10.Хуучны бид

986 133 20
                                    

Kim Taehyung

Чи миний хувьд од шиг оршихуй байсан юм.

Хамгийн ойр харагдах ч хамгийн хол орших оршихуй...

Хамгийн тодоор гэрэлтэх ч хамгийн харанхуй оршихуй...

Үргэлж дэргэд чинь байсан ч хэзээ ч сэтгэлд чинь байж чадахгүй тийм л оршихуй...

Чиний сэтгэлийн өчүүхэн ч болов хэлтэрхийд оршихын тулд өөрийн зүрхээ тас татан өгсөн юмсан.Харин сэтгэл чинь аль хэдийн чиний төлөө үхэх битгий хэл амьдрах ч зориггүй хүнийх болжээ...

Хэний төлөө би энэ бүхнийг туулсан юм бэ?

Юуны төлөө би "Ким Тэхён" гэх нэрээ тас нууж амьдарсан юм бэ?

Энэ нэрийг орхихдоо би чамайг ч бас сэтгэлийнхээ гүнд хав дарж орхисон юм.

Хэзээ ч, хэн ч олох боломжгүйгээр...Хэн ч гэмтээх боломжгүйгээр...

Цаг хугацаа хайрыг мартуулдаг гэсэн атал яагаад минийх бүр бадамлана вэ?

Энэ дөлөндөө чамайг шатаачих вий гэж хамгийн ихээр айх юм...

Чи санаж байна уу? 

10 жилийн өмнөх тэр хагацлын шөнийг...

-

Бүх зүйл инээмсэглэлээр эхэлсэн юмсан.

Хайртай бүсгүйтэйгээ хамт шувуу шиг дүүлэн нисэж амьдарна хэмээн би ч гэсэн баярлаж байсан юм.

Миний хүүхдийг гэдсэндээ тээж эхэлснийг чинь би мэдэж байсаан, хайрт минь.

Надад хэлэх өдрийг чинь хоног тоолон хүлээсэн сэн.

Хэдийгээр нас минь залуу байсан ч хайр минь хэзээ ч хөрөхгүй гэдгийг мэдэж байсан учир тэр шөнө чамд сүй тавих санал тавих гэж байсан юм.Миний хийж чадах нь л тэр байсан.Бид насанд хүрээгүй хүүхдүүд байсан шүү дээ.

Гэхдээ хувь тавилан жолоодлогогүйгээр давхин явахдаа чамайг ч бас авчихсан юм.Эргэн ирэх боломжгүйгээр...

"Одоо жоохон гишгээд өгөхөд л хангалттай.Надад итгэ ээ,Жиын. Ийм хөдөөгийн зам дээр бол хэчнээн юм сурдаггүй Жин байсан ч гэсэн жолоодож чадна"

"Бид ямар ч аюулгүй биз дээ, тийм ээ?"

"Мэдээж шүү дээ.Дээшээ хар даа.Сар хамгийн тодоороо гэрэлтэж байгаа биз? Энэ бол бид хамгаалагдаж байна аа гэсэн үг"

"Хэрвээ чи тэгж байгаа бол...." хэмээн Жиын ч машинаа хөдөлгөж эхэллээ.

Тэнгэр дээрх сар зөвхөн аавын минь хуучирч муудсан машиныг гэрэлтүүлж байсан учир урд байгаа замаа харахад хэтэрхий хэцүү байв.

Map of the Seoul:Butterfly [Дууссан]Where stories live. Discover now