Jeon Jungkook
Шархалж үзсэн зүрх л бусдын шархалсан сэтгэлийг олж харж чаддаг.
Зовж үзсэн нэгэн нь л бусдын зовлонг ойлгож чаддаг.
Хэцүү байдлыг даван туулсан хүн л бусдад тусалдаг байх.
Энэ бол миний амьдралын тухай боддог бодол.
-----
Дэлгүүрээс гоймон авчхаад хаалганыхаа кодыг хийхэд өөдөөс хоолны үнэр угтах нь тэр. Ганцаараа амьдардаг хүний гэрт яахаараа?
-Жонгүг ахаа, ирчихсэн үү?
Түүнийг харсан даруйд тайван байсан сэтгэл минь түгшиж инээмсэглэлээр бялхаж байсан нүүр минь цонхийв.
-Гараа угаачхаад ир.Хоол хийчихлээ.
-Жон Минжон... Чи яахаараа энд? Яаж орж ирсэн юм?
-Мм..Ээж хаалганы чинь нууц дугаарыг хэлж өгсөн юм аа.Битгий гайхаад бай л даа.Дүү нь ахынхаа гэрт ирэх тийм буруу зүйл гэж үү?
-Гараа угаачхаад ирье.
-Тэг дээ
Ариун цэврийн өрөөнд орон зүрхэн тус газраа гараа байрлуулан санаа алдах аж.
Чи ядаж миний нүдэнд үзэгдэхгүй байж болохгүй гэж үү? У Минжон
Чамайг харах бүрт зүрх минь хэдэн хэсэг тастуулж, амьсгалахад хүртэл бэрх болж байна.
Гуйя, намайг амьдрахад туслаач. Чамайг мартах боломж өгөөч.
10 жилийн өмнө, Намайг бага сургуулийн сурагч байхад ээж минь нас барч аав минь шинэ эхнэрээ дагуулан ирсэн юм.Шинэ ээжийг минь дагаж ирсэн охин бол Минжон.
Үзэсгэлэнтэй,даруухан, ухаан төгс охин байсан юм.Хийж буй үйлдэл, хэлж буй үгэнд нь татагдахгүй байхын аргагүй. Тэгж л анхны хайртайгаа учирсан юм даа. Гэхдээ эцэст нь бид ах дүүс байсан шүү дээ.
У Минжон Жон Минжон болон өсч өөрийн хайрлах хүнээ олсон юм.Гэвч тэр залуу нь Минжоныг хайрлаагүй ээ.Минжон эцэст нь хүүхэдтэй болон хоцорч тэр залуу амиа хоохойлон зугтсан.Би түүний дэргэд байхыг хүссэн ч эцэст нь зугтах замыг л сонгосон.Ядаж ах дүүсийн харьцаагаа нураамааргүй байна.
Нүүр гараа угаачхаад ширээний ард суухад Минжон ч өөдөөс минь харан суулаа.
-Ахаа, та ойрд их завгүй байгаа бололтой.Төрсөн гэрээрээ ч ирэхгүй юм. Юнчол таныг их санаж байгаа. Байнга л Жонгүг ахтай тогломоор байна, ээжээ Жонгүг ахыг аваад ир гээд л...
YOU ARE READING
Map of the Seoul:Butterfly [Дууссан]
RomanceWe all deserve to love without pain. But love is like a butterfly