13

1.7K 254 8
                                    

'Жонгүгаа.'

Хэн нэгний уйлах дуу.

'Битгий уйл.'

Удалгүй буун дуу гарлаа.

'Ердөө л сануулга төдий зүйл.'

Хахир хоолойны сөөнгөтсөн инээд.

--

Тэхён хар дарсан зүүдэндээ цочин сэрэхдээ цаанаа л нэг айдастай байлаа.

Гүнзгий амьсгаа аван хажуу тийш харахдаа тайван гэгч нь унтах бяцхан туулайгаа олж харахдаа арай л тайвшрав бололтой дээш харан санаа алдав.

'Ямар нэг зүйл буруу байна!'

Тэр одоо дөнгөж 17 настай.
Гэвч түүний өнгөрсөнд хар бараан дурсамж олон бий. Түүний хувьд үнэ цэнэтэй ганц зүйл нь бол Жонгүг. Тэр Жонгүгийг юу ч болсон бай хамгаална гэж боддог. Гэвч түүний хувьд энэ бол маш том ажил бас асуудал.

Тэхён саяхныг хүртэл бусад хүүхдүүдийн адил тайван амьдарсандаа бага ч болов баяртай байв.

'Ядаж л өөрийн хүссэн амьдралаараа амьдарч чадлаа.
Ашгүй дээ.'

Зөөлөн инээмсэглэн ийн хэлэхдээ нүдээ анин ямар хүнд хэцүү үеийг туулснаа бодон ахин инээмсэглэв.

'Хөгжилтэй байж дээ.'

--

Үүрээр ямар нэг юмны тачигнах чимээнээр Жонгүг нүдээ нээн сэрэхийг оролдов. Хажуу тийш харан цаг харахад үүрийн 4 цаг болох гэж байлаа.

'Тэхён ах ийм эрт юугаа хийгээд байгаа юм болоо?'

Жонгүг хаалгаар цухуйн харахдаа Тэхёний хувцсаа яаравчлан баглаж байгааг харлаа. Тэрээр сандран гүйж очин түүний ханцуйнаас татлаа.

'Та хаашаа явах гэж байгаа юм?'

Тэхён түүн рүү анхаарлаа хандуулахдаа зүрх нь шархлаж байлаа.

'Аав, ээж 2 чинь өглөө 9 гээд л ирнэ. Чи тэр хүртэл томоотой байж байгаарай. Ах нь нэг тийшээ явчихаад л хүрээд ирэх болохоор.'

Тэрээр худал хэлж байхдаа түүнд ингэж хэлэхийг үнэхээр хүссэнгүй.

'Та хэр удаан явах юм?'

Жонгүг ядарсан бололтой эвшээлгэн хэлэхдээ нүд нь анилдаж байв.

'Мэдэхгүй ээ. Гэхдээ л чадах чинээгээрээ хурдан ирэх болохоор битгий айгаарай! Хэрвээ айгаад байвал нүдээ аниад 1000 тоол. Ах нь заавал хажууд чинь байх болохоор.'

Тэхён өөрийн урсах гэж буй нулимсаа тэвчин түүн рүү инээмсэглэн дээш өргөн тэврээд толгойн дээр эрүүгээ тавин бүүвэйлж байлаа.

'Уучлаарай. Худал хэлсэнд үнэхээр их уучлаарай.'

--

Tegheer yg yuu bolood ungurcihuv? Daraagiin hesgiig avahiig husvel sain vote, set 2 biceerei😘😄

°°My Alpha°°Where stories live. Discover now