13.Хоцормооргүй байна

969 118 8
                                    

Lee Jieun

Чамайг хайрласныхаа төлөө,алдсан минь хэчнээн харуусалтай байсан гээч?

Чиний л төлөө тэмүүлэхдээ өөрийгөө хэдэн мянган удаа гээснээ ч мэдэхгүй нь...

Чамгүй амьдралд дасах гэж хичээж,чиний эзгүй зайг нөхөх гэж хичээсэн ч зүрхэнд минь үлдсэн нүх хэзээ ч дүүрэхгүй нь бололтой...

Зөвхөн чиний л дүүргэж чадах тэр нүх биеийн минь эд эс бүрийг тарчлаан шаналгах шиг.

Чамд хүрэх гэж ойртох тусам яагаад өмнөхөөсөө бүр холдчихдог юм бол?

Аргагүй дээ, би чам руу хүрэх гэж 1 алхам урагшлах үед чи 2 алхам арагшилчихдаг байсан шүү дээ.

Бидний хооронд үргэлж байдаг энэ нэг алхмыг үзэн ядаж байна.

"Надад өөр юм хамаагүй ээ,чи л миний хажууд байхад болно.Болохгүй гэж үү?"

Нулимс минь өөрийн эрхгүй бөмбөрч эхэллээ.

Өдий хүртэл зүрхэндээ тээсэн бүх гомдол, цөхрөлөө гаргах мэт.

Харин тэр бидний хооронд үргэлж байдаг энэ нэг алхмыг өөрөө давсан юм.Түүний уруул минийхтэй нэгдэх үед зүрхэн дотор минь амь тэмцэн орилж байсан бяцхан бие баярлан бүжих бол оюун санаа минь хэмлок цэцгийн үнэрт мансуурч байлаа.

-

Flashback

"Ким Тэхён гэж хэн бэ???"

Нэг талдаа нүд нь бяц болсон Жиний гараас хөтөлж нөгөө талд минь Хэми болихыг гуйж байв.

"Ким Тэхён гэж хэн бэ? гээд байна"

"Би байна"

Саяхан дэлгүүрт тааралдсан залуу босож ирэх бол түүний араас найз нь бололтой нэг залуу гарч ирлээ.

Яагаад заавал энэ залуу Ким Тэхён байдаг байна аа?

Би:Чи Жинээс уучлалт гуй

Тэхён: "Жин гэнэ ээ?" гээд толгойгоо гилжийлгэх аж.

Би:Чи миний найзыг цохисон биз дээ?

Тэхён:Үгүй байх ёстой доо.Сайн санахгүй байна.

Жин нүүрээ даран зогсох бол хажууд нь байсан залуу уулга алдаж нэг амьсгаагаар хэллээ.

-Ааа, Тэхён аа.Энэ нөгөө өглөө зүгээр алхаж байснаа уначихдаг хүүхэд байна.Хоёулаа баахан шоолж байгаад явсан даа? Чи санахгүй байна уу? Санаачэээ.

Map of the Seoul:Butterfly [Дууссан]Where stories live. Discover now