24

1.5K 225 10
                                    

Тэхён явснаас хойш 17 дах өдөр.

Амьдралыг гэрэлтүүлэгч нэгэн минь явж харанхуй дунд өнгөрүүлсэн 17 өдөр.

--

Нарны хурц гэрлэнд нүдээ нээн сэрэхдээ зүүн хацрандаа бага зэрэг өвдөлт мэдрэхдээ Жонгүг инээмсэглэх аж.

'Хөгийн новш!'

Амандаа чангахан хэлчихээд босон хувцсаа өмссөөр доош буухад ээж нь түүнийг хараад инээмсэглэх бол аав сонин уншсаар түүнийг үл тооно сууна. Энэ зураглалд аль хэдийн дасчихсан Жонгүг хөргөгчнөөс бананатай сүү авчихаад ээжийнхээ юу хийж байгааг хэсэг ажиглан зогсов.

'Би юм идэхгүй шүү.'

Эргэж харахдаа ингэж хэлчихээд буцан дээш шатаар өгстөл араас нь аав нь түүнийг чангахан дуудав. Хэдий тоохгүйг хичээсэн ч үл тоовол ээж нь л шархлана гэдгийг мэдэж байсан учир дурамчхан эргэж харан аав руугаа ширүүн харц шидлэв.

'Юу хэрэгтэй юм!'

Чанга биш ч ширүүхэн хэлэх түүний үгс эцгийнх нь биш эхийнх нь нүдэнд нулимс хуралдуулна.

'Маргаашнаас хичээлдээ яв! Чамайг аргалах гэж би захирал хийдэггүй юм шүү!'

Аав нь буцан сонин руугаа харцаа чиглүүлэхэд Жонгүг тоолгүй дээш өрөө рүүгээ очив.
Ард нь үлдсэн аав нь хүндээр санаа алдсаар ээж рүү нь нүднийхээ булангаар харав. Мөр нь чичрэн уйлж буй нь мэдэгдэх ч гүрийн ногоо хэрчин зогсох эхнэр нь аавынх нь нүдэнд үнэхээр өрөвдөлтэй харагдаж байлаа. Нэг талаараа бас гуниглаж, зовж байсан юм.

Хүүгийнхээ ирээдүй эхнэрийнхээ аюулгүй байдлын төлөө Ким Тэхёнийг амьдралаасаа явуулсан ч энэ нь буруу сонголт болсныг тэрээр бага багаар ухаарч байсан юм.

'Би зөв шийдвэр гаргасан биз дээ?'

--

Жонгүг өрөөндөө утсаар оролдон хэвтэхдээ бүтэн хоёр долоо хоног орсон хичээлээ яаж нөхөх тухайгаа бодно.

'Новш юмаа!'

Утсаа орныхоо булан руу шидчихээд шүршүүрт орохоор угаалгын өрөө рүүгээ ороод өөрийгөө хэсэг толинд ажиглан зогсов.

°°My Alpha°°Where stories live. Discover now