Бидний хувь заяа аргагүйн эрхэнд хагацсан ч хайр сэтгэл минь хэзээ ч хагацаж байгаагүй.
Бие махбод минь нэг л цэгт огтлолцчихоод цаашаа үүрд бие биенээсээ холдон явсан ч сэтгэл зүрх минь тэр цэгээсээ тас зууран үлдсэн юм.
Flashback
Хүн бүрийн нүдэнд цаанаасаа л инээмсэглэл тодорч, гэрэл асна.
Шинэ жилийн өдөр болохоор арга ч үгүй биз дээ.
Би сургуулийн дээвэр дээр Тэхён,Согжин,Хэми 3 тай хамт сууж байв.Он гарахыг хамтдаа тэмдэглэе хэмээгээд салют буудахыг хүлээн байж буй минь энэ.
Хэми:Өө бурхан минь.Тэхён аа, чи надад битгий уурлаарай ТТ
Тэхён:Яасан бэ?
Хэми:Би чиний камерыг авч явж байгаад гэрт үлдээчхэж
Тэхён:Өө чи.За танай гэр ойрхон юм чинь гялс хамт явчхаад ирье.Энэ мөчийг зурган дээр буулгамаар байна
Жин:"Хэрэггүй дээ, чи эндээ байж бай. Би Хэмитэй хамт явчхаад ирье.Он гарахаас өмнө амжиж ирэхийг бодно оо" гэх үедээ Тэхёныг нударч байх нь харагдлаа.
Тэхён:За тэг дээ
Тэднийг явсны дараа бидний уур амьсгал нэг л хачин болж билээ.Бие биенээсээ ичиж, олигтой ч үг хэлж чадахгүй... 10 минут гаруй чимээгүй суусны эцэст Тэхёны хэлсэн үг нь ердөө л "гадаа гоё байна шүү тээ" байсан юм.
-Жиын аа, үнэндээ надад хэлэх юм байна.
-За, юу юм?
-Би....нөгөө тэр байна шдээ. Би тэгэхээр... Нөгөө чи... Тэр нөгөө... Чи надад хайртай байхгүй юу..
-Айн?
-Үгүй ээ, чи надад хайртай биш ээ. Чи ч гэсэн надад хайртай тээ?
-Тэхён аа? Чи халуураагүй биз? Бие чинь зүгээр үү?
-Чи... чи намайг хаячхаж байгаа юм уу тээ?
-Үгүй ээ, чи чинь юу яриад...
-Айшшш, яах аргагүй тулгамдахаар олигтой зүйл ярьж чаддаггүй юм аа. Жиын аа. Чи маргааш надтай хамт нэг тийшээ явахгүй биз?
-Хаашаа?
-Зүгээр л надад итгээд хамт явчих тэгэх үү?
-Болно л доо.Гэхдээ маргааш Хэмигийн төрсөн өдөр.Бид үдэшлэгтэй. Чи санаж байгаа бол?
-Нээрээ тийм.За тэгвэл дараа л явъя даа.
Хөөрхөн санагдаж билээ.Хамар нь байдгаараа улайчхаад надад хайртай гэдгээ хэлэх гэж оролдож байсан чи. Хэдий үгээрээ хэлээгүй ч тэр үед би юу хэлэх гээд байгааг чинь хангалттай ойлгосон.Мөн сэтгэлдээ аль хэдийн "тийм" гээд хариулчихсан байсан юм.
YOU ARE READING
Map of the Seoul:Butterfly [Дууссан]
RomanceWe all deserve to love without pain. But love is like a butterfly