3.Dying Truth

1.3K 126 2
                                    


"Эрвээхий яагаад үхдэг гэдгийг мэдэх үү?"

"Мэдэхгүй ээ, амьдрах хугацаа нь дуусаад юм болов уу?"

"Үгүй ээ"

"Тэгвэл яагаад?"

"Эрвээхий бүх хүчээрээ гэрэл рүү тэмүүлж байгаад тэндээ шатаж үхдэг юм."

"..."

"Үнэхээр өрөвдөлтэй байгаа биз.Яг л зарим нэг хүний амьдрал шиг"

----

Жонгүг дээрээс минь шүхэр барьсан хэвээр над руу харж зогссоор л байлаа.

Би нулимсаа арчаад:"Хэлэх зүйл чинь дуусаагүй юм уу?"

-Чи тэнэг байх аа.

-Юу?

-Хэрвээ хүн чиний талаар буруу ойлгосон байвал засаж хэлэх хэрэгтэй шдээ.Гомдож явчихаад ийм газар ганцаараа байж л байдаг.

-Чи юу мэддэг гэж ингэж яриад байгаа юм?

Тэр хариулсангүй.Гэхдээ Жонгүг өөрөө бороонд норж байсан учир бушуухан босч түүний урд ирэв.

-Намайг автобусны буудал хүргээд өг

-Яах гэж?

-Яах гэж гэж...Ийм бороонд шүхэргүй явж чадахгүй байх.

-Үгүй ээ, тийм утгаар биш.Чи шалгаруулалтанд оролцож болно оо.

Үнэхээр их баярласан.Алдсан боломжоо дахиж олно гэдэг тийм ч амар биш шүү дээ.Гэхдээ өөрийнхөө буруугаас болж алдаагүй байвал дахиж ирдэг бололтой.Тэр боломж гэдэг зүйл нь...

Түүнтэй хамт ажлын газар луу нь алхаж байлаа.Би өөрөө анзаараагүй ч их хол ирсэн бололтой.

Жонгүгийн мөрөн дээр борооноос зугтан явж буй эрвээхий ирж суув.Жонгүг мөр лүүгээ нэг харснаа гэнэтхэн надаас хачин зүйл асуулаа.

"Эрвээхий яагаад үхдэг гэдгийг мэдэх үү"

Үнэхээр их гайхсан.Хайртай залуугийн минь надаас асуусан асуулт яах аргагүй мөн байв.Түүнтэй минь төстэй юм гэж бодож байсан ч толгойд нь эргэлддэг бодол хүртэл адилхан байж болно гэж үү? 

"Гэрэл рүү тэмүүлж байгаад тэндээ шатаж үхдэг гэж үү?"

"Чи мэддэг байх нь ээ"

Жонгүг гэнэтхэн л тэр эрвээхийний далавчнаас бариад авав.

Тэр чинь юугаа хийгээд? Ингэвэл үнэхээр яахыг нь мэддэггүй юм байх даа.

Map of the Seoul:Butterfly [Дууссан]Where stories live. Discover now