Kim Taehyung
Харанхуйд зурсан зураг яаж ч хичээж зурсан бай үзэсгэлэнтэй болдоггүй шиг миний амьдрал ч тийм байсан юм. Хэтэрхий хар бараан амьдралд цөхрөлтгүйгээр хичээх ч юу ч өөрчлөгдөхгүй.
Тэр амьдралд минь гэрэл болж гарч ирсэн нь чи.
Чиний гэрэлд амьдрал гэдгийг мэдэрч
Чиний дулаанд би ч бас хүн гэдгээ мэдэрсэн юм.
Чи л миний хажууд байсан учир амьд байгаа минь хүртэл шагнал шиг санагддаг байсан сан.
Хэзээнээс амьсгалах минь хүртэл там шиг санагддаг болчхов?
Юунд хайр чинь шийтгэл шиг санагдана вэ?
Амьдралын минь гэрлийг авч явчхаад яаж намайг аз жаргалтай амьдарна гэж төсөөлсөн юм бэ?
Шинэ байрандаа нүүж ирчхээд хамгийн түрүүнд харсан зүйл минь чи байсан юм.Малгайгаараа царайгаа нуух гэж оролдсон ч үзэсгэлэн гоо чинь тодоос тод гялтганаж байсан.
Нулимс дуслуулан зөрөхдөө зүрхийг минь аль хэдийн гуниглуулаад орхисон сон.
Хоёрдох удаа чамайг харсан нь дэлгүүрт.Ийш тийшээ сандчин харж байснаа тамхи халааслахыг чинь би харчихсан юм.Хажуугаар чинь зөрөхдөө тамхийг чинь булаан кассан дээр бичүүлчхээд эргээд өгөх гэсэн ч чи явчихсан байсан.Ичсэндээ, эсвэл айсандаа алийг нь гэдгийг мэдэхгүй нь...
Гуравдах удаа гэрийнхээ урд уйлаад сууж байгаа чамайг харсан.Холоос чамайг удаан гэгч нь ширтсэн ч очиж чадаагүй.Ээж чинь гарч ирээд "Аав чинь унтчихлаа, хурдан ор.Дараа шалтаг хэлэхгүй заавал хүссэн юмыг нь олж ирж байгаарай" гэж хэлэх хүртэл шүү дээ. Чиний яагаад хулгай хийх гэж байсныг тэр үед л ойлгосон юм.
Дөрөвдөх удаагаа сургууль дээр чамтай таарсан.Олон хүнээр хүрээлэгдэн, аз жаргалтай инээмсэглэж яваа чиний төрх.Үнэхээр үзэсгэлэнтэй байсан сан.Чамайг дахиж хэзээ ч уйлахгүй, энэ л хэвээр инээмсэглэж явбал тэр ч гэсэн миний жаргал болох байсан юм.
Бид хэчнээн удаан хамт байсан ч яагаад би чамайг таниж чадаагүй юм бол.
Чиний төлөө бүх зүйлээ золиосолсон ч тэр бүхэн юу ч биш байсан бололтой.
Эцэст нь би үлдэж, чи усанд хаясан чулуу шиг алга болсон юм.
Чамтай дахиж хэзээ ч уулзахгүй гэж бодсон.Үгүй ээ, уулзахыг ч хүсээгүй.
YOU ARE READING
Map of the Seoul:Butterfly [Дууссан]
RomanceWe all deserve to love without pain. But love is like a butterfly