9.Худал

1K 128 30
                                    

Flashback

"Би зүгээр л оршиж байх нь чиний хувьд зовлон тийм үү, Тэхён аа?"

Харин амандаа бувтнасан зүйлийг минь тэр хүн хэдийнээ сонсчихсон байсан юм.

"Тийм ээ,чи Тэхёны хувьд зовлон гунигаас өөр юу ч биш.Гуйя,дахиж хүүхдийн минь амьдралыг битгий баллаач дээ.Чамаас болж хангалттай их зүйлийг үзсэн тийм биш гэж үү?"

"Тийм ээ.Намайг уучлаарай.Би түүнийг ийм байдалд ороосой гэж хүсээгүй юм шүү.Үнэхээр..."

"Тэхён чамтай дахиж уулзахыг хүсэхгүй байгаа.Бас хүүхдээ аль болох хурдан авхуул. Бага ч болов гэмшсэн сэтгэл байвал түүний хүслийг дагах хэрэгтэй"

Би гэдсэн дотроо бүрэлдэх бяцхан амийг гараараа даран хэлсэн юм.

"Ойлголоо, та санаа зовох хэрэггүй дээ"

Хэчнээн ч жил өнгөрсөн юм бэ дээ

Төрөх ёсгүй хүүхэд төрж, хагацах ёсгүй хүмүүс салснаас хойш...

Нулимсаараа хүүхдээ хооллож, цусаараа хувь тавиланг хараан уй гашуугийн гинжинд ороогдсоноос хойш...

Амьсгалах минь хүртэл там шиг санагдаж байсан тэр үед хэчнээн ихээр ийм дулаан гарыг хүсч байлаа?

Map of the Seoul:Butterfly [Дууссан]Where stories live. Discover now