"Чи надад яг эрвээхий шиг санагддаг"
Түүнтэйгээ оддыг ширтэн хэвтэж байхдаа сонссон үг минь энэ.
Тухайн үедээ юу ч бодоогүй ээ.Гэхдээ цаг хугацаа өнгөрөх тусам энэ үгнийх нь утгыг ойлгох гэж хичээж билээ.
"Холоос үзэсгэлэнтэй харагддаг ч ойртох тусам гутамшигтай"
Магадгүй энэ түүний хэлэх гэсэн санаа байх л даа.
Хайрласныхаа хэрээр шархалсан болохоор дахиж хүнд дурлах хүсэл байхгүй.
Охиноо л сайн хүн болгож хүмүүжүүлбэл болох нь тэр.
Өглөө сэрээд хуучин хувцасны шүүгээгээ уудалж эхэллээ.Тийм газар очих гэж байж яаж ийм хувцастай явах билээ.Ахлах сургуульд байхад өмсдөг байсан хувцаснууд байж л таарна.
Нэг хослол олж өмсчхөөд найзын минь надад өгч байсан боловч хэзээ ч хэрэглэж байгаагүй будгуудыг гаргаж ирэв.
Нүүрээ будаж,хувцас сонгоход цаг зарцуулаагүй маш их уджээ.Охиноо төрүүлснээс хойш өөрийгөө эмэгтэй хүн гэдгээ ч мартаж орхиж.
Сэрүүлэг дуугарах үед цагаасаа эрт сэрчихээд аль хэдийн бэлэн болсон би толины өмнө өөрийгөө ширтэн сууна.
Хөхөрсөн газар нь ч бараг мэдэгдэхгүй байна.Сайн буджээ И Жиын.Чи яг л ахлах сургуульд байсан үеийн И Жиын шиг харагдаж байна.
Хаалга онгойлгосоор охин минь орж ирэн намайг хараад байрандаа гацчихав.
-Яасан? Ээж нь хачин харагдаж байна уу?
-Үгүй ээ, ээж үнэхээр хөөрхөн харагдаж байна.Янзтай
Юүжин ирж нүүрэнд минь хүрч үзээд нүдэндээ итгэхгүй байгаа бололтой дахин дахин ширтэнэ.
-Ээж нь хоол бэлдчихсэн байгаа болохоор идчихээд хичээлдээ яваарай.Өнөөдөр эрт гарах хэрэгтэй юм шиг байна
-Ээж, та өнөөдөр ямар нэг гоё юманд явах гэж байгаа юм уу?
-"Ээж нь ажилд орно оо".Охиноо нэг үнсчихээд гар цүнхээ аван гэрээс яг гарах гэж байхад хаалганы хонх дуугарлаа."Өдий цагт хэн ирдэг билээ? Ирэх хүн байхгүй дээ" гэж бодон дурангаар хартал мөнгө хүүлэгчид зогсож байх нь тэр.Болохгүй ээ, тэд намайг энд байгааг харчихвал алаад ч хамаагүй мөнгөө авч байж л сална.
"Ээж ээ,юун хүмүүс..." гэхэд амыг нь гараараа таглаад хаалганы дор чимээгүйхэн суув.
YOU ARE READING
Map of the Seoul:Butterfly [Дууссан]
RomanceWe all deserve to love without pain. But love is like a butterfly