Хинт буюу асуулт,хариулт

774 83 2
                                    


Энэ нь зохиолын нэмэлт хэсэг биш бөгөөд зөвхөн зохиолд ойлгогдоогүй үлдсэн зүйл, гарч амжаагүй хэсэг болон төгсгөлд тайлбар өгөх зориулалттай юм. Хүмүүсийн чатаар асуусан асуултуудын хариуг ч багтаасан болно.

1.Хамгийн түгээмэл асуугдсан асуулт Жонгүг,Минжон 2-ын тухай байсан.Тэд бие биедээ хайртай байсан уу гэж? 

Тийм ээ, тэд бие биедээ хайртай байсан.Гэвч "ах, дүү" гэх шалтгаанаар хэн нь ч юу ч хэлж чадах зүрх зориг байгаагүй юм.Бие бие рүүгээ тэмүүлсэн маш их сэтгэлээс өөр юу ч байгаагүй.Минжоны хувьд ах нь түүний анхны хайр байсан ч ахыгаа мартахын төлөө буруу хүнд ашиглуулсанаар дахиж эрэгтэй хүнд итгэхээ больдог.Гэвч Намжүүн тэр 2 маань гэрлэснээр маш аз жаргалтай амьдарч байгаа шүү.Тэдний тухай тусдаа зохиол гаргахад ч болохоор гайхалтай түүхийг бүтээж байгаа.Харин Жонгүгийн минь хувьд амьдралынх нь хайр гэх хүн ганц л хүн байсан нь харамсалтай.

2.Мөн Жиён, Хусог 2-ын тухай асуултууд ч олон байсан.

Мэдээж зохиолын дундаас алга болдог учир гайхах нь ойлгомтой.Гэхдээ гол дүрүүдийн үйл явдлыг илүү их гаргахын тулд тэдний хэсгийг хассан гэхэд болно.Тэд Жиынийг эмнэлэгт байх зуур байнга ирж эргэдэг байсан бөгөөд Юүжинтэй ч маш дотно байсан.Загварын тэмцээнд Жиын оролцож чадахгүй болсоноор тухайн жил Хусог түрүүлдэг ч дараа жил нь Жиён орсноор түрүүлдэг. Байнга хэрэлддэг 2 маань бие биедээ дурласан гэж байгаа бас <3 

3.Жин,Хэми 2-ын тухайд

Багаасаа маш дотны найзууд болон өссөн ч Тэхён, Жиын 2-оос болж тэднээс дутахааргүй их өвдөж шаналдаг дүрүүд.Тэхён нас барсанаар тэд хоёул маш дотны найзаа алдаж, нөгөө найзыгаа амьдаараа тарчилан үхэж байгааг нүдээрээ харах хэрэгтэй болсон юм. Харин 5 жилийн дараа тэд өөр өөрсдийн амьдралаа аль хэдийн зохиосон байдаг.Сонирхолтой нь Хэми Жиынээр дамжуулж Юнгитэй танилцан тэр 2 бие биедээ хайртай болдог байгаа. Харин та бүхэн 12р хэсэг дээр гардаг дуудлагын жолооч охиныг санаж байвал тэр охин Жин 2 гэрлэх ёстой шүү.

4.Юүжин Тэхёныг аавыгаа гэж мэдсэн үү?

Үгүй.Тэхён өөрийнхөө амьдралыг баталгаатай биш гэж мэдэж байсан учир Юүжинд ээжийнх нь сайн найзын дүрээр л харагдаж байсан.

5.Анхны төлөвлөгөө өөр байсан

Анх энэ зохиол бичигдэхээсээ өмнө ихэнх зүйл нь эрс өөр байсан.Жонгүг, Жиын 2 хөршүүд болох ёстой байсан ба Юүжин Жонгүгийг яг л аав шигээ харж өснө.Харин эхний төлөвлөгөөний төгсгөлд Тэхён,Жиын хоёр хоёул нас барах ёстой байсан юм шүү.Бие биенийхээ төлөө өөрсдийн амьдралд цэг тавьдаг гэх юм уу даа.Харин Юүжин, Жонгүгийн гар дээр өсөх ёстой байсан.Эхний төлөвлөгөөнд Жонгүг маань Жиынд дурладаг байгаа.Тэхёныг алдсаны дараах шаналлаасаа болж тарчилж байгаа Жиынийг харж амьдрах нь өөрийг нь ч маш их зовлонд унагаж тэр хүний хүүхдийг яг л өөрийн хүүхэд шиг хайрлан өсгөх ёстой байсан. Одоогийн төгсгөл бол Жонгүг, Жиын 2 бие биедээ хайртай гэхээсээ илүү бие биедээ төгс тохирсон хүмүүс.Мэдэрсэн тэр бүх зовлонгоо жоохон ч гэсэн багасгах зорилготойгоор амьдралаа холбохоор болдог л гэсэн үг.Тэдний хувьд жинхэнэ хайр гэх хүн нь ганц, ганц л байсан.Дахиж өөр хүнийг тэгж ихээр хайрлах боломжгүй л гэсэн үг.

"Хайрладаг хүн, хайрлах ёстой хүн 2 чинь зөрөхөд амьдрал ямар тоглоомтой вэ гэдгийг ухаарна" гэдэг дээ.

6.Жонгүг,Жиын 2 яаж нийлдэг вэ? гэх асуулт

Энэ тухай зохиолд гаргах ёстой байсан ч Тэхёныг алдсаны дараа ийм хэсгүүдийг олноор оруулах нь уншигчдыг залхаана гэж бодсон учир оруулаагүй. Жиын мэдээж маш их шаналлыг биеэрээ мэдэрсэн шүү дээ.Түүний хувьд амьсгалах хүртэл там болон хувирахад Жонгүг л түүний хажууд хамгийн түшигтэй найзын хувиар үлдсэн юм.Бүх эмчилгээнд нь хамт байж, түүнд тус дэм өгөн 3 жилийн дараа дахиж загварын тэмцээнд оруулснаар Жиын тухайн жилийнхээ ялагчаар тодордог.Загварын сургалт, мэдэх ёстой зүйл, тэмцээний туршид зурсан бүх зурганд нь Жонгүг тусалсан.Тэхёнд зориулан гаргасан Map of the Seoul:Butterfly гэх коллекц нь Өмнөд Солонгос улсад бүх загварын коллекц дундаас хамгийн их нэр хүндэд хүрсэнээр Жиын маш алдартай загвар зохион бүтээгч болж чадсан юм. Тухайн коллекцийн утга нь "Чи миний зүрхэнд хүрж чадах цор ганц хүн, хүрэхийг хичээвч холоос холд замхрах одох хүн". Мөн мэдээж энэ бүх амжилтанд хүрэх боломжийг олгосон тэмцээний нэрийг багтаасан байгаа. Жонгүг, Жиын 2-ын хуримын мэдээ тархсанаар тэд улс даяар алдартай хосууд болж хувирсан байдаг шүү.

7.Юүжиний тухайд...

Маш их зовлонг үзсэн ч одоо эцэг эхийн хайраар дахиж дутахгүй.Жонгүг, Жиын 2 түүнийг маш ихээр хайрлан өсгөнө.Мөн сайн үйлийн хариу үргэлж ирдэг гэгчээр Жиыний биеэрээ хамгаалсан хүү (машинд дайруулахаас нь авардаг) Юүжин 2 эцэс сүүлд нь танилцаж хамт энэ насаа үдэх тавилантай байгаа.

8.Тэхёны өвчин

Мэдээж Тэхён төрөлхийн ийм өвчтэй байгаагүй.Шоронд байх үеийн сэтгэлийн дарамтнаасаа болж судасны нарийсалтай холбоотой зүрх судасны эмгэгүүдээс тусдаг байгаа.Энэ өвчин эдгэрэх боломжтой байсан.Гэхдээ ямар ч сэтгэлийн дарамтгүй, аз жаргалтай орчинд л эдгэрэх боломтой байсан шүү.

9.Юнги

Юнги, Жиын 2 маш дотны найзууд болдог ч зохиол дээр гаргаж амжаагүй.Butterfly дууг Юнги Жиыний хүсэлтээр Тэхёнд зориулж зохиодог байгаа. Харин үүнд нь Жимин бүжиг дэглэсэн юм.Тэд харагдаж байгаагаасаа илүү дотно болсон шүү.

~Мэдээж бүрэн агуулгыг нь тайлж чадаагүй ч тухайн нэмэлт хэсгүүд бага ч болов сонирхолтой байсан гэж найдаж байна.Баярлалаа <3 

Map of the Seoul:Butterfly [Дууссан]Where stories live. Discover now