөө нэг сориод үзэх үү?
-Юу?
-Манай компанид шинэхэн загвар зохион бүтээгчдийн хооронд тэмцээн явуулж байгаа юм л даа.Чи ялах юм бол манай группын загварын хэлтэсд ажиллах боломжтой болно.Энэ хүн болгонд олдоод байдаггүй боломж шүү.Юу гэмээр байна?
Яг үнэндээ айсан.Чадварлаг хүмүүсийн хажууд миний ахлах сургуульдаа л оролддог байсан зургууд юу ч биш шүү дээ.
-Мөн уралдаан зохион байгуулж байх үед байр, цалингаар хангаж өгөх боломжтой.Юу гэмээр байна?
Гэхдээ яагаад ч юм оролдож үзэхийг хүссэн.Бүтэлгүйтсэн ч гэсэн надад алдах зүйл байхгүй биш гэж үү? Өөрийгөө нэг сориод үзэхэд юу нь болохгүй гэж...
-Зөвшөөрч байна.
Тэр залуу надад нэрийн хуудсаа гаргаж өгөв.
-Маргааш 9 цагаас компани дээр хүрээд ирээрэй.Ирэхээр чинь тодорхой мэдээлэл өгье.
Энэ олон жилийн дараа хүн надтай хүн шиг харьцаж буй нь анх удаа.
Түүний нэрийн хуудсыг гартаа барьсан чигээр араас нь ширтэв.
Жон Жонгүг гэдэг байх нь ээ.Энэ хүнийг....
"Боломжийг хүлээх биш өөрөө эрж олдог гэдэг нь үнэн бололтой"
YOU ARE READING
Map of the Seoul:Butterfly [Дууссан]
RomanceWe all deserve to love without pain. But love is like a butterfly