17

1.6K 233 7
                                    

'Х-Хайрт минь.'

Лиса арай ядан хэлсээр Тэхёний хажууд суун түүний гараас атгав. Тэдний яг урдаас нь Papa инээмсэглэн сууна.

'Тэгэхээр хэзээ гэрлэх гэж байна даа?'

Түүний сэтгэл их хөөрсөн бололтой цоглог дуугарч байлаа. Лиса доош харахад Тэхён түүний атгасан гарыг базлан инээ хэмээн чимээгүйхэн шивнэнэ.

'Аль болох хурдан. Тиймээс бидэнд таны тусламж их хэрэгтэй байна л даа.'

Тэхён тайвнаар хэлэхэд Papa толгой дохин хажуудаа байх туслахдаа юм шивнэн хэлнэ.

'Ойлгосон болохоор дараа долоо хоногт байвал болно биз дээ?'

Түүний хэлсэн зүйл Тэхён болон Лисаг ихэд гайхшруулав. Яахав хурдан байх тусмаа Тэхёнд сайн ч нэг талаараа түүний муу совин татаж байлаа.

'Энэ өвгөн юу л төлөвлөөд байна даа?!'

--

Энэ үед Жонгүг маань гэртээ ээж аавыгаа зүгээр суулгасангүй ээ.

'Ээж би хэзээ том болох юм бэ?'

Ээж дээрээ очин асуухад ээж нь түүнд удахгүй ээ гэж хэлэхэд Жонгүг инээмсэглээд цаашаа гүйгээд явчихав. Явсаар аавынхаа ажлын өрөө рүү орон түүний өөдөөс хараад зогсчихов.

'Аав би хэзээ том болох юм бэ?'

Ааваасаа мөн адил асуухад аав нь ч бас удахгүй ээ гэдэг хариултыг өгөв. Жонгүг инээмсэглэсээр гүйгээд явчихав. Тэгээд ахиад л ээж дээрээ очин ямар нэг зүйлийн талаар асуусаар өдрийн эцсийг барав.

'Одоо унтацгаая л даа. Аав ээж хоёр нь ядраад байна.'

Аав нь эвшээлгэсээр хэлэхэд Жонгүг орон дээр нь дэвхэцсээр толгой сэгсрэв.

'Тэхён ахтай уулзах гэж байгаа болохоор би үнэхээр баяртай байна.'

Хүүгийнхээ цовоо сэргэлэн байдлыг хараагүй удсан учир тэдэнд нэг талаараа сайхан байлаа.

--

'Хөөе Тэхёнаа.'

Намжүүн түүний хийж буй зүйлийг тасалдуулахгүйн тулд чимээгүй шивнэсээр хажууд нь суув.

'Ямар нэгэн зүйл хэрэг болоо юу?'

Тэхён хийж байсан зүйлээ харсаар хэлэхэд Намжүүн хоолойгоо засав.

'Чамд ойрын үед тэр өвгөн хачин байгаа юм шиг санагдахгүй байна уу?'

Намжүүн ойр хавиар нь хэн нэгэн байна уу? эсэхийг шалган харахдаа Тэхёноос ийн асуулаа. Мэдээж Тэхёнд Papa ойрын үед их сэжигтэй санагдаж байгаа. Тиймээс ч тэр яг одоо ирээдүйд болох бүх зүйлсэд санаа зовоод сууж байгаа билээ. Тэр өөрийн сэтгэл доторх бүх зүйлсээ Намжүүнд уудлаад ярьж болох ч тэр түүнд бүрэн итгэдэггүй. Хэдий сайн найз нь ч гэсэн.

'Тийм гэж үү? Яагаад чамд тэгж санагдав?'

Тэхён түүний хариу үйлдлийг ажигласаар асуухад Намжүүн ямар ч хувиралгүй мөрөө хавчив. Тэгснээ гэнэт түүний урд байсан цаасан дээр ямар нэгэн юм бичсээр Тэхёнд атгуулсаар гараад явчихав.
Тэхён ч нөхцөл байдлыг мэдэн барилгаас хурдхан шиг гаран машинтай давхисаар гэрийнхээ үүдэнд ирэв. Шуудхан ороод цаасыг нээж үзвэл түүний төсөөлөөчгүй зүйл байх нь тэр.
Тэрээр цаасаа шуудхан л хаяан машинаа асаан галзуу юм шиг л нэг газар луу яаран давхив.

Өвгөн чиний тэр бяцханыг барьцаалж чамайг зугатаж чадахааргүй болтол гацаанд оруулна.
Хурдхан түүнийг зугатаалгахгүй бол болохгүй!!!















Үүхүү😂 Юу байцарцгаана даа😂 нэкст чаптер +80 шүү💜🍑


°°My Alpha°°Where stories live. Discover now