Хайрт минь өөрийгөө сартай зүйрлэдэг байж билээ.
Дэргэд нь гялалзах түм буман оддын дунд бусдаас өвөрмөц хамгийн тодоор гялтганах ч цэв хүйтэн тэнгэрт гав ганцаар он жилүүдийг элээх сар. Эргэн тойрондох бүх зүйл нь устаж, өөрчлөгдөж байсан ч юу ч хийж чадахгүй тарчилсан сар.Үгүй болохыг хүссэн ч хэзээ ч тэнгэрээс устаж чадахгүй тийм л саран.
Энэ чиний минь хэлэх гэсэн утга байх, тийм үү? Хайрт минь
Мунхаг би чинь даанч тэр үед ойлгосонгүй дээ...
----
Хайрт минь бас надаас дүү байж билээ...Түүнийг байнга жоохон хүүхэд шиг гэж шоглодог байсан ч түүний минь зүрх сэтгэл хэзээ ч хүүхэд шиг байгаагүй ээ.Амьдралын нугачаанд хав даруулсан учир яаж ч хүүхдийн зүрх сэтгэлтэй байх билээ.Гэхдээ түүний минь надад л зориулж гаргадаг байсан тэр хүүхдийнх шиг гэнэн цагаан инээмсэглэлийг нь маш ихээр санаж байна.
"Намайг санах бүртээ тэнгэр лүү харж байгаарай.Би сар болон чамайгаа үргэлж хамгаална аа"
Одоо намайг харж байна уу? Хайрт минь.Би одоо сөхрөхгүй ээ.Юу ч болсон дахиж охиныгоо бусдаас дор гэж мэдрүүлэхэд хүргэхгүй.Чинийхээ төлөө ядаж хүүхдээ сайн хүн болгож өсгөх учир чи минь хэзээ нэг цагт над дээр эргээд ирээрэй.Тэр л өдрийн төлөө сэтгэл зүрхээ сийчүүлэн байж амьдарч байгаа учраас...
Жиёны "Энэ даашинз гоё юм байна" гэх үг бодлыг минь түр таслав.
Орой болох танилцах үдэшлэгт зориулж Жиён надад даашинз сонгож өгч байгаа нь энэ. Азаар бидэнд худалдаж авах шаардлага гараагүй ээ.Бүгд загварын талыг сонирхдог учир энэ удаад Хусогийн урласан даашинзаар гоёхоор болсон юм.Гэхдээ мэдээж бид юу өмсөхөө нууцлах хэрэгтэй учир дотуур байрнаас гарч Хусогийн урланд ирсэн.
YOU ARE READING
Map of the Seoul:Butterfly [Дууссан]
RomanceWe all deserve to love without pain. But love is like a butterfly