14

1.6K 227 4
                                    

Тэхён Жонгүгээс холдоод ердөө л 2 долоо хоног л болсон байв. Гэвч энэ нь тэдний аль алинд нь үнэхээр хэцүү байсан юм.

'Жонгүгаа миний хүү ядаж хоолноосоо ганц л халбага идчих. Тэгэх үү?'

Жонгүгийн ээж аргаа баран хоолыг нь хажууд нь үлдээчихээд өрөөнөөс гарав.
Тэрээр нүдэндээ нулимстай байсан ч тэвчсээр гал тогоо руу суув. Удалгүй Жонгүгийн аав нь орж ирэн түүний хажууд очин тайвшруулах аятай мөрийг нь илнэ.

'Хайрт минь. Тэр юм идэлгүй бараг л 2 долоо хонож байна.
Хоёулаа одоо юу хийх ёстой вэ?
Ямар нэг арга бодож олооч дээ.'

Ээж нь хэдэн өдрийн турш тэвчсэн нулимсаа ийнхүү гаргаж байсан юм. Харин аав нь зүгээр л гунигтай нүдээр түүнийг ширтэнэ.

--

'Ким Тэхён гэсэн бил үү?'

Цагдаагийн хувцастай 2 залуу түүний иргэний үнэмлэхийг харсаар хэлэхэд тэрээр зүгээр л толгой дохив.

'За залуу минь. Хурд хэтрүүлэн явж байж осолд оров. Цаашдаа болгоомжтой яваарай.'

Ахин толгой дохьсоор үнэмлэхээ аван тэднийг үлдээн явлаа.

'Үхчихвэл сайн л байна.'

Толгойн дох элдэв бодлоо цэгцлэн явсаар ахиад л өндөр барилгын үүдэн дээр ирсэн байлаа.

'Чөтгөр аваг.'

Дотогш орохдоо ийн бодсоор бусдаасаа өвөрмөц хийцтэй хаалганы урд алхан ирлээ.
Түлхэн орохдоо төсөөлөөгүй юмаа харах нь тэр.

'What the fuck is this.'

Түүний харсан зүйл бол Лисаг өөр залуутай унтаж байхыг олж харсан юм. Сайндаа нэг залуу ч биш бүр гурван залуу шүү дээ.

'Өө за одоо бүр ийм дээрээ тулаа юу?'

Ёжтой инээсээр хэлэхэд хажуу талаас танил хүний хоолой дуулдах нь тэр.

'Тэхён.'

Papa удаан бөгөөд тайвнаар алхсаар ирэхэд Тэхён Лиса руу харав. Түүнийг ийм байдалтай түүнд харуулвал энэ гурван залуу хийгээд Лисаг ч амьд үлдэхгүйг мэдэж байсан юм.
Гэвч түүнд хүн чанар гэдэг зүйл байсан юм. Гараараа хурдал гэсэн шинжтэй хөдөлгөөн хийчихээд өрөөний хаалгыг хаан Papa-г цааш нь өөр тийш дагуулаад явчихав.

'Сайн сууж байв уу?'

Түүний энэ ёсорхог байдалд Миншик их гайхаж байлаа.

'Чи хэзээ ийм болчихоов. Ямар нэг юм гуйхаар ирээ юу?'

Тэхён зүгээр л инээмсэглэн толгой сэгсрэн урд нь гаран алхав.

Тэр өөрийнхөө бас Жонгүгийн амьдралыг аврах төлөвлөгөө толгойндоо боловсруулж байв.










Choi Min-Sik gdgiig Миншик geed bicsen. Zuv um bolu?😂😂😂
Heleere huurhnuuudeeeee❤💋
Bas Lisag arai l muuhai biccihlee sorry2🙏🙏🙏
And next chapter +185 followers😂❤💋

°°My Alpha°°Where stories live. Discover now