2

2.7K 269 14
                                    

'Яана аа уучлаарай. Төвөг удчихсан уу? Дэлгүүрт явж байгаад хэдхэн секунд өөр тийшээ харахад л байсангүй.
Үнэхээр их уучлаарай.'

Жонгүгийн ээж нь ирэн түүнийг авахад Тэхёний бие ямар нэгэн байдлаар хачин болж байв.

'Баяртай Тэхён ахаа.'

Бяцхан эгдүүний туйл болсон Жонгүг инээмсэглэсээр гараа даллан ээжтэйгээ хамт яваад өгөв.

'Ээ бурхан минь. Ахиад л биш шүү. Байж боломгүй юм.'

Тэрээр гэр лүүгээ хамаг хурдаараа гүйн арай гэж орон шууд л угаалгын өрөө рүүгээ зүглэв.

Түүний бие халуу шатан яг л түүнээс ямар нэгэн зүйл хүсээд байгаа юм шиг санагдав.

Тэрээр энэ удаа л өөрийнхөө баруун гартайгаа найзлая гэж бодоод өөрийгөө хангаж эхлэв.

Яагаад ч юм түүнд Жонгүг л бодогдоод байв.

'Юу вэ? Арай үгүй байлгүй дээ. Чи миний альфа юм гэж үү?'

Удалгүй тэрээр тавин доош өвдгөн дээрээ суун хэсэг амьсгаадав.

Яг одоо Тэхён юу ч бодох тэнхэлгүй байсан учир шуудхан л шүршүүрт орчихоод өрөө рүүгээ очин унтхаар хэвтэв.

--

Шалгалтууд эхэлж Тэхён ч мөн төгсөх анги учир сайн бэлдэж ямар нэгэн зүйл бодох сөхөөгүй л бэлдэж байлаа.

Тэрээр хичээлээс болж Жонгүгийг ч бодох сөхөөгүй бэлдэж байсан учир нэг бодлын түүнд их амар байв.

'Тэгэхээр хүүхдүүдээ шалгалтаа өгч дуусаад бүгд ангидаа байж байгаарай. Багшид нь нэг зарлах юм байна.'

Ангийн багш нь ангиас гарахад шалгалт авах багш нь зөрөн орж ирэв.

'Харандаа балаа гаргаад бусад зүйлсээ цүнх рүүгээ хий! Хуулах гэж оролдох, бие биен рүүгээ цаас шидвэл шууд хөөгдөх болно.'

Шалгалт авах багш их л ширүүн хэлчихээд эхнээс нь цаасыг нь тарааж эхлэв.

'2 цагийн шалгалт учир сайн бодож хийгээрэй. Цаг харсан эхэл.'

Хүүхдүүд хичээнгүйлэн цаасаа харан бодох бол багш нь дундуур нь яван үе үе харна.

--

Хүүхдүүд ангидаа шуугин ангиа нураачих шахам байхад ангийн багш нь орж ирэв.

'Заа хүүхдүүдээ байр байрандаа очоод суугаарай.'

Багш нь бага зэрэг гунигтай харагдаж байсан учир хүүхдүүд бүгд л түүний үгэнд орж байлаа. Жирийн үед бол багшийгаа маш их орилуулдаг билээ.

'Тэгэхээр багшийнх нь хэлнэ гэсэн зүйл бол-'

Тэрээр үгээ ч хэлж амжилгүй мөр нь чичигнэн, нүдэнд нь нулимс цийлэгнэнэ.

'Багш нь төрөлх хот руугаа буцах гэж байгаа. Яагаад? гэсэн асуулт бүү асуугаарай. Тэгэхээр энэ 7 хоногт багтаад шинэ багш маань ирэх учир тэр хүртэл л би энд багшлах байх.'

Урсах гэж буй нулимсаа хүүхдүүддээ харуулахгүйн тулд багш нь хүчээр инээмсэглэн мэдэгдэлгүйгээр нууна.

--

Тэхёний ангийн багш явсны дараагаар нэгэн цуурхал сургуульд газар авч байлаа.

Уг цуурхал нь тэдний ангийн багш нь ажлын байрны бэлгийн дарамтанд удаа дарааллан орж эцсийн арга болох цагдаад мэдэгдтэл яагаад ч юм хууль түүний эсрэг болсон учир ажлаасаа гарж төрсөн хот руугаа буцсан.

Хүүхдүүд болон зарим эмэгтэй багш нарын ярьж яриа бол энэ байлаа. Үүнээс болж сургууль эмх замбараагаа алдаж, ангиудад эрэгтэй багш нараар хичээл оруулахаа больж, цөөн хэдэн эмэгтэй багш нар нь айдас хүйдэс дунд хичээл заах болсон байна.

Мэдээж сургуулийн захиргаа энэ хэргийг зүгээр өнгөрөөхгүй шүү дээ.

'Сургуулийн бүх сурагчид яг одоо гадаах талбайд гарж ирнэ үү!!!'

5-н минут тутамд зарлаж, хагас цагийн дараа бүх сурагчид гарч ирсэн байлаа.

Удалгүй сургуулийн захирал өөрийн биеэр гарч ирэн сурагчидад хандан хэдэн үг хэлэв.

'Тэгэхээр саяхан манай сургууль дээр нэг хачин цуу яриа тархсаныг олж мэдлээ. Тэгээд энэ цуурхалд баттай ямар нэгэн баримт байхгүй учир зүгээр л хэн нэгний тараасан хэрэггүй яриа гэж та бүхэн мэдэж байгаа байх. Харин манай Хэжин багшийн маань хувьд бол аавынх нь бие хүндээр өвдсөн учир ажлаасаа гарсан байгаа. Түүний оронд ирэх ёстой байсан багш маань зарим нэг шалтгаанаар түр чөлөө авсан.'

Намдуу дуугаар бүх зүйлсийг нэг бүрчлэн тайлбарласаны дараагаар захирал Ким Тэхёнийг өрөөнд нь ирэхийг хүсэв.

Мэдээж энэ явдал хүүхэд бүрийг цочирдуулсан ч тоогоогүй дүр үзүүлэн тарцгаалаа.

Захирал түүнээр яг яах гэж байгаа юм бол???

Zaa tegheer angiin bagsh n emegtei shu~ tgeed omm ymr neg asuuh zuil bval tgeed icij sanaa zovolguger asugarai~~~~❤✌

°°My Alpha°°Where stories live. Discover now