Lee Jieun
Толгойд минь хагарах шахам өвдөлт мэдрэгдэж эхэллээ.
Юу болсон билээ?
Нүдээ нээхээр оролдсон ч маш хүнд санагдаж байсан учир хаана байгаагаа ухаарахыг хичээнэ.
Аажмаар эргэн тойрон минь харагдаж эхлэхэд цагаан тааз, эмч нараас өөр зүйл харагдсангүй. Харин тэдэн дунд танил царай нүдэнд минь харагдлаа.
Авиа гаргах гэсэн ч амаа хөдөлгөж чадсангүй.
Би хаана байна?
Жонгүг бага багаар над руу дөхөж ирлээ.
"Намайг таньж байна уу? Жиын аа"
Хариу хэлэх гэсэн ч дахиад л хоолой минь гарсангүй. Гар, хөл бүх зүйл минь хүнд санагдаж, хөдөлгөж чадах эсэхдээ эргэлзэж байв.
"Чи осолд орсон шүү дээ.Энэ тухай санаж байна уу?"
Нээрээ тийм.Гэхдээ би Тэхёнтой уулзахаар явж байсан....
Тэхён хаана байна?
Нүдээ хэр их эргэлдүүлсэн ч түүний царайг би олж харсангүй. Асуухыг маш ихээр хүссэн ч хоолой минь гарч өгөхгүй хэвээр...
Харин удалгүй Хэми орж ирлээ.
"Жиын аа.Бурхан минь, би чамд ямар их санаа зовсон гээч? Эргэж ирсэнд баярлалаа.Үнэхээр их баярлалаа"
Хэмигийн ард Юүжин харагдах бөгөөд түүнийг харсандаа маш их баярлаж байлаа.
Гэхдээ Юүжин ийм урт үстэй байсан билүү? Яагаад ингэж их ургачихсан юм бол?
Жин хэдэн зүйл шалгасны дараа биеийн байдал минь хэвийн, гэхдээ удаан ийм байдалд байсан учир гар, хөлөө хөдөлгөхөд асуудалтай, нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх хэрэгтэй гэдгийг хэлэв.
Жонгүг, Хэми 2 маш их баярласан харагдаж байлаа. Юүжиний нүднээс нулимс дуслах бөгөөд арчиж өгөхийг хүссэн ч бие минь хөдлөхгүй хэвээр.
Тэхён хаана байна?
Хамаг хүчээ гаргаж арагшаа тулан суух гэж оролдлоо.Жонгүг надад туслан арагш налуулж өгөв.
Арай гэж амнаасаа авиа гаргахад тэд үнэхээр их баярлаж байгаа нь илт.
"Тэхён хаа-на б-ай-на?"
Харин тэдний баяр хөөр тийм ч удаан үргэлжилсэнгүй.
Яагаад ийм гунигтай царай гаргачхав?
"Жиын аа, чи удаан ийм байдалд байлаа.Эхлээд хоол унд идэх хэрэгтэй байх.Тийм биз дээ, Жонгүг аа"
YOU ARE READING
Map of the Seoul:Butterfly [Дууссан]
RomanceWe all deserve to love without pain. But love is like a butterfly