11.That's enough

940 137 15
                                    

Lee Jieun

Чи намайг хайрлаж байсан болов уу?

Хэзээ нэг цагт...

Чиний зүрх миний төлөө цохилж байсан болов уу?

Түр хугацаанд ч болов...

Бодол хязгаарын чинь үзүүрт надаас өөр хүн байдаг болов уу?

Миний авч чадаагүй хайрыг мэдэрч буй хүн...

Би чамд хайртай Ким Тэхён...

Өөрийн оршихуйгаасаа ч илүү чамд дурлачихсан.

Гэхдээ одоо миний энэ үг чиний хувьд ямар ч утга учиргүй, тийм биш гэж үү?

Баярлалаа,Тэхён аа.

Миний амьдралыг утга учиртай болгож өгсөнд

Хайр гэж юу байдгийг үзүүлсэнд маш их баярлалаа.

Чамтай учраагүй ертөнц миний хувьд амьдрал биш байх байсан.

Тийм болохоор чи заавал аз жаргалтай амьдрах хэрэгтэй шүү.

Сайн хүнтэй учирч өдөр бүр инээмсэглэх хэрэгтэй.

Намайг орхисныхоо хариуд харамстал минь жаргалтай амьдар.

Энэ хүн ингэж инээж чаддаг байсан байх нь гэж бодтол минь инээмсэглэ.

Нүдэнд чинь гунигийн сүүдэр ч харагдах ёсгүй шүү.

Map of the Seoul:Butterfly [Дууссан]Where stories live. Discover now