Kim Taehyung
Чи бол надад шаналал, жаргал хоёрыг хамт мэдрүүлж чаддаг тийм л хүн.
Хэчнээн их хайрлаж,хэчнээн их хичээсэн ч эцэст нь би чамайг шархлуулаад л орхидог.
Өөр хүнээс болж шархлуулахгүйг хичээх ч эцэст нь чи надаас л болж зовдог шүү дээ.
Бид яагаад хамт байж чаддаггүй юм бол?
Яагаад хувь тавилан дандаа бидний эсрэг байдаг юм бол?
Цусаар уйлж байхдаа чамайг л шаналгачихгүй юмсан гээд инээмсэглэн гараас чинь атгадаг байж билээ.
Амьдаараа үхэж байхдаа чамайг л зовоочихгүй юмсан хэмээн чангаас чанга тэвэрдэг байж билээ.
Миний төлөө зүрх чинь цохилохгүй байгааг мэдсэн ч чамд л зовлон шаналлыг мэдрүүлэхгүй юмсан гэсэндээ өөрийн зүрхнээс унасан хэлтэрхийгээрээ чинийхийг нөхдөг байж билээ.
Чиний л төлөө гэвэл өөрийн амиа золиослоход ч бэлэн байсан юмсан.
Чамайг ингэж их хайрладаг байсан атал бид яагаад ийм байдалд хүрчхэв?
Минийх гээд өмчилж чаддаггүй ч өөр хүнд өгөхийг хүсдэггүй
Чи бол миний хувьд тийм л хүн...
"Энэ хүүхэд Вигийн хүүхэд мөн биз дээ?"
Жонгүгийн хоолой шөнөжин чихэнд минь цуурайтсаар унтаж ч чадалгүй сэрсэн минь энэ. Эсрэг талын орон дээр Хусог нам гэгч нь унтаж байх бөгөөд хааяа зүүдэндээ ярьж байсан нь ч намайг сэрэхэд гүн туслалцаа үзүүлсэн юм.
Хэчнээн сэрсэн ч босох тэнхэл байсангүй.
Өчигдрийн явдлаас хойш хором мөч бүрт зүрх минь надаас Жиынийг нэхэж, тарчлааж байсан юм.
Чи хэзээ ч миний үгэнд орно гэж байхгүй юм даа, зүрх минь...
Гэхдээ одоо очлоо гээд яана гэж? Амьдрал нь цаг мөч бүрт богиносож байгаа над шиг хүнээр яах гэж?
Тэр л эцэст нь зовж үлдэнэ...
Шаналах хүн нь би биш тэр л болж үлдэнэ...
Би бүх дурсамжаа мартаж, тавьж явуулах бол тэр насан туршдаа бодож, шаналж амьдрах болно.
Би ийм зүйлийг зөвшөөрнө гэж үү? Яасан ч үгүй.
Утас минь дуугарах үед гараа арай гэж өргөн авлаа.
YOU ARE READING
Map of the Seoul:Butterfly [Дууссан]
RomansaWe all deserve to love without pain. But love is like a butterfly