Нэмэлт хэсэг...
Бидний амьдралд хэзээ ч дүүргэх боломжгүй хоосон зай байдаг.
Бидний амьдралын хамгийн гунигтай үе.... Амьдрах ч итгэлээ алдсан үе... Бүх зүйл өнгөгүй болох үед үүссэн орон зай.
Миний хувьд тэр орон зай нь Ким Тэхён байсан юм.
Өөрийнхөө буруугаас болж, энэ бүх хугацаанд Тэхёныг хайж очих зориггүй байснаасаа болж бид ийм их цаг хугацааг алдаж, ийм их шаналалыг үзсэнийг мэдэх ч дахиж тэр үед очсон ч өөр сонголт хийх байсан эсэхээ мэдэхгүй юм.
Надад өөрийгөө эдгээх хугацаа хэрэгтэй байсан.
Түүнийг өдөр бүр санан бэтгэрч шөнө бүр зүүдлэн хонож байсан ч надад өөрийгөө эдгээх хугацаа хэрэгтэй байсан юм.
Өөрийнхөө хийсэн алдаад өөрийгөө уучлах орон зай юу юунаас илүү хэрэгтэй байлаа.
Эцэст нь болсон бүх зүйлийг мартаж чадан түүн рүү алхам хийсэн ч энэ бүхэн хэтэрхий оройтсон байв.
Бурхан дахиад л бидний эсрэг боссон.
Харин энэ удаа би тэр бүхнийг ардаа орхин, эдгэж чадах эсэхээ мэдэхгүй юм.
---
"Хатагтай та үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байна" гэх хоолойгоор шөнөжин хар дарснаасаа болоод унтаж чадаагүй нүдээ анивчив.
Хамгийн дээд зэрэглэлийн хуримын даашинз, хүмүүсийн хэчнээн хүссэн ч энэ амьдралдаа авах боломжгүй үнэтэй гутлыг өмсөн толины өмнө зогсож байгаа боловч нүүрнээс минь аз жаргалын өчүүхэн хэлтэрхий ч харагдсангүй.
"Хүн харвал оршуулга дээр байгаа гэж бодох нь байна" гэх хоолойгоор толины тусгалд харагдах Жиний дүрсийг би олж харлаа.
Жин ч гэсэн аз жаргалтай харагдсангүй.
Хувцас нь үрчийж, ханцуй нь хагас дээшээ болсон нь түүнийг энд ирэхдээ тийм ч их анхаарал хандуулаагүйг илтгэх аж.
"Чи ирэхээр шийджээ".
Жин хүчилсэн шинжтэй бага зэрэг инээмсэглэлээ.
"Чи ч гэсэн миний найз байсан шүү дээ."
Би энэ үгэнд нь баярлах аль эсвэл гуниглах ёстой эсэхээ мэдсэнгүй.
"Хэми хаана байгаа юм?"
"Юүжинтэй хамт зочдыг угтахаар явсан."
YOU ARE READING
Map of the Seoul:Butterfly [Дууссан]
Storie d'amoreWe all deserve to love without pain. But love is like a butterfly