Kim Taehyung
Цонхны цаанаас дуулдах дуу чангарсаар бүтэн унтаж чадалгүй сэрсэн минь энэ.
Зүүрмэглэчхэж ээ?
Сул атгасан харандаагаа ширээн дээр орхиж, зурсан зургаа сэтгэл бахдам харна.Жиынийг хуримын даашинзтай зурсан байх бөгөөд үүнийг харах үеийнх нь баяр хөөрийг төсөөлж бага зэрэг инээмсэглэлээ.
Үнэхээр, ямар ч хувцас өмссөн түүнд гайхалтай зохицох юм аа...
Инээмсэглэж байсан нүүрэнд минь гэнэт гуниг тодорч эхлэв.
Чи миний хажууд байсан ч болоосой...
"Тэхён аа"
Эмнэлгийн өрөөг онгойлгон Жин орж ирлээ.
"Юу хийж байгаа юм?"
"Зураг зурж байсан юм аа"
Энэ зураг түүний сэтгэлийг өвтгөхийг мэдэж байсан учир бушуухан шиг ширээн доогуураа нууж орхив.
"Жиыний биеийн байдал яаж байна?"
"Мэдэхгүй юм даа,яг хэвээрээ л байна"
Хэлэх явцдаа ухаангүй хэвтэх Жиыний зүг харлаа.
1 жил 5 сар 22 хоног 11 цаг 30 минут..
Жиынгүйгээр амьдралаа өнгөрүүлсэн хугацаа минь.
Түүний ослоос хойш яг 1 жил 5 сар 22 хоног 11 цаг 30 минут өнгөржээ.
Жиын осолд орсноосоо хойш сэргэсэн өдөр ганц ч байхгүй...
Цаг тутамд дахин хэзээ ч сэргэхгүй байх магадлалтай түүнийг харж амьдын тамд унана.
Минут тутамд бурхнаас гуйн залбирах ч сүүлдээ бурхан хүртэл миний цөхөрсөн хоолойгоос залхсан уу гэлтэй...
Дэлхий гэдэг магадгүй өөр ертөнцийн там бол яах вэ?
Хүний амьд байх хугацаандаа заавал мэдэрдэг энэ бүх мэдрэмжүүдийг өөр юу гэж тайлбарлана гэж?
Ямар нэг шийтгэл л гэхгүй бол....
Хэрвээ үүнийг амьдрал гэж байгаа бол... би яасан ч хүлээн зөвшөөрч чадахгүй...
Маш их шаналал...Тэгээд л болоо.
Өөрөөр тайлбарлахыг хүсэх ч ядарч туйлдаж байна.Залхаж байна...
Харанхуй дунд гэрэл рүү тэмүүлэхдээ өөрийгөө би шатаачихсан бололтой...
Гэхдээ түүнтэй хамт...
YOU ARE READING
Map of the Seoul:Butterfly [Дууссан]
Lãng mạnWe all deserve to love without pain. But love is like a butterfly